ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Намайг хайрлахгүй ч хүүхдээ эцгийн хайраар дутаахгүй байх гээд л…

Миний амьдрал  | 2015 / 06 / 27

Би нэг залуутай 3жил гаран үерхэж байгаа юм аа. Эхэн үедээ бүх зүйл сайхан байсан ч хүүхэдтэй болсноор бүгд эхэлсэн. Ээж нь мэдчихээд хүүхдээ авахуул, эрт байна залуу байна гээд бөөн юм болоод би гэж тэнэг за үнэхээр хүүхдээ авахуулсаны дараа надаас салаад явбал энэ надад хайргүй гэсэн үг хаяад явах хүний хүүхдийг гаргаад яах вэ гэж бодоод авахуулахаар болсон.

Намайг хайрлахгүй ч хүүхдээ эцгийн хайраар дутаахгүй байх гээд л…

Тэрний дараа ч тэр минь өмнөх шигээ намайг хайрласан хэвээрээ л байсан. Жижиг сажиг хэрүүл маргаан байсан ч салах дээрээ тулалгүй бусад хосууд ямар байдаг яг л тийм байсан. Тэгсэн хэдэн сарын дараа хэд хэдэн удаа фэйсбүүкээр охидуудтай бичсэн нь надад баригдаад салах дээрээ тулаад бөөн юм боллоо. Надад итгэ зүгээр танидаг охин, уулзаагүй янз бүр болоогүй, чи надаас салвал үхнэ хатна гээд л. Тэр болгонд нь итгээд уучилсан. Тэгсэн бас найзууддаа намайг хартай энэ тэр гээд баахан муулсан байдаг юм даа. Хайртай хүнээ шүү. Хэдэн сар үхэх шахам араас гүйж өөр хүнд хайртай гэж ч хэлж үзэж байж надад үнэхээр хайртай юм байна гэж итгэж байсан хүн маань надад баригдаж намайг уурлуулж, гомдоочихоод ингээд ярьсан гэхээр нэг л буухгүй байсан. Тэр үед нь би галзуурах шахам юм болж бөөн хэрүүл бүр зодоон болсон. Яагаад намайг хуурч мэхлээд байхад нь уурласан ч уучилж чадсан хүнийг ингэж ярьж явж байгаа юм бэ?, надад худлаа ярьж оройтож гадуур дотуур хонох үед нь уучлаад дуугүй өнгөрдөг байсан би тэр үеэс л тэр хүнд итгэх ямарч итгэлгүй болсон юм шиг санагддаг.

Надад анх гар хүрэхэд нь би бүр үхмээр санагдаж байсан. Хайртай хүнээ надад ийм юм хийхэд нь хүртэл би муулж үзээгүй дандаа тэнэг юм шиг эцэг эх найз нөхөддөө сайн талыг нь ярьж магтана. Харин би тэр хүний ойр дотны хүрээлэлд муу нэртэй болоод явсан байна лээ. Тэр ч яахавдээ бусад хүмүүсийн юу бодох нь надад тийм чухал санагдаагүй.

Харин одоогоос яг жилийн өмнө миний бие бүдүүрээд, царай алдаад бүр танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэлсэн. Тэрийгээ зүгээр л таргалаад байна даа гээд тоохгүй байж байгаад нэг өдөр л 10 см том уйланхай өндгөвчин дээр минь ургасан байсныг мэдсэн. Ээж аавдаа хүүхэд авахуулж байснаа хэлээгүй тас нууж байсан ч тэр үед л бүгдийг үнэнээр нь хэлсэн. Хүүхдээ авахуулахдаа юм үлдсэнээс болж шархлаад ийм болсон гээд эмч хэлэхэд би яг галзуурах шахсан. Өөрөөсөө бас нэг залуугаас болж хүүхдээ алаад дээр нь өөрөө өвчтэй боллоо гээд л. Том уйланхай болохоор шимэгдэхгүй хагалгаа хийсэн. 2 хоногийн дараа эмнэлэгээс гарах гэж байхад эмч дуудаад уулзсан чинь уйланхай нь том болохоор өндгөвч нь дарагдаад хана хэлбэртэй болсон байсан. Тийм болохоор нэг өндгөвчийг чинь авсаан гэсэн. Тэнэг царайлж хадам ээж болох хүнийхээ үгэнд орж өөрийнхөө гараар хүүхдээ алчихаад, хүүхэдтэй болох үгүй нь ч мэдэгдэхгүй амьтан болж хувирсан. Тэр залуу тийм үед ч хажууд байсан. Байсан ч гэждээ салаагүй болохоос л байнга завгүй. Бие нь яаж байна гэж өдөрт залгасан болчихоод л таг.

