ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? - 37

Чөлөөт цаг  | 2015 / 06 / 23

Арван наймдугаар бүлэг
Ням гаригийн орой Ханна Жоугийн дуртай ресторанд хооллож суулаа.
Ханна: Тэр хүн хэрхэн илжиг шиг зөрүүд байж, өөрийнхөөрөө зүтгэх урлагийн хичээл заавал таарна. Би энэ амралтын өдрүүдийн төлөвлөгөөг битгий нураагаач гэж түүнээс үнэхээр их гуйсан. Охид мэдээж түүнд уурласан байгаа. Гэхдээ тэд чухам яг юу болсныг нарийн мэдэхгүй байгаа л даа. Аргаа ядаад Люсиг түүний эсрэг турхируулж үзлээ. Нүдээ цавчихын төдий ч өөрчлөгдсөнгүй. Аннагаар эвтэйхэн гуйлгаж үзлээ, бас л нэмэргүй. Тэгэхээр нь бүр бохир тоглохоор шийдээд ээж рүү нь ярьчихсан. Ээж нь түүнтэй ярилцахаар болсон.

Ханнад юу тохиолдсон бэ? - 37

Ханна зөөгч рүү баярласнаа илэрхийлэн толгой дохин инээмсэглээд: Ээжээр нь яриулсны хүчинд ирэх амралтын өдрүүдээр охид надтай бас ээжтэй нь хамт Шарлотвилл дэх худалдааны төвөөр дэлгүүр хэсэх зөвшөөрөл авсан. Тэр нь төгсөлтийн үдэшлэг болох хугацаанд бараг л тулчихаад байгаа юм. Бас тэр дэлгүүрээр дүүрэн үдэшлэгийн хувцсаа хайсан төгсөгчид байх болно. Миний юу гэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ? За за одоо яая гэхэв, зөвшөөрөл авч чадсан зүйлээ л хийхээс өөр арга алга.

Гэнэт тэр амьсгаа ч авах чөлөөгүй үгээ давхцуулан ярьж байгаагаа бас Жоу түүн рүү нухацтай харж байгааг анзаарав.

Ханна: Яасан?

Жоу: Сайн уу? Сонин сайхан юу байна даа, би сайн. Чи өнөөдөр маш... гал цогтой харагдаж байна.

Ханна ичингүйрэн инээмсэглээд: Уучлаарай, би сайн уу гэхээ мартчихаж.

Жоу хариу хэлсэнгүй, өтгөн буурал хөмсгөө өргөв.

Ханна: Намайг уучлаарай. Гэхдээ тэр намайг хэрхэн галзууруулах шахаж байгааг харж байгаа биз дээ?

Жоу: Тиймээ, харж байна. Одоо байгаа хацрын чинь өнгө, дүрэлзэх галын өнгөтэй нийлээд чамайг илэрхийлж байна.

Ханна: Өө тийм үү?

Жоу: “Тийм ээ” гээд тайвнаар инээхэд нь Ханна сая л нэг тайвширч эхэллээ. Угаасаа Жоутой хамт байхаар тайван болчихдог юм. Жоутой байхад бүх юм аюулгүй санагддаг учраас бусад хүмүүстэй харьцахдаа хэрэглэдэг зузаанаас зузаан баг нь зүгээр л хайлж урсаад алга болчихдог.

Ханна: Гэртээ ирэх сайхан байна аа. Би таныг их санасан.

Жоу аз жаргалтай инээмсэглэн, хар хүрэн нүд нь гэрэлтэж харагдав. Энэ хүн Ханнагийн төөрч будилсан амьдралд үргэлж хамгийн сайн зөвлөгч, чиглүүлэгч байсаар ирсэн.

Ханна: Жоу Гредид миний уур үнэхээр хүрч байна. Бүр нулимамаар санагдаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргамаар байгаа боловч шүүхийн процесс дунджаар 2 жил орчим болно. Гэтэл яг тэр хоёр жилийн хугацаанд би Аннад маш их хэрэгтэй байгаа. 2 жилийн дараа тэр 18 хүрчих юм бол угаасаа миний хэрэг нэг их гараад байхгүй болно. Дээр нь хэрэв би шүүх дээр ялж чадахгүй бол би нагац эгч нь хэвээрээ үлдэх ч ... Надад хүүхэдтэй ажиллаж байсан ямар ч туршлага байхгүй. Харин Греди... Греди бол туршлагатайгаар барах уу. Тэр үргэлж л тийм байсан. Тэр нэг тийм ... юу ч гэмээр юм бэ дээ? Бүх зүйлийн зөв хариултыг мэдэж байдаг, алдаа гаргах нь ховор хүмүүсийн нэг. Тийм хүний эсрэг би яаж тэмцэх вэ?

Жоу өмнөх дарснаасаа аажуухан балгаад: Магадгүй түүнтэй тэмцэлдэх хэрэггүй байх.

