ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сэтгэл чинь хүйтэн биш ээ! Төмөр дутагдлын цус багадалтын 9 шинж

Эрүүл мэнд  | 2015 / 06 / 26

“Гар нь хүйтэн хүний сэтгэл нь ч бас хүйтэн байдаг”. Багадаа хэн нэгэнтэй танилцаж, гар барих болгонд иймэрхүү шооч үг сонсдог байж билээ. Эхэндээ нээрээ юм болов уу гэж урвайна. Сүүлдээ ч төмөр дутагдлын цус багадалтын маань шинж гэдгийг мэдээд тайвширсан л даа. Бүхий л булчин султай, гар хөл нь цэв хүйтэн байдаг, сарын тэмдэг нь юүлээд хаячих шиг их ирдэг хонгор бүсгүйчүүдийн анхааралд! Та нарын сэтгэл “паар” шиг л халуун дулаан!

Сэтгэл чинь хүйтэн биш ээ! Төмөр дутагдлын цус багадалтын 9 шинж

Цус багадалт гэдэг бараг хүн болгонд байдаг, сүртэй биш өвчин мэт санагддаг ч хэрвээ тоохгүй орхивол маш хүнд өвддөг, сульдаа, амьдралын идэвхгүй нэгэн болготлоо ч даамжрах магадлалтай. Цус багадалтын олон төрөл байдаг. Хадуур хэлбэрт эсийн, сидеробластын гэх мэт. Гэхдээ одоогоор төмөр дутагдлын цус багадалт хамгийн түгээмлээр нь “тодроод” байгаа билээ. Үүний шалтгаан нь голцуу төмөр, фолийн хүчил, B12-ыг хоол хүнсээрээ хангалттай авч чадаагүйгээс улбаатай байдаг. Мөн жирэмсэн үед, ходоодны шарх, цус алдалт, гэдэсний хорт хавдрын үед төмөр дутагдлын цус багадалт илрэх магадлалтай.

Энгийн үгээр тайлбарлавал, цус багадалт гэдэг нь бидний биеэр хүчил төрөгчийг зөөх цусны улаан эс хангалттай олон биш байна гэсэн үг юм. Эсвэл улаан эсүүдэд хангалттай их гемоглобин байхгүй байна гэсэн үг. Хүчилтөрөгч нь биднийг эрч хүчтэй байхад нөлөөлдөг учраас цус багатай эмэгтэйчүүд ядарч сульдах нь амархан байдаг.

1. Ядрах
Цус багадалтын хамгийн түгээмэл шинж бол ядрах юм. Дорвитой их юм хийгээгүй, сайн унтаж амарч байгаа мөртлөө л байнга ядраад байвал цус багадалтын шинжилгээ өгөхөд илүүдэхгүй. Учир нь цус багадалтаас гадна бамбай, диабет зэрэг олон өвчин үүнтэй ижил шинж тэмдэгтэй байдаг.

2. Цонхигор цагаан арьс
Зөвхөн хүйтэн гар биш, цав цагаан арьснаас маань болоод л “сэтгэл хүйтэн” гэдэг үг ер нь гарсан байх. Гэхдээ цусаар хооллодог, цус яасан ч багадах учиргүй вампируудыг яагаад кино, номон дээр үргэлж цав цагаан царайтайгаар гаргадаг юм бол? За, тэр ч яахав.

Хэрвээ арьс чинь сүүлийн үед нэг л цайгаад байгаа бол нүүр будалтандаа анхаарахаас илүү эрүүл мэнддээ санаа тавиарай. Арьсны дор гүйх цусны эргэлт бага байгаа болохоор арьс цонхигор цайвар болох хандлагатай байдаг.

3. Цээжээр өвдөх
Цус багадалттай хүний улаан эсийн тоо цөөн учраас зүрх нь өдөр тутамдаа ч илүү ачаалалтай ажилладаг. Хажуу байр ороод ирэхийн хооронд л цээжээр хатгадаг бол зүрхний шигдээс болох вий гэж бүү айгаарай.