Би эмнэлэгээс гараад төрсөн гэртээ ирсэн байсан юм. Хагалгаанаас хойш би их л уцаартай, амархан нулимстай гомдох нь ч амархан болсон. Тийм үед л намайг гээд ажлаасаа чөлөө аваад гэртээ аваачна гээд ирэхэд нь гомдож байсан гомдол тэр чигээрээ алга болоод тэнэг юм шиг нисэх шахам баярлаж байсныг минь яана .Миний энэ жаахан юман дээр ч үхтэлээ баярладаг занг хамгийн сайн мэддэг, хамгийн сайн ашигладаг хүн нь тэр байсан байх. Гэрт нь байхад байнга хамт болохоор нэг их муудалцаад байдаггүй байлаа. 2, 3 удаа ажил оройтож тараад гэж ирэхдээ ажлынхантайгаа шоудаж байсныг нь сүүлд мэдсэн. Би ч чимээгүй л өнгөрсөн. Харин дараа нь тэгж ирэхэд нь хэрүүл болоод гэрийнхэнийхээ хажууд надад гар хүрсэн. Би уйлаад л үүрээр бүх юмаа аваад гарсан. Цагаа тулахаар хэнийх нь буруу нь хамаагүй төрсөн үр хүүхдээ л өмөөрдөг юм байна лээ хүн чинь. Эмээгийндээ очоод хэд хоноход миний араас уучлаарай хайраа би согтуудаа тэнэг үйлдэл хийчихэж гэж залгаад ирээд уучлалт гуйгаад л эвлэрч билээ.

Миний хайрдаа хэлдэг байсан "Миний чамд өгсөн хайраар бурхад л дурлалцдаг юм шүү" гэдэг үг тэр хүнд ямар их хайртай ямар их итгэхийг хүсдэг байсныг минь харуулах байх. Эвлэрээд өмнө нь надад гаргаж байгаагүй халамж анхаарлаа тавиад л үнэхээр надад хайртай юм байна даа гэсэн итгэл дахиад л төрөх яг тэр үед над дээр ирэх, надруу залгадаг хугацаа нь дахиад л багасаад ирсэн. 1сар л би дэндүү жаргалтай байсан байх. Ядраад ирэхэд нь гэртээ амттай хоол хийгээд л, өдөржин зогслоо гэхэд нь хөлийг нь барьж өгье гээд л. Хүн жаргалтай болохоороо халамжтай болоод ирдэг юм шиг байгаа юм. Өмнө нь дэндүү их хайртай байсан ч бардам зантай урдуур хойгуур нь нэг их гүйгээд байдаггүй байсан хүн аль болох харилцаагаа бат бөх болгох гэж хичээх үед минь намайг түлхэж эхэлсэн. Аргагүйдээ хагалгаанаас гараад дааврын нөлөөгөөр нийтдээ 10кг нэмчихсэн байсан хүн өөрийнх нь хайрлаж дурлаж байсан хүн нь биш юм шиг харагдсан биз. Тэгээд яг өнөөдрөөс 2 сарын өмнө салахаар болсон. Өмнө нь салах шийдвэр олон гаргадаг байсан ч ээлжлээд л буулт хийж эвлэрдэг байсан. Салаад ганц боддог байсан юм нь тэр хүнээс өөр хүнтэй дотносно гэдэг дэндүү алс хол сонсогдож өөр хүн тэвэрнэ, биед хүрнэ гэхээс л төсөөлөгдөхгүй. ямар сайндаа өөр хүнтэй болж хайртай хүнээ мартлаа гэхэд хүүхэдтэй болж чадахгүй бол яаана гээд л өчнөөн юм бодсон. Энэ залуу л намайг хүүхэдтэй болж чадахгүй байгаа үнэн шалтгааныг мэднэ, өөрөө ч тэр шалтгаан нь болохоор буцаад нийлдэг юмуу гэж бодоод найзаараа дуудуулаад уулзсан.