Ханна: Юу гэнэ ээ?! Тэгээд Аннагийн төлөө огт тэмцэхгүй орхих болж байна уу?

Жоу: Би тэгэж хэлээгүй байна. Зүгээр л Гредид хүсээд байгаа зүйлийг нь өг. Тэр чамайг үнэнээ хэлэхийг л хүсэж байгаа гээ биз дээ?

Ханна итгэж ядсан, бүхнийг өөрийнхөөрөө хийхийг хүссэн эрх хүүхдийн харцаар Жоу уруу ширтэв. Жоугийн хувьд түүнтэй анх уулзахаас эхлээд өнөөдрийг хүртэл энэ мэт ааш аяг нь засарч, нүдэн дээр нь өсөж томрон, ухаажиж байгааг нь харах дуртай байдаг билээ. Тэгээд ширээний нөгөө тал уруу гараа сунган эрх, зөрүүд хүүхдээ аргадаж буй аав мэт: За алив, тайвшир даа. Би үргэлж чиний талд, чи үүнийг мэдэж байгаа. Юу ч болсон бай, би чамайг ямар эмэгтэй болж өссөнөөр чинь үргэлж бахархдаг.

Ханна инээмсэглэсэн боловч чимээгүй хэвээрээ суулаа.

Жоу: Би чиний өнгөрсөн амьдралыг зах зухаас нь л мэднэ. Надад хэлж ярьсан зүйлсийг бодох төдийд зүрхийг минь одоо хүртэл эмтэлдэг. Бас надад хэлээгүй үлдээсэн зөндөө зүйл байгааг ч би мэднэ.

Ханна: Гэхдээ би...

Жоу: Хэрэггүй дээ, хонгор минь. Амьдралынхаа түүхийг ярих эсэх чинь чиний л хэрэг. Учир нь энэ чиний түүх, чиний амьдрал. Бас зарим зүйлийг хэнд ч хэлэлгүй хадгалсан нь дээр байдаг гэдгийг ч би таамаглаж байна. Магадгүй одоохондоо хэлэх хэрэггүй зүйлс ч байгаа, хэзээ ч хэлэх хэрэггүй зүйлс ч бас байна. Энэ бүгд чиний л сонголт. Хэзээ нэгэн цагт надад хэлэхээр шийдвэл би сонсоход бэлэн. Гэхдээ чиний өнгөрсөн амьдрал, миний хувьд өнгөрсөн цагийн л нэг хэсэг. Надад тийм чухал биш. Би зөвхөн чамтай уулзсанаасаа хойш юу сурч, мэдэрч, ойлгож авсан тухайдаа л анхаарал хандуулдаг. Тэр бүхэн надад үнэ цэнэтэй. Чи бол миний найз, миний охин, би чамд хайртай. Гэхдээ... Шерифт тэр бүхнийг мэдэх нь чухал байгаа гэдгийг ойлго. Тэр үед ойлгож чадаагүй хоцорсон бүхнээ мэдэж, сэтгэлээ тайтгаруулах гэж хүсэх нь аргагүй. Чи хүсэхгүй ч бай шүү дээ. Харамсалтай нь чи үнэхээр Аннаг авмаар байвал түүний мэдэхийг хүсээд байгааг нь хэлэхээс өөр арга зам бидэнд байхгүй л болов уу.

Ханна: Тэр зүгээр л ургуулан бодоод байгаа юм...

Жоу: Үгүй дээ, битгий дүр эсгэ. Түүнээс нуусан зүйл чамд байгаа гэдгийг чи өөрөө ч мэдэж байгаа. Би ч бас гадарлаж байна. Греди ч мэдэж байгаа учраас чамд санаа зовсондоо ингэж байгаа юм. Аннад бас санаа нь зовох нь аргагүй. Тиймээс түүнд зүгээр л үнэнээ хэл.

Ханна: Үр дүн нь намайг Аннагаас бүрмөсөн холдуулах байсан ч гэсэн үү?

Жоу хөмсгөө зангидаад: Хэрэв хамгийн муу үр дүн нь тийм байх ёстой байсан ч хэл. Ядаж л дотор чинь уужирч, чи дотроо нууц болгон тээх хэрэггүй болно. Гэхдээ үнэнээ хэлснээр үргэлж сайн үр дүн гардаг гэж би боддог. Тэр дороо биш ч гэсэн цаг хугацааны эрхээр үнэнээ хэлэх нь үргэлж зөв сонголт байдаг шүү.

Ханна энэ тухай нухацтай бодож толгойгоо өвтгөхийг хүсээгүй тул өнөөдрийн хувьд энэ сэдэв хангалттай гэж шийдээд Жоуд толгой дохин, ойлгосноо илэрхийлээд ажлынхаа талаар ярьж сэдвийг өөрчиллөө.