4. Толгой эргэнэ
Сууж байгаад босох, босоо байгаад гэнэт суух зэрэг огцом хөдөлгөөний үед толгой эргэж, манарч, нүд харанхуйлан унах гэж байгаа мэт санагддаг бол төмөр дутагдлын цус багадалтын шинж байх магадлалтай. Энэ нь мөн л тархин дахь хүчилтөрөгчийн хангамж муутай холбоотой юм. Гэхдээ толгой эргэх нь зөвхөн үүнийх биш даралт багадах гэх мэт өөр өвчний ч шинж байж болно.

5. Хүйтэн гар, хөл
Хөл, гарын үзүүрийг дулаацуулж чадах хэмжээний их цус биеэр чинь эргэлдэхгүй байна аа л гэсэн үг. Хэрвээ чи оймстой унтдаг бол цусаа шинжлүүлэх цаг болжээ.

6. Толгой өвдөх
Тархи шаардлагатай төмрөө авч чадахгүй үед артерийн судаснууд нь хавдаж толгой өвдөлтөнд хүргэдэг. Хэрвээ толгой чинь үе үе өвдөөд байвал төмрийн бэлдмэл авч уух талаар бодоод нэг үзээрэй.

7. Амьсгал түргэсэх
Яаж ч гүнзгий амьсгалах гэсэн болохгүй, бага багаар, ойр ойрхон амьсгалаад байвал цус багадалтын шинж байж болно. Биед хүчилтөрөгч дутагдсанаар амьсгал давчдах тэмдэг илэрдэг.

8. Зүрхний хэмнэл жигд бус
Цус багадалтын үндсэн шалтгаан нь улаан эсүүдийн тоо цөөн байх явдал учраас зүрх хэвийн үеийнх шигээ цусыг биеэр тарааж эргэлдүүлэхийн тулд илүү ачаалалтай ажиллах шаардлагатай болдог. Энэ нь зүрхийг стресстүүлж, тогтворгүй цохилоход хүргэж болно. Гэхдээ энэ шинж тэмдэг илэртэл цус багадалттай болоод их удаан хугацааг туулна.

9. Бие сульдах
Булчингууд хүчилтөрөгчийн дутагдалд орохоороо сайн ажиллаж чаддаггүй. Яг л бүгчим өрөөнд дасгал хийх хэцүү байдаг шиг. Тиймээс бие сульдаж, амархан ядарч, шатаар гарахын төдийд сөхөрч унах гээд байвал цус багадалтын шинж байх магадлалтай.

- Мөн сарын тэмдэг хэт их хэмжээгээр ирдэг бүсгүйчүүд өөртөө дээрх 9 шинж илэрч байвал гайхах зүйлгүй. Хэт их цус алдсаныхаа дараа түүнийхээ талын дайтайг л нөхөж аваад, дараа сард нь ахиад л хэт их хэмжээний цус алдаад байдаг бол цус багадалтанд өртөхөөс аргагүй юм.

-Зөвхөн цус багадалттай холбоотойгоор биш, төмрийн дутагдлын бусад олон шинжүүд байдаг. Үс их хэмжээгээр унах, хэл үрэвсэх, мөс цаас шавар зажилмаар санагдах зэрэг шинжүүд илэрвэл төмрийн дутагдалд орж байна гэсэн үг.

-Цагаан хоолтон, гэдэсний шимэгчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд төмөр онцгой ихээр дутагддаг гэдгийг санаарай.

Төмрөө хэрхэн нөхөх вэ?
18-50 насны, өөрөөр хэлбэл хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд өдөрт 18 мг төмрийг зайлшгүй авах шаардлагатай байдаг. Харин жирэмсэн эмэгтэйд энэ хэмжээ 27 мг болж нэмэгдэнэ.

Төмрийг хоол хүнсээрээ авах маш олон арга бий. Үõðèéí ìàõ, самар, тахианы мах, ýëýã, Ẻð, òàëõ, чàâãà, ¿çýì, àëèì, бууцайнд төмөр их хэмжээгээр агуулагддаг. Жишээ нь, 100 гр үхрийн маханд 2-3 мг төмөр бий. 1 аяга бууцайнд 2.5 мг төмөр агуулагддаг.