Эргээд нийлье гэхэд оройтсон одоо шийдсэн гэж байснаа нэг их уйлж билээ. Үерхэж байх хугацаандаа тэр хүний нулимсыг цөөхөн харж байсан болохоор яахаа ч мэдэхгүй тэврээд л дагаад уйлчихсан. Хайраа би чиний өмнө уучилхааргүй том алдаа хийсэн гээд л уйлаад байсан. Чи намайг уучилж чадахгүй болохоор хоёулаа эвлэрэхгүй байх гэсэн. Би шалсаар байгаад юу болсныг нь сонссон. Надаас салаад удаагүй өөр охинтой үерхсэн 18-хан настай. Тэгээд тэр охиныхоо нэрийг цээжин дээрээ шивүүлсэн байдаг юм даа. Би үнэхээр цочирдсон миний хайртай хүн ийм ухаан муутай гэж төсөөлөө ч үгүй. Салсныхаа дараа намайг дандаа боддог байсан юм гэнэ ээ. Хоёр ихэр хүүхэдтэй болж байна гэж зүүдэлсэн гээд л. Би тэр бүгдийг нь уучилахаар шийдсэн. Шивээсээ арилгуулж, тэр охиноосоо салж чадвал бүгдийг нь уучилна гэсэн. Тэр ч зөвшөөрсөн. Миний хажууд хүн рүү залгаад хоёулаа больё гээд л ярьсан. Би итгээгүй. Миний хажууд утсаа нуугаад ч байгаа юм шиг байдаг болчихсон учраас. Асуухаар хувийн нууцад халдлаа цаг нь болохоор буцаад хэвэндээ орно ч гэх шиг. Сүүлийн биений юм ирэхгүй хүүхэдтэй болсон байж магадгүй байсан болохоор би дэндүү их баярласан. Гэхдээ л нөгөө охиноосоо болиогүй гэсэн айдастай байснаа ч хэлсэн. 3 хоногийн өмнө өглөө сэрүүлэг нь дугарахаар нь шалгаад үзтэл шөнө нэг хүнтэй ярьсан байсан. Тэгээд л би тэр охин руу нь залгалаа. Яг тэр үед хайртай хүн минь сэрээд миний утсыг булааж авах гэж оролдсон би ч өгөхгүй гэж хичээсэн. Тэгтэл намайг алах гэж оролдсон, чамайг ална гэж дайрсан. Зугтах гэхэд минь гэдэс рүү минь өшиглөж, шал руу савж зодож эхэлсэн би хэрвээ нийтийн байранд байгаагүй бол хэнд ч мэдэгдэхгүй үхэх байсан байх. Хүмүүс сандралдаад яав ийв гэх чимээнээр л намайг тавьсан. Аав ээж рүүгээ залгаад бүгдийг нь хэлээд тэр ч ажилдаа яваад өгсөн. Доошоо хатгуулж өвдөөд байхаар нь жирэмсэн байж магадгүй байх гээд шалгаад үзтэл жирэмсэн болсон байсан. Би тэр хүн рүү орилж чарлаагүй зүгээр л утсанд нь хүрсэний төлөө намайг зодсон гэсэн. Би одоо уучлаарай гэсэн ч чи уучлахгүй гээд л утасаар ярьсан. Яг тэр үед нь нөгөө охин руу нь дахиад залгатал эхнэр нь болох хүн байна гэдэг юм даа. Тэгээд уулзахаар болж ярилцаад суулаа. Чамаас салсан буцаад нийлсэн гэж надад хэлээгүй гэсэн. Тэгэхээр миний хажууд ярьсан хүн нь өөр хүн болж таараад байгаа юм дугаар нь ч өөр. Чамайг мартах гэж надтай үерхсэн юм байна л даа надад гэрлэх санал тавихаар нь би тэр хүнд итгэсэн гээд л. Тэр охины буруу гэж юу байхав дээ. Та хоёр хүүхэдтэй болж байгаа юм чинь өнчрүүлэхгүй буцаад нийлсэн нь дээр байх л гэнэ. Би тэр хүний гарт үхэх гэж байсан байж хүүхдээ эцэггүй гэж дуудуулахаас, хойд эцэгийн нүүр харуулахаас айж байна. Над дээр ирнэ гэвэл нийлмээр ч юм шиг юм юм бодогдоод хэцүү байна. Миний аав ээж хотод байдаггүй болохоор надад ингэж хандаж байгаа юм болов уу? Харж хамгаалах хүнгүй гэж бодсон юм байлгүй. Одоо би эцэг эх дээрээ ирсэн сайхан байгаа ч ирээдүйд яах бол гэсэн айдастай л байна. Бүгд сал гээд л өөрөө ч салсан нь дээр гэж бодож байгаа ч хүүхдэд хайртай тэр хүн эргээд ирэх юм шиг санагдаад байна. Намайг хайрлахгүй ч хүүхдээ эцгийн хайраар дутаахгүй байх гээд л. Би яах ёстой юм бэ? Надад туслаач.