Сүүлийн үед бага цагаар ажиллаж байгаа нь түүнд таатай байлаа. Жоу ч энэ талаар нь нэг их гомдоллосонгүй. Үнэндээ жаахан ядарч л байгаа байх. Ширээний эсрэг талд суун итали хоолоо амтархан идэж буй Жоуг хэсэг ажиглан суугаад Ханна дотроо, үнэнийг хэлснээр үр дүн нь зөвхөн надад болон Аннад ч нөлөөлөөд дуусах зүйл биш юм гэдгийг гэнэт ойлголоо. Жоугийн насаараа бүтээн босгосон даатгалын бизнес, тэр компаниас хоолоо залгуулдаг 5 хүний амьдрал ч үүнд хамаатай.

Жоу: Яагаад хоолоо идэхгүй байгаа юм бэ? Маркус бас л шинэ туршилт хийгээд амт нь өөрчлөгдчихөж үү?

Ханна: Үгүй ээ, маш амттай байна. Би зүгээр л өлсөхгүй байна.

Жоу, Ханнагийн нүүрийг анхааралтай ажиглаад, зөвхөн аав хүн л ажиглаж чадах гярхай чадвараар түүний ядарсныг мэдрээд: Чи маш их ядарсан байна, одоо харьж амар. Маргааш оффис дээр уулзаад ярилцъя.

Ханна толгой сэгсрээд, арагш сандлаа тухтай гэгч нь налж суугаад: Би зүгээр л энд суугаад идэхийг чинь харъя. Маш энгийн, тайван мэдрэмж өгч байна. Маргааш харин танайд хятад хоол аваад очъё. Ажил дээр би ихэнх асуудлыг зохицуулчихаж дөнгөх байх. Аа бас, Аннаг бүрмөсөн өөр дээрээ автал хэдэн сардаа долоо хоногийн талд нь ажиллаад, талд нь Клерфилдэд байх хэрэгтэй болох байх. Пүрэв гаригийн үдийн хоолны алдад эндээс гараад Ням гаригийн үдэд наашаа гараад байдаг юм билүү гэж бодож байна. Харин бусад үед нь утсаар л Аннатай холбогдож байхаас. Энэ бүх асуудал дуусахаар та дахиад тэтгэвэртээ гарч болно.

Жоу: Өө чи бүр бүх зүйлээ төлөвлөчихсөн, бүр хэзээ намайг хог дээр гаргахаа хүртэл бодсон байх шив.

Ханна: Хэхэ. Тэр цаг арай болоогүй байна аа.

Завгүй өдрүүд цаг хугацааг харвасан сум шиг өнгөрөөдөг хойно нэг л мэдэхэд охидтой бас хатагтай Стидментэй дэлгүүр хэсэх өдөр боллоо. Харин санасныг бодоход зугаатай өдөр өнгөрөв. Худалдааны төв хэчнээн том байсан ч гэсэн жижиг тосгон болохоор даашинзны сонголт хэтэрхий хязгаарлагдмал байлаа. Гредигийн тэнэглэлд маш их баярлалаа. Тэгээд тэд худалдааны төвийг нэг хурдан тойроод л эргэж машиндаа чихэж сууцгаагаад арай цаахна байдаг өөр дэлгүүр рүү явахаар шийдлээ. Машинд орж суусан хойно хатагтай Стидмен Греди рүү утасдаж Ханна тэднийг хулгайлан хотоос гадагш явж байгаа талаар мэдээлэл хүргэв.

Утсаа сонсон хэсэг чимээгүй байж байгаад нэг их олон юм хариу ч хэлсэнгүй таслаад Хатагтай Стидмен: Греди одоо тэнэглэхээ болимоор юм. Ер нь охид хаана дэлгүүр хэсэх нь тэрэнд ямар хамаатай юм Бэ? Ямар хаа байсан Балтимор аваад давхиж байгаа биш. Гэхдээ өөр газар руу явлаа гэдгээ хэлэхгүй бол хэцүү хүн шүү дээ.

Ханна юм хэлэлгүй мөрөө хавчаад дотроо ээж нь түүнийг тэнэг гэж бодож байгаад баярлах ч шиг болов.

Хатагтай Стидмен: Жи Пи Эс хэрэглэн бидний явсан газрын мэдээллийг авч байгаа учраас битгий тэнэг зүйл хийгээрэй гэж сануулаарай гэнэ ээ.

Ханна нүдээ эргэлдүүлэн энэ мэт сүрдүүлэг нь залхмаар байгааг илэрхийлээд , хойно сууж буй Аннаг толиндоо харвал цэнхэр нүдээ дүрлийлгэн түүнийг анхааралтай харж байлаа. Ханна нүдээ ирмэн инээмсэглэтэл хариуд нь нүүр дүүрэн инээмсэглэлээр бэлэг барив. Энэ л жинхэнэ инээмсэглэл гэж Ханна дотроо бодов.

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг уншихыг хүсвэл энд бас энд дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(654)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com