ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арвич, ухаалаг гүнжтэй танилц

Одууд  | 2015 / 06 / 23

Английн хатан хааны ганц охин, гүнж Энн зөвхөн хааны гэр бүлд төрсөн гэдгээрээ алдартай гэвэл эндүүрсэн хэрэг болно. Тэрээр маш олон буяны ажил болон Олимпод оролцохын сацуу Английн хамгийн арвич гүнж гэдгээрээ алдартай. Яагаад гээч?

Арвич, ухаалаг гүнжтэй танилц

Эрхэм гүнжтэн маш олон арга хэмжээнд оролцох хэрэгтэй байдаг учраас түүнийхээ хэмжээгээр олон ёслолын хувцас авах шаардлагатай нүүр тулдаг. Харин гүнжтэн насанд хүрч, олон нийтийн арга хэмжээнд оролцсон цагаасаа эхэлж өмссөн хувцасаа хадгалан, түүнийгээ дахин олон удаа өмсдөг нь Английн ард иргэдийн магтаалыг тун ихээр сонсоход хүргэсэн аж. Нэг талаасаа татвар төлөгчдийн мөнгийг хэмнэдгээ харуулж, нөгөө талаас 30 гаруй жилийн дараа ч хуучин хувцасаа өмсөж байгаа нь түүнийг хэрхэн биеэ эмх цэгцтэй, эрүүл жинтэй авч явдгийн илрэл болж байгаа юм. Өдгөө 65 настай гүнжтэний хувцасны сонголтыг харцгаая.

1. Энэхүү шаргал малгайг гүнжтэн 1981 онд Зара охиныхоо анхны албан ёсны зураг авахуулах үед өмсөж байжээ. 32 жилийн дараа нэгэн арга хэмжээний үеэр дахин өмссөн байна.
2. Дээрх өвлийн гоёлыг гүнжтэн 29 настайдаа сүмийн өвлийн үйл ажиллагааг нээх үеэр өмссөн бөгөөд хоёр дахь удаагаа 32 жилийн дараа зул сарын баяраар өмссөн байлаа.
3. Зууны хамгийн цуутай хурим гэгддэг ханхүү Чарльз, гүнж Диана нарын хуримын үеэр өмссөн энэхүү шаргал өнгийн гоёлоо гүнжтэн 27 жилийн дараа үеэлийнхээ охины хурим дээр өмсөж гоёжээ.
4. Олны харааг булаахгүй байхын аргагүй энэ даашинзыг анх 1990 онд киноны нээлтэн дээр өмссөн бол сүүлд Грекийн эзэн хааны 70 насны төрсөн өдөрт зориулж 2010 онд шүүгээнээсээ гарган гоёжээ.
5. 1990 онд түүнийг энэ ягаан өнгийн хослолтой ирэхэд хүн бүр нүд салгаж чадахгүй байв. Харин 17 жилийн дараа ханцуйг нь орчин үед зориулан бага зэрэг шинэчлэн оёсны дараа өмсөж бас л олны нүдийг хужирласан түүхтэй.
6. ”Цасан хатан” нэртэй даашинзыг гүнжтэн 1990 онд Шинэ Зеланд руу хийсэн аялалдаа өмсөж байсан бөгөөд 2004 онд түүхийн музейн нээлтэнд ирэхдээ дахин өмссөн юм.
7. Маргарет Тетчер загвар гэж нэрлэгддэг өвлийн хослолыг анх 1991 онд өмссөн бол 2001 онд дахин гаргаж иржээ.
8. 1984 онд Berkeley-н үдэшлэгт өмсөж байсан гүн хөх өнгийн, том ханцуйтай гоёмсог даашинзаа 9 жилийн дараа буюу 1991 онд дахин нэг удаа гүнжтэн өмссөн билээ.
9. Олимпийн аз билэгддэг гэж гүнжтэн дуу алдсан энэ ногоон өнгийн хослолыг хоёр удаа өмсөхөд хоёуланд нь Олимпын арга хэмжээнд оролцох үе таарсан юм.
10. Эхний удаад ханхүү Чарльз болон Камилла Паркер нарын хурим дээр, удаах нь хааны ордны үдэшлэг дээрх гоёл байлаа.
11. Өмнөх хувцаснууд бараг мартсан байх үедээ эргэн ирсэн бол энэ даашинзыг гүнжтэн ердөө хоёрхон жилийн зайтай өмссөн юм.
12. Малгай болон гутлаа өөрчилсөн ч даашинзаа сольсонгүй. Эхнийх нь 2011 онд охин Зарагийн хурим дээр, удаах нь 2013 онд хатан хааны нэрэмжит уралдааны үеэр өмсөв.
13. Бэлхүүс тодотгосон бүстэй нил ягаан энэ гадуур хүрэм гүнжтэний хамгийн дуртай гоёл бололтой. Анх 1979 онд өмсөж байсан бөгөөд үүнээс хойш 1983, 1992, 1997, 2001 хамгийн сүүлд 2004 онд өмссөн юм.
14. Хааны ордны тагтан дээр гэр бүлээрээ гарахдаа 1987 онд өмсч байсан энэхүү хослолыг 2008, 2012 хамгийн сүүлд 2015 онд өмссөн билээ.
15. Хөх оруулгатай, цагаан өнгийн ёслолын энэхүү хүрмийг ч мөн олон удаа өмсөж байжээ. 1980, 1985, 1988, 1990, 2011 онд өмсөж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ оны 6 сард ордонд болсон үйл ажиллагаан дээр өмссөн байна.
Хэрвээ чи ч гэсэн өөрийн биеэ одоо байгаа хэвээр хадгалахыг хүсдэг, хадгалж чадна гэдэгтээ итгэж байгаа бол хайртай цөөн хэдэн хувцасаа хадгалаарай. Моод эргэж ирдэг шүү дээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(229)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tuya.   2015-06-26
хамгийн гол нь 32 жилийн дараа гаргаж өмсөж байгаа гэхэд бие хаа нь яг хэвэндээ байлгаж байна гэдэг нь үнэхээр гайхалтай юм аа

Зочин: Таны нэр.   2015-06-25
ymar goe ymbe! iim bolnoo

Зочин: Таны нэр.   2015-06-25
мундаг юмаа

Зочин: gia.   2015-06-24
goy yumaa, yostoi emegtei hun bur iim tsewerch, gamtai bhiig suraltsdag yum shuu

Зочин: qqqqq.   2015-06-24
Сайхан эмэгтэй юмаа. нээрээ л эргэж ирдэг шүү. ээжийнхээ оюутан цагт өмсөж байсан даашинзаар өнгөрсөн зуны туршид гоёсон шүү

Зочин: Таны нэр.   2015-06-24
huwtsasandaa ergeed bagtaad baidag n saihan ymdaa kekekekeke

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com