ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ зун шүүгээндээ нэмэхийг хүсэх 20 зүйл

Загвар  | 2015 / 06 / 24

Шүүгээгээ шинэчлэх гэдэг бас л сайхан ажил шүү. Гэхдээ юугаар гэдэгт нэлээд цаг зарцуулна. Тренд болж байгаа загваруудаас өөрт тохирохыг олох, зөв өнгөө сонгох гээд л... Харин доорх 20 зүйлс чиний боломжит хувилбарт заавал багтах юм шүү.

Энэ зун шүүгээндээ нэмэхийг хүсэх 20 зүйл
1. Халуун орны төрхийг өөрийн гарт...
Цулгуй өнгөтэй цүнхээ түр далд хийгээд тод дулаан өнгө, хээгээр чимэглэгдсэн ганган цүнхийг сонгоорой. Энэ зун чамд өнгө нэмэх нэг зүйл нь энэ байх болно.
2. Ретро эсвэл 90 –ээд он
Ретро хэв маягийн дугуй эсвэл тод өнгийн өргөн хүрээтэй шилнүүдээс энэ зун сонговол огт харамсахгүй шүү.
3. Утсан мөрт
Энэ зуны нэгэн гайхалтай сонголт бол утсан мөртэй майк эсвэл даашинз юм. Чи үүнийг өмсөхдөө хөхөвч зүүхгүй байж болно гэдэг нь бас нэгэн сайхан тал. Нэг өдөр ч гэсэн хөөрхөн хөхөө чөлөөлье л дөө.
4. Юутай ч хослуулж болох жийнсэн хүрэм
Жийнс энэ зуны трендэд яалт ч үгүй багтаж байгаа. Магадгүй хэзээ ч өмсөхөө болихгүй байх. Харин чамд юун дээр ч зохицуулж болох үндсэн загвартай хүрэм байхгүй бол яг одоо авах цаг нь.
5. Даавуун даашинз. Гэхдээ цагаан…
Цагаан бол энэ зуны голлох өнгөнүүдийн нэг. Даавуун торон материалтай цагаан даашинз бол бүр ч байх хэрэгтэй зүйл.
6. Аль аль талаар нь будганд дүрчихсэн мэт
Энэ хэсэгт нь ногоон нөгөө талд нь улаан хүрэн тэгээд ард нь шар өнгө. Яагаад болохгүй гэж? Ийм л зүйл чамд хэрэгтэй.
7. Томдсон хүрэм
Жаахан байхдаа хөвгүүд л өмсдөг гэж боддог байсан хүрмээ өөртөө авах цаг аль хэдийнэ болчихсон. Тойроод л яваад байсан бол яг одоо чиглээд очих цаг нь.
8. Бүдүүн ул эсвэл өсгий
60,70 – аад оны бүдүүн өсгийтэй арьсан гутлууд арай гоё болоод эргээд ирснийг мэдсэн үү?
9. Тааран сандааль
Өсгийтэй өсгийгүй ямар ч бай өөрт таалагдсан тааран гутлаар шүүгээгээ шинэчлээрэй.
10. “А”
Хөдөлгөөнд огтхон ч саад болохгүй, хөнгөн нимгэн “А” хэлбэртэй даашинзаар шүүгээндээ салхи оруулаарай.
11. Цэцэгтэй даашинз
Романтик хувцаслахад яг тохирох зун ирчихээд байна шүү дээ. Цэцэгтэй хэрнээ арай хуучны хэв маягтай даашинзгүйгээр энэ зуныг төсөөлөхийн аргагүй.
12. Нэг л углаад ав
Энэ хувцсан дээр юу зохих вэ гэж бодох шаардлагагүй хамтад нь нэг л углаад гарах “жампсүйт” – ээ өөрийн болгоорой.
13. Биед хэтэрхий эвтэйхэн
Футболк чамд байгаа л даа. Гэхдээ гэрэлтдэг, нимгэн материалтай юун дээр ч зохицох футболк байгаа юу?
14. 70-аад оны бошинз
Илүү дутуу зүйлгүй, гуяны дундуур татах урттай 70-аад оныг санагдуулах бошинз шүүгээг чинь чимээд өгнө л гэж мэд.
15. Металл оруулга
Зөвхөн рок хэв маягийг дэмжигчид төмрөөр биеэ чимдэг биш шүү дээ. Харин ч эсэргүү байх тусмаа “зэвүүн” харагдана.
16. “Том” өнгөнүүдтэй усны хувцас
Гол өнгөнөөсөө тэс өөр өнгийг өөр дээрээ томоор буулгасан усны хувцаснууд эрэг дээрх биеийг чинь чимэх болно.
17. Бохо чимэглэл
Бохо охидын унжлагатай чимэглэлүүд чиний шүүгээнд орох дугаараа хүлээгээд байж байна. Харин чи хэзээ очиж тосох гэж байна даа?
18. Далайн эргийн даашинз
Далайн эрэг дээр л сайхан харагдах байх гэмээр урт намирсан даашинзууд гудамжинд ч зохино. Шүүгээнд чинь орж сэрүүцүүлэхдээ ч бэлэн шүү.
19. Хатгамал ч бас гоё
Хатгамал чимэглэлтэй цүнх, гутал, цамц, даашинз гээд байхгүй зүйл үгүй. Зуныг санагдуулах сэрүүн тод өнгөнүүдтэй бол бүр ч гоё шүү.
20. Нарийн гинжин чимэглэлүүд
Эрднийн чулуунуудаа түр хойш тавиад нарийн гинжин чимэглэлүүдээр ганган хайрцгаа гуалиг болгоорой. Нарийн гинжтэй давхар зүүлт, холбоостой бугуйвч бөгж, биеийн гинж болон олон жижиг үений бөгжнүүд гээд бүх зүйл жижиг хэрнээ гоёмсог болсоор байна.
Цацагтай чимэглэл, богино өргөн өмд зэргийг өмнө нь дурьдчихсан болохоор оруулсангүй. Харин чиний хувьд бусаддаа зөвлөхийг хүсч байгаа гоё зүйл юу вэ?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(519)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: kjhg.   2015-06-24
hamgiin gol n us l shan bh heregtei us n l ontsgui bval huvtsaslalt ter chigere huchee aldchihdag

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com