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

1. Маш олон залуус үр хүүхдийг бурхны бэлэг гэж хүлээн авч хүсэн мөрөөддөг. Харамсалтай нь тэд ид залуу насан дээрээ үүний үнэ цэнийг олгодоггүй. Учир нь тэд бүргэдийн амьдралаа болжморын амьдралаар солих гэж байна гэж эндүүрдэг. Олон хоног шоу цэнгээн хөөж, олон хүнтэй уулзаж амьдрах нь амьдралын өнгөнд хууртсан дэнгийн эрвээхийтэй л ижил зүйл юм. Ийм дэнгийн эрвээхийн эрин үе та биднийг даван туулахыг шаардаж байна. Өөрсдийн буруугаа эрх чөлөө ардчилал руу чихэх гэж бид энэ ертөнцөд ирээгүй. Гудамжинд таараад мөнгө гуйж зогсох хүүг хараад өөрийн хүүтэйгээ адилтган тойрч явж тэвчилгүй хооллож ундаллаа гэж бодъё. Харин тэр хүү маргааш нь дахиад л өлсөнө. Та ч гэсэн амьдралын амтыг мэдрэх гэж өнөөдрөөр өөрийгөө хуурах хэрэггүй гэмээр байна. Тэгвэл та бид бүхэн юуг хүсдэг юм бэ? Хэн нэгний сайн сайхан үйлдэл үлгэр дууриаллыг хараад бүгд алгаа ташин, like дардаг. Тэгсэн хэрнээ гудамжинд хэвтээ нэгнээ тойрч дөлөн, сэжиглэсээр гэртээ орж ирээд л мөн л ядарсан нэгэнд тусалсан бүхэнд ичихгүй like дардаг. Хөдөө орон нутаг руу томилолтоор явахдаа би таарсан машинаа гололгүй, таарсан жолоочоо ч адилхан хүндэтгэн харьцдаг. Учир нь тэр бүхний тусгал нь тэр даруйдаа эсвэл хожмын нэгэн дахин учралд нөлөөлдөг учраас би бүхнийг адилхан хүндэлдэг. Итгэл гуйсан, зөвлөгөө хүссэн бүхнийг би ойлгохыг хичээдэг. Харин та бүхэнд өгөх хамгийн том зөвлөгөө бол ЗӨВ бодолдоо үнэнч байж, ЗӨВ амьдралыг л баримжаа болговол тэр нь таны болоод хайртай бүхний тань луужин болох болно. Таныг би сэтгэлдээ ямар их баялагтай болж байгааг тань хэлэх гэсэн юм. Үр хүүхэд гэдэг та бидний амьдралын төлөөх сайн сайхныг бодон тэмүүлэх сэтгэлийн маань томоохон хөшүүрэг болдог. Эцэггүй хүүхэд гэж хэлүүлэхээс айж байгааг тань ойлгож байна. Гэхдээ зовж уйлсан хүүхэд болох вий гэдгээс л айх хэрэгтэй болов уу. Тиймээс та зөхөн хүүхдийнхээ төлөө илүү санаа тавиарай. Аавынх нь тухайд цаашдаа ямар хүн болохыг цаг хугацаа танд харуулах учраас түүнд итгэж найдахаасаа илүү өөрөө өөртөө итгэлтэй байж хүүхдийнхээ ирээдүйг өөртөө аваарай гэмээр байна. Та бороо ороход шүхрээ дэлгэчихээд бороо намдангуут шүхрээ хураадаг шүү дээ. Учир нь бороо таныг шүхэртэй эсэхээс үл хамаарч орно. Харин та түүнд бэлэн л байх ёстой шүү.
Танд аз жаргал, сэтгэлийн их хүч тэнхээг хүсье.
Хэрвээ та өөрийн асуудлаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, ганцаарчилсан зөвлөгөө авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой:
Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1 www.twitter.com/NaranbaatarDr
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(474)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ozii.   2015-08-30
iim hun demii huuhdee bodson ch ter huuhdiinhee hajuud zoduulaad doromjluulaad bhad huuhed yaj setgel taiwan osoj zov hun boloh ym be huuhdee bodoj bgaa l bol sal iim amidraliig uzsen uchraas l zovloj bna

Зочин: baysaa.   2015-08-09
az jargaltai amidraarai teneg zaluu baina songoltoo zow hiij sain hanitai uchirch saihan amidraarai ene humuus neg negnee oilgohiig hicheehgui ih solioroh yumaa uursduu neg iimerxvv baidald orood vzeed oilgoosoi yuu ch gesen buhniig martaad chigeeree zorigtoi alhaj amidraarai

Зочин: coko.   2015-08-06
Яаж ч бодсон салсан нь хамгийн зөв сонголт шүү.

Зочин: coko.   2015-08-06
Яаж ч бодсон салсан нь хамгийн зөв сонголт шүү.

Зочин: Таны нэр.   2015-07-18
ter huni yu hiiged yavah n hamaagushd ghde tergui uiliin ur gj bga

Зочин: uka.   2015-07-18
Gehdee humuusee sallaa gj bodoy emegtei hun nyalh uree tewreed hohniihoo suug goojuulaad uilaad uldlee. Getel erchuud yostoi erh chuluuguu manduulj nuuts amragtaigaa suuh bolsondoo boon bayar bolj ter hoyoriig tgj bayarluulah ni her shudarga we

Зочин: Medrel.   2015-07-14
Sal tehvv chi hedtei yum be zaluu l blgvi dee er hvniig 2 zvil deer hezee ch bitgii uuchil gdg araar tawih gar hvreh neg huursan bol dahij bainga huurna neg zodson bol dahiad bainga zodno. Chi law teneg bhaa chi uuriiguu iim vne tsenegvi amitan bolgood bga yum chn bysad hvnd yaj vne tsenetei bh we dee. Uurtuu hairtai huwia hicheesen archaatai emegteig erchvