ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөр өөрийн өгүүлэмжтэй, өнгөлөг шаальнууд

Загвар  | 2015 / 06 / 23

Урлагийн бүтээлээр чимэглэгдсэн ноолууран шааль бүр өөр өөрийн өнгө төрхөөрөө энэ хавар, зуныг тодорхойлж байна. “Говь”-ийн зуны ноолууран бүтээгдэхүүний гол философи бол илүү нимгэн, илүү чанартай, илүү загварлаг хэв маяг. Чанар, загварыг урлагтай хослуулснаараа үнэ цэнээ хэзээд хадгалах чамин, тансаг гоёлын цуглуулга ийнхүү бүсгүйчүүдэд зориулагдаж байна.

Өөр өөрийн өгүүлэмжтэй, өнгөлөг шаальнууд
Өөр өөрийн өгүүлэмжтэй өнгөлөг зуны ноолууран шаальнуудыг та “Говь” ХК-ийн салбар дэлгүүрүүдээс худалдан аваарай.
“Gobi Mongolian Cashmere” дэлгүүр (хуучнаар Бамбарууш кафе), Утас: 11-329202
Үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүр, Утас 11-343677
Дэлгэрэнгүй: facebook.com/gobicashmere фэйсбүүк хаягаас авна уу!
1. Их хотын дэгжин, ажил хэрэгч бүсгүйчүүдэд
Гэрэлтэх цаг боллоо, бүсгүй минь. Эрч хүчтэй алхалж, их хотыг гайхуулахад тань залуулаг, хөнгөн хэмээн тодотгож болох дэгжин шааль туслах болно.
2. Байгальдаа улам ойрт
Нартай найзалсан дулаахан өдрүүд биднийг урин дуудаж байна. Энэ л өдрүүдийг цэцэг, амьтад, бороо, далайн гүн гээд байгалийн үзэсгэлэнг илтгэх сонирхолтой хээ судлаар чимээрэй. Байгальдаа илүү ойрт. Тэгвэл илүү үзэсгэлэнтэй байх болно.
3. Аялах дуртай бүсгүйчүүдэд
Сая сая жуулчдын сонирхлыг татах гайхамшигт “Таж Махал” болон "Дубай" хотоор ноолууран шаалийг чимжээ. Аялах дуртай бүсгүй танд эдгээр загварыг санал болгож байна.
4. Урлагийн бүтээлүүд
Зураач Т.Хулангийн бүтээл бүрээс хайрыг мэдрэх мэт санагдана. “Зүрхэн дусал” бүтээл нь л гэхэд дотоод сэтгэлийн хөнгөн гуниг, хайрын мөн чанарыг илтгэх бол “Үүлэн охин” зургандаа охин насны гэгээн хүсэл, мөрөөдлийг дүрсэлжээ. Хайр сэтгэлийг бэлэгдэх гайхалтай бүтээлүүд нь дурлалт бүсгүйдээ бэлэглэх төгс бэлэг байх болно.
5. 5. Жимсэн урлал
Эмзэгхэн, зөөлөн, амтлаг жимснүүд эмэгтэй хүний гоо сайханд чухал амин дэм болдог. Гаднаасаа ч, дотроосоо ч гэрэлтээрэй, бүсгүй минь. Гоо сайхныг тань тодотгох зуны ноолууран шаалийг жимсний хээ улам тодотгоно.
Эх сурвалж: Говь ХК
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(836)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zayaa.   2015-06-26
thamth awmaar bain hed yum bee

Зочин: u.   2015-06-25
Ene model n arai l muuhai hamartai gomdmoor

Зочин: mgl.   2015-06-24
yaag unen ungursun havar eejdee nooluuran coat avah geed ter huuchin bambaruush kafe bsan salbart ni ochson haritsah amitan bdaggui uram hugaraad zamiin nuguu tald bdag salbaraas ni avj bsan aimaar l olon huuhnuud yum asuuhaar duugarahgui yamar bi talh avj bga bish dee arai l denduu bna lee shuu manager ni joohon manage hiimeer yumaa

Зочин: зочин.   2015-06-24
Gobi Mongolian Cashmere” дэлгүүр (хуучнаар Бамбарууш кафе дэлгүүр нь ёстой үйлчилгээ муутай. Арзайсан олон хүүхнүүд хуруугаа ч хөдөлгөхгүй суугаад л байна, юм асуухаар дуугарахгүй. Өөрөө л эрийн сайндаа эрж хайж байж нэг юм олж авна даа. Баатарсайхан захиралд нь хэлэх юмсан

Зочин: :).   2015-06-23
modelin tsarai xuvtsasni songoltond bur iim xuchtei nuluuldug bsimuu

Зочин: Urnaa.   2015-06-23
Goyo d iim goe shaali bhig yostoi haraaguin bna bas ter chin 100% nooluur bish shd meddgui mu

Зочин: zaya.   2015-06-23
GOYO ILUUUUUUUUU

Зочин: berry.   2015-06-23
dndn chi super shuu

Зочин: Haliunaa.   2015-06-23
Woow GOBI n shaali uneheer goe yuma, nz zaluudaa helj avhuulnaa :)

Зочин: dndn.   2015-06-23
энэ зураг болгон дээр нэг хөмсөгөө өргөөд, уруулаа зориуд цорвойлгосон дэлдэн хүүхнийг нүүр царайгаа болгосноос хойш говь-оос ноолуур авахаа больсон шд

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com