ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нэг талаараа тэр намайг хуурч, ашигласан ч гэсэн зожиг, ганцаардмал намайг нийгэмшүүлж, хүмүүстэй хэрхэн харьцах ёстойг зааж өгсөн

Миний амьдрал  | 2015 / 06 / 27

Сайн байна уу?
Гоолингоо болоод түүний эрхэм уншигч нартай өөрийн бяцхан түүхийг хуваалцахыг хүсэж байна.

Нэг талаараа тэр намайг хуурч, ашигласан ч гэсэн зожиг, ганцаардмал намайг нийгэмшүүлж, хүмүүстэй хэрхэн харьцах ёстойг зааж өгсөн

Би багаасаа л их зожиг нэгэн байлаа. Дуу бүжиг, спортын дугуйланд явж үзээгүй, тэр ч бүү хэл хүн надтай эхэлж дуугарахгүй л бол огт хүнтэй харьцдаггүй, бүрэг ичимхий гэж хэлж болохоор хүүхэд байсан юм. Тэрнийхээ ачаар найз нөхөдтэй ч болдоггүй, хичээлээ тараад л шууд гэрлүүгээ гүйдэг ангийнхаа суудал бөглөж суудаг “сүнс” шиг л байдаг байлаа. Энэ байдал маань үргэлжилсээр наймдугаар ангид ордог жил манай ангид нүдэндээ цогтой охин шилжиж ирсэн үеэс амьдрал минь өөрчлөгдөж билээ. Тэр охин шилжиж ирсэн өдрөө л над дээр ирж гараа сунган “Намайг С гэдэг. Хоёулаа сайн найзууд болцгооё” гээд гайхалтайгаар инээмсэглэж байсан юм. Тэр үед хэнтэй ч нөхөрлөдөггүй надад дэндүү сайхан санагдаж билээ. Бид хоёрын гэр нэг зүгт байсан учир хичээл тараад үргэлж цугтаа явдаг боллоо.

Тэр нэгэн бороотой үдэш бид байшингийн нөмөрт зогсохдоо хоёулаа даарч байсан ч бие бие рүүгээ харан инээмсэглэж байсан юм. Тэр мөчөөс хойш бидний дунд нууц гэж байхаа больж, ижил хоёр загал шиг хэлхэлдэн явдаг болсон. Бүрэн дунд сургуулиа төгсөх жил элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэн завгүй байсан ч нэг ижил мөрөөдлийг өвөртлөж, нэгэн зорилго руу хамтдаа тэмүүлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалт ч дуусч оноогоо харах мөчид бид үгээр хэлэхийн аргагүй баяртай байсан юм. Учир нь бид хүссэн оноогоо бараг л авч чадсан байлаа.

Бид хоёр нэг сургуульд бүртгүүлсэн ч би тэнцэж, найз минь тэнцсэнгүй, улаан шугам яг нэрнийх нь дээгүүр татчихлаа. Би хамгийн их мөрөөдөж байсан сургуульдаа орж, хүсч байсан мэргэжлийнхээ дагуу суралцах боломжтой болсондоо баярлаж байсан ч найзыгаа бодон сэтгэл минь өвдөж байсан юм. Яг сургуульд орох томилолтоо авах өглөө би хоцрохгүйн тулд эртлэн гэрээсээ гарахаар шийдэж байтал утас дуугарч автал найз минь өвдөөд босож ч чадахгүй байна, гэртээ ганцаараа байгаа болохоор эм ч авч чадахгүй байна, хүрээд ирээч гэж гуйхад нь цаг хараахан болоогүй байсан болохоор гэр лүү нь яаран явсан. Гэтэл тэр гэртээ байсангүй. Хаалгыг нь нэлээд удаан тогшсон ч тайлсангүй. Тэгээд цагаа хартал томилолт авах хугацаанаасаа бараг хоцорчихсон байлаа. Тэгээд сургууль руугаа яаран очтол найз минь миний авах байсан томилолтыг гартаа барьчихсан гарч ирсэн юм. Тухайн үед сургуульд орох томилолт авах өдрөө эзэн нь ирж чадаагүй бол дараагийн хүүхдэд шилждэг тул тэр ийм арга зохиосон гэдгийг хэрхэн мэдэх билээ. Ингэж л би дөрвөн жил зовлон жаргалаа хамт хуваалцсан найздаа хүсэл мөрөөдлөө булаалгасан юм. Тэр үед ганцаараа асгартал уйлж билээ. Тийм хүний мөсгүй, хүн чанаргүй хүнд зүгээр шахуу урд нь зам тавиад өгчихсөн өөртөө л гомдохоос биш өөр хэнд гомдох билээ дээ.

Үүрдийн найз байдаггүй юм гэж хүн бүр хэлдэг ч гагцхүү энэ үгэнд итгэхийг хүсээгүй... Амьдрал гэдэг зах хязгааргүй далайд чадлаараа сэлж байхад минь тэр хүн миний нуруун дээр гарч хэвтээд миний хүчээр миний зорилгыг авсан юм. Үүний дараа нэг хэсэгтээ л амьдрал утгагүй санагдаж билээ. Гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй. Дахиад мөрөөдөж, зорилго руугаа тэмүүлэхэд замд минь саад бэрхшээл тулгарах бүрт найз минь бодогдож намайг илүү ихээр хурцалж өгдөг болсон. Нэг талаараа тэр намайг хуурч, ашигласан ч гэсэн зожиг, ганцаардмал намайг нийгэмшүүлж, хүмүүстэй хэрхэн харьцах ёстойг зааж өгсөн. Түүний ачаар би өнөөдөр олон сайхан нөхөдтэй болж, найзууд минь ч намайг үнэлдэг болсон. Хэрэв түүнтэй учраагүй, нөхөрлөөгүй байсан бол зожиг, ганцаардмал би сэтгүүлч хэмээх мэргэжлийг эзэмшиж олон хүнтэй харилцаж чадах байсан болов уу гэж боддог шүү.

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(357)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Visitor.   2015-06-30
Найз гэдэг өдөр болгон уулзаж, ярихыг хэлдэггүй юм. Хэдэн сар жил ч уулзаагүй байсан сэтгэлдээ үргэлж сайнаар бодож, чин сэтгэлээсээ хандахыг хэлдэг юм шиг санагдсан. Найз нэртэй новшнууд зөндөө. Хүнд хэцүү цагт хажууд байгаа хэрнээ сэтгэлдээ намайг хараад баясаж суугаа хүн байсан гэдгийг саяхан л мэдсэн. Урьд нь хүмүүс анхааруулж хэлдэг байхад та нар даанч тэр хүнийг мэдэхгүй байна гэж өмөөрдөг байсан. Одоо бол үгүй ээ. Муу санаа эзнээ отно гэдэг юм. Амьдрал түүнд хариуг нь хангалттай барьсан. Тэглээ гээд би түүнийг зовж шаналсанд баярлаагүй. Харин хүнд хэцүү цагт минь дотроо баярлаж байсныхаа төлөөсийг төлж гэж бодоод өнгөрсөн. Зарим хүн ер нь яагаад бусдад өөриймсөг хандаж чаддаггүй юм бэ? Хэврээ би түүний оронд байсан бол гэж бодож үзэж яагаад болдоггүй юм бэ? Миний найз гэж боддог байсан хүн багадаа их хүнд хэцүү /өөрийнх нь хэлснээр/ амьдрал туулсан. Тэглээ гээд тийм муухай зан чанартай байж болохгүй биз дээ. Хүн амьдралд хатуужихаас биш хүн чанараа алдаж болохгүй шүү дээ. Намайг аз жаргалтай, бүх зүйл дээр өөрөөс нь илүү байгааг харж тэвчдэггүй байсан юм билээ. Өмсөх хувцас солих цүнхгүй үед нь өөрт байгаагаа илүүчлээд, хүмүүст битгий хэлээрэй чамайг муугаар бодно шүү гээд өөр дээрээ тусгаж бодоод тусалдаг байсан. Үнэхээр л атаархуу дотуур тамиртай байсан болоод ч тэр юм уу амьдралд нь дандаа сонин хачин азгүй зүйлс тохиолддог. Ээжийнх нь бие өвдөөд хэцүү байхад гэрээсээ мөнгө авч эмчилгээнд нь нэмэрлэж явлаа. Тэр болгонд нь өрөвдөөд санаа зовдог байсан. Харин тэр дотроо бүр их атаа хорсолд шатдаг байсныг саяхан л мэдлээ. Хүн яаж ийм аймар муухай байж чаддаг байнаа. Миний хамгийн сайн найзаа гэж бодож явдаг хүнтэй хүртэл хагаралдуулсан. Одоо би тэд нартай харьцдаггүй. Харьцах ч хүсэл алга. Намайг муулаад л явж байгаа биз. Ингээд би хүнд сайн санаж, өөриймсөг хандаж явсаны хариуд муу хүн боллоо доо. Хамгийн сайн найз хамгийн аймшигтай дайсан болно гэж үг миний амьдралд биеллээ олж байна. Нэг ч удаа муу санаж, гундуу явахад нь баярлаж хөөрсөн удаагүй байтал надад үнэн сэтгэлээсээ муу санаж явсан аймшигтай дотуур тамиртай хүн байжээ. Хэлэх ч үг алга. Хүмүүст хандаэ хэлэхэд хүнд хэзээ ч битгий муу сана. Муу санаа эзнээ отдог юм шүү.