1. Хэрвээ хоол хүнсээрээ төмрөө хангалттай нөхөж чадахгүй юм байна гэж үзвэл?
Тэгвэл байгалийн гаралтай, шимэгдэлт сайтай төмрийн бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Төмрийн 1 өдрийн хэрэгцээг бүрэн хангасан, мөн шимэгдэлтэнд нь сайнаар нөлөөлөх витамин C-ийн хослолтой бэлдмэл авч уух нь хамгийн ашигтай. Жирэмсэн бүсгүйчүүдийн төмрийн хэрэглээ эрс нэмэгддэг учраас фолийн хүчилтэйг нь авчихвал бүр ч амар гэсэн үг.
Жишээ нь, Германы Denk Pharma фирмийн Ferro Vital төмрийн бэлдмэлийг санал болгож байна. Давуу талууд нь:
- 1 шахмалдаа 15 мг төмөр агуулсан учраас өдрийн хэрэгцээг бүрэн хангана. Илүүдэх вий гэж санаа зоволтгүй, илүүдсэн эрдэс бодис бөөрөөр дамжин гадагшилдаг.
- Витамин C-ийн агууламжтай тул шимэгдэлтийг эрс нэмэгдүүлж өгсөн.
- Фолийн хүчилтэй учраас жирэмсэн эхчүүдэд хамгийн тохиромжтой.
- Бичил бүрээстэй учраас ходоодыг цочроодоггүй (Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээр ходоод нь өвдөөд байдаг хүмүүст онцгойлон зөвлөж байна)
- Жимсний амттай
- Усаар даруулахгүйгээр зажилж уудаг
Германд үйлдвэрлэгдсэн энэхүү бүтээгдэхүүнийг Монос, АзиФарм, Монгол Эм Импекс гээд хот, хөдөөгийн бүх эмийн сангуудаас худалдан авч болно шүү.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, ДенкФарм хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(164)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Наран.   2017-08-23
12 nastai huuhed tsus bagadalttai yumaa ferro vital uulgj boloh u? eswel oor ymar tomriin beldmel bdg we?

Зочин: осорнямаа.   2016-11-11
маш хэрэгтэй сайхан мэдээлэл байна. маш их баярлалаа

Зочин: Nomin.   2015-08-04
Цус багадалттай эмэгтэйчүүд маань биений юм ирсэн хугацаандаа TOTEMA бэлдмэлийг өдөр, орой нэг аяга хүйтэн бүлээн усанд хийгээд ууж байгаарай. Хоол идсэнийд дараа уух ёстой шүү. Ингээд дор хаяж 6 сар-1 жил уугаад үзээрэй, цус маш сайн төлждөг шүү. Биений юм ирээгүй үед уугаад хэрэггүй шүү, цус тийм ч сайн төлждөггүй. Амжилт

Зочин: sarnai.   2015-07-22
Сайг байцгаана уу, яг цус багатай хүн байгаа юм аа. Ёстой энэ эмийг л хэрэглэе. Ямагт хэрэгтэй мэдээлэл өгч чаддаг та нартаа баярлалаа. Үүнээс гадна надад нэг асуудал байнаа юу гэхээр миний биеийн жин 45, өндөр 156,нас 27 яагаад ч таргалахгүй байна. Нөгөө шимэгч бактер нь байгаа юм болов уу. Ийм асуудлаар хаана хандаж болох вэ сайн эмнэлэг байвал хүмүүс минь зхаж өгнө үү.

Зочин: Даваасамбуу.   2015-07-01
sain baina uu jiremcen eh tsus bagadalttai bieiin jin hasagdaad turaad baina bas zurh muu baigaa emchiin zaavraar em uusan bolobch heveeree l baina zubluguu ugnu uu

Зочин: азаа.   2015-07-01
Төмрийн бэлдмэл зажилахаар шүдэнд муу хөхрүүлдэг гэдэг энэ тэгээд зүгээр юмуу

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com