ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ivy League-ийн аль их сургуулийг зорихоор бэлдэх вэ?

Боловсрол  | 2015 / 06 / 23

АНУ-ын боловсролын суурийг тавьсан гэж хэлж болох, олон жилийн түүхтэй бөгөөд сургалтын чанараараа толгой цохидог 8 шилмэл их сургуулийг нийтэд нь Ivy League хэмээх нэрэнд хамруулдаг. Бүгдэнд нь элсэхэд босго өндөртэй, ширүүн өрсөлдөөнтэй бөгөөд хамгийн ихдээ л нийт өргөдлийн 16%-ийг элсүүлж авдаг. Гоолингоо нь өөрийгөө том зүйлд сорихоор бэлтгэж буй бүсгүйчүүддээ зориулан 8-уулангийнх нь товч танилцуулга, онооны босго, түгээмэл судлагдахуунуудыг жагсаалаа.

Ivy League-ийн аль их сургуулийг зорихоор бэлдэх вэ?
1. Brown University
• Байршил: Providence, Rhode Island
• Элсүүлэгчдийн хувь: 9% (2013)
• Жилд шинээр авдаг оюутнууд: 8,885 (6,435 бакалавр горилогч)
• Түгээмэл судлагдахуун: Эдийн засаг, биологи, олон улсын харилцаа, дээд математик
• TOEFL-ийн босго оноо: iBT-100, paper-600
• Элсэгчдийн SAT онооны харьцуулалт:
Унших-Элсэгчдийн 25 хувийн дундаж 660, 75 хувийн дундаж 760
Бодох- Элсэгчдийн 25 хувийн дундаж 670, 75 хувийн дундаж 780
Бичих- Элсэгчдийн 25 хувийн дундаж 670, 75 хувийн дундаж 770
Юугаараа алдартай вэ? Элит сургууль гэдгээрээ алдартай.
2. Columbia University
• Байршил: New York, New York
• Элсүүлэгчдийн хувь: 7% (2013)
• Жилд шинээр авдаг оюутнууд: 26,471 (7,814 бакалавр горилогч)
• Түгээмэл судлагдахуун: Инженер, уран зохиол, улс төр
• TOEFL-ийн босго оноо: iBT-100, paper-600
• Элсэгчдийн SAT онооны харьцуулалт:
Унших-Элсэгчдийн 25 хувийн дундаж 640, 75 хувийн дундаж 740
Бодох- Элсэгчдийн 25 хувийн дундаж 670, 75 хувийн дундаж 780
Бичих- Элсэгчдийн 25 хувийн дундаж 670, 75 хувийн дундаж 770
Юугаараа алдартай вэ? Утга зохиолын факультетээрээ алдартай.
3. Cornell University
• Байршил: Ithaca, New York
• Элсүүлэгчдийн хувь: 16% (2013)
• Жилд шинээр авдаг оюутнууд: 21,424 (14,261 бакалавр горилогч)
• Түгээмэл судлагдахуун: Зочид буудлын менежмент, биологийн шинжлэх ухаан, хөдөлмөрийн менежмент
• TOEFL-ийн босго оноо: iBT-100, paper-600
• Элсэгчдийн SAT онооны харьцуулалт:
Унших-Элсэгчдийн 25 хувийн дундаж 660, 75 хувийн дундаж 760
Бодох- Элсэгчдийн 25 хувийн дундаж 680, 75 хувийн дундаж 780
Бичих- Элсэгчдийн 25 хувийн дундаж 650, 75 хувийн дундаж 750
Юугаараа алдартай вэ? Зочид буудлын менежментийн хөтөлбөрөөрөө алдартай.
4. Dartmouth College
• Байршил: Hanover, New Hampshire
• Элсүүлэгчдийн хувь: 10% (2013)
• Жилд шинээр авдаг оюутнууд: 6,277 (4,193 бакалавр горилогч)
• Түгээмэл судлагдахуун: Эдийн засаг, улс төр, түүх
• TOEFL-ийн босго оноо: paper-600
• Элсэгчдийн SAT онооны харьцуулалт:
Унших-Элсэгчдийн 25 хувийн дундаж 670, 75 хувийн дундаж 780
Бодох- Элсэгчдийн 25 хувийн дундаж 680, 75 хувийн дундаж 780
Бичих- Элсэгчдийн 25 хувийн дундаж 650, 75 хувийн дундаж 790
Юугаараа алдартай вэ? Улс төрийн тэнхимээрээ алдартай.
5. Harvard University
• Байршил: Cambridge, Massachusetts
• Элсүүлэгчдийн хувь: 6% (2013)
• Жилд шинээр авдаг оюутнууд: 28,147 (10,5645 бакалавр горилогч)
• Түгээмэл судлагдахуун: Эдийн засаг, нийгмийн ухаан, улс төр
• TOEFL-ийн босго оноо: iBT-100, paper-600
• Элсэгчдийн SAT онооны харьцуулалт:
Унших-Элсэгчдийн 25 хувийн дундаж 700, 75 хувийн дундаж 800
Бодох- Элсэгчдийн 25 хувийн дундаж 710, 75 хувийн дундаж 800
Бичих- Элсэгчдийн 25 хувийн дундаж 710, 75 хувийн дундаж 800
Юугаараа алдартай вэ? Бизнесийн сургууль, эдийн засгийн тэнхимээрээ алдартай.
6. Princeton University
• Байршил: Princeton, New Jersey
• Элсүүлэгчдийн хувь: 7% (2013)
• Жилд шинээр авдаг оюутнууд: 7,975 (5,327 бакалавр горилогч)
• Түгээмэл судлагдахуун: Эдийн засаг, улс төр, социологи
• TOEFL-ийн босго оноо: iBT-108
• Элсэгчдийн SAT онооны харьцуулалт:
Унших-Элсэгчдийн 25 хувийн дундаж 700, 75 хувийн дундаж 800
Бодох- Элсэгчдийн 25 хувийн дундаж 710, 75 хувийн дундаж 800
Бичих- Элсэгчдийн 25 хувийн дундаж 710, 75 хувийн дундаж 790
Юугаараа алдартай вэ? Социологийн мэргэжлээрээ алдартай.
7. University of Pennsylvania
• Байршил: Philadelphia, Pennsylvania
• Элсүүлэгчдийн хувь: 12% (2013)
• Жилд шинээр авдаг оюутнууд:24,725 (11,678 бакалавр горилогч)
• Түгээмэл судлагдахуун: Санхүү, эдийн засаг, сувилгаа
• TOEFL-ийн босго оноо: iBT-90, paper-550
• Элсэгчдийн SAT онооны харьцуулалт:
Унших-Элсэгчдийн 25 хувийн дундаж 670, 75 хувийн дундаж 760
Бодох- Элсэгчдийн 25 хувийн дундаж 690, 75 хувийн дундаж 780
Бичих- Элсэгчдийн 25 хувийн дундаж 690, 75 хувийн дундаж 780
• Юугаараа алдартай вэ? Анагаахын сургууль, бизнесийн сургуулиараа алдартай.
8. Yale University
• Байршил: New Haven, Connecticut
• Элсүүлэгчдийн хувь: 7% (2013)
• Жилд шинээр авдаг оюутнуудын тоо: 11,906 (5,405 бакалавр горилогч)
• Түгээмэл судлагдахуун: Эдийн засаг, улс төр, түүх
• TOEFL-ийн босго оноо: iBT-100, paper-600
• Элсэгчдийн SAT онооны харьцуулалт:
Унших-Элсэгчдийн 25 хувийн дундаж 700, 75 хувийн дундаж 800
Бодох- Элсэгчдийн 25 хувийн дундаж 710, 75 хувийн дундаж 790
Бичих- Элсэгчдийн 25 хувийн дундаж 710, 75 хувийн дундаж 800
• Юугаараа алдартай вэ? Хуулийн сургууль, соёл урлагийн сургуулиараа алдартай.
9. 6-р сарын 27-нд Харвардад заадаг хичээлийг Монголд заах гэж байгаа
Дээрх бүхнийг уншсаны дараа Харвард гэх мэт нэртэй, сайн сургуульд суралцах хүсэл чинь оргилж байвал энэ “хорхойгоо дарж”, тархиа “хүчилтөрөгч”-өөр цэнэглэх сайхан боломжийн талаар дуулгая. Харвардын Их Сургуулийн Азийн Төв, Азийн Манлайллын Төвийн хамтран зохион байгуулдаг олон улсын чанартай “Asia Leadership Trek” чуулган манай оронд 6-р сарын 27-ны өдөр болох гэж байна. Тэнд Харвардын Их Сургуулийг төгссөн 33 удирдагч залуус зөвхөн Харвардад л сонсдог хичээлүүдийг заахаас гадна манлайлал, өөрчлөлтийн удирдлага, энтерпренершип зэрэг олон сэдвийн дагуу судалгаа, мэдлэг, туршлага дээрээ тулгуурласан сургалт, семинаруудыг хийх ажээ. Чуулган 3 агуулгатай бөгөөд бүгд 3 танхимд зэрэг явагдана: Багаар ажиллах дасгал бүхий сургалт:Хэлэлцээр хийх, Уян хатан манлайлал, Өөрчлөлтийн теором, Шийдвэр гаргах нь, Олны өмнө илтгэл тавих, Харилцааны урлаг, 21-р зууны өрсөлдөх чадвар гэх мэт 15 сэдэв, тус бүр 80 минут Ерөнхий мэргэшил дээшлүүлэх семинар: Resume –г бүтээх, Бизнес төлөвлөгөө бичих, АНУ -ын сургуулиудад бүртгүүлэх, Эссе бичих, СтартАп эхлүүлэх гэх мэт 13 сэдэв, тус бүр 40 минут Карьерын зөвлөгөө өгөх семинар: Шинжлэх ухаан, Технологи, Ашгийн төлөө бус байгууллагууд, Үл хөдлөх хөрөнгийн салбар, Консалтингийн бизнес гэх мэт 13 сэдэв, тус бүр 40 минут Чуулган болох газар: Чингис зочид буудлын хурлын танхим Арга хэмжээний талаар дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/events/828667773886634/ www.asia.beglobal.mn Бүртгүүлэхийг хүсвэл: http://asia.beglobal.mn/index.php/hr/members Утас: 77220002
Сонирхолтой сонсогдож байгаа биз дээ? Цаашдын адал явдалт, амжилтаар дүүрэн амьдралдаа тун их хэрэгтэй, тэмдэглүүштэй зүйлсийг сонсонгоо Харвардын Их Сургуульд нэг алхмаар ойртоорой!
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(723)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: soko.   2015-10-10
Sain baina u? bi ene jil togsono tegeed gadaadad tetgelegtei surah sanaatai baigaa yumaa. Bi TOEFL,SAT deeree hangalttai onoo awch,essaygee onowchtoi zow bichij shalgaltuudaa er ni ih sain ogloo gej bodiy. Gehdee gol asuudal ni minii 9-12 r angiin dun eronhiidoo gaigui gehdee 2,3n hicheel deer C-tei. Bas deerees ni hot,uls,duureg geed olimpiad iin amjilt ntr baihgui. Nadad tegwel tetgeleg awah bolomj bga bolowuu? Meddeg neg ni zaawal hariulj ogch tus bolooch guij bn :)

Зочин: Уншигч.   2015-08-20
Гоолингоо, танай сайтын мэдээлэл урагш тэмүүлэх сэдлийг төрүүлж, гэгээлэг бүхнийг дуудсан агуулгатай байдагт талархаж байдаг шүү, Ажлын хажуугаар гадаад хэлний мэдлэгээ сайжруулах талаар нийтлэл гаргаж уншигч бидэнд тусална уу,

Зочин: Boloroo.   2015-07-14
Herev ta gadaadaar aylangaa hel surahiig husch baiwal http://www.timpany.com/ -oor orood uzeerei. 10 oor helnii songolttoigoos gadna, yawah chigleluud n mash orgon songolttoi. Odoogoor Cologne, Germany ruu hicheeliin tulbur 50% hungululttei baigaa. Timpany n oyutnuudaas juulchlaliin huls awdaggui ba ta tsewer hicheeliihee tolboroo l toloh yum. Hedii hugatsaagaar yawah, haana yamar hel surah n bugd tanii songolt. Mun huswel nadtai holboo bariarai bolormaa.mendbayar@timpany.es

Зочин: hulan.   2015-06-23
Yale ih surguulid surah ymsan... goy medeelel tawisan goolingood bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com