Зочин: зоя.   2015-06-29
сайн уу, миний хамгийн сайн 2 ч найз 2 ч найз залууг маань булааж авсан юм. одоо бодоход 2 улаа миний найз биш л гэдгээ харин ч нэг сайхан харуулсан даа. Бас тэр залуучууд нь маш их зовоосон шүү тэднийг. тэр найзууд маань хүнийг танихад маань тусалсан бас зовлонг маань аваад явцгаасан даа. цаг хугацааны уртад шалгараад үлдсэн хэдэн найзуудаа хайрлаад сайхан байнөө.

Зочин: Таны нэр.   2015-06-29
Neeree nadad bas iimerhuu yavdal tohioldoj bsan. Minii bas tuhain tsag uyedee hamgiin sain naiz gegddeg hun neg odor manaid ireed naizuud neg huvaar deer orsoldoh demii uhaanii yum yarisan. bi yer n ih teneg bsan yum ter uyed. yu yariad bgaag n sain oilgoo ch ugui. ug n bid 2 2 oor chigleleer mergeshssen yah ve duraa hurvel bi ternii chiglel ruu bas userch orood shalgalt ogch boloh tiim uye bsan. hamgiin gol n ter uyed bi yag yamar mergejil ezemshihee yeroosoo meddeggui bsan bolohoor naizaasaa muu mergeshuulsen angid bsan ch baga dund angiin suuri sain bolohoor mergeshsen angiin huuhduudtei cholootei orsoldoj chaddag bsan yum. tegeed barag mergejlee songoogui bsan bolohoor bolomj aldahguin tuld haashaal bol haashaa ergeh haalgaa ongorhoi bailgahiin tuld sportoos busad torluudeer shalgalt ogno gej bodoj bsan bh. Gehdee naiziigaa yu helsniig oilgoogui harin ochnoon olon jiliin daraa buyu hedhen jiliin omno l genet manaid irj hoyulhnaa yarisan yum n yamar utgataig teer hoino oilgoson. haha. Gehdee tuhain uyed neeree huuhduud aimaar ambitstai bsan shuu. Nadtai hezee ch mendelj bgaagui humuus genet mendleed l yag 4-r saraas avhuulaad shalgalt hurtel tolgoitoi humuusiin nadtai haritsah haritsaa shal oor bolson. yamar saindaa tuhain uyed ger neg zugt bdag hamt yavdag huuhduud maani chamtai mendleed bna gej nudardag bj bilee. bi neeree morooroo unen daruuhan tomootoi amitan bsan shuu. odoo ergeed bodohod ter huuhduud unen aihtar bsan bgaa yum. gehdee bi tednii havhand oroogui l dee, holduu bolohoor bas hoorhii eej maani haanaas ch sonsch irsen yum surguuli togsoh dohohoor mash bolgoomjtoi bh-iig sanuulj bsan. humuusiin haritsaa ers oorchlogddog genee gej nadad helj bsan. Sanuulgatai bsan. Gehdee yah ve onoogiin bi bol tiim humuusiig unelne. Ooriinhoo toloo temtsej daisnaa zailuulj bna. Gadaadad surch bhad ch ter boon hicheel ajil geed zawgui yavj bhad namaig songooroi geed oyutnii zovlold songogdoh geed uhuulgiin huudas taraagaad zogsch bsan hyatad emegtei oyutniig haraad bas bodoj l blaa. unen ambitstai. Nad shig zav alga gehgui. ireeduidee ertnees beldeed l bna

Зочин: jaaki.   2015-06-28
Ukhaalag busgui bn. Sain saikhaniig khusey

Зочин: Таны нэр.   2015-06-27
unen yum uu daa, kinonii zohiol shig unshigdlaa

Зочин: enkhjin.   2015-06-27
ingej arasa hutgalulchad inged shan taliig n olj haraad, bolson yavdlig huleen zuvshuuruud, talarhaad, uragshlad, busadtai huvaaltsaj bgan uneher baharhamar bnshu! Iim hunig hamgin shan l ireedui huleej bgada. Bi ch arasa hutgaluulj uzsen, itgej bsn buhen nuran unah, hund itgeh itgele aldah gdg davahad tiim ch amar zuil bishshu. Bayarla shan energy bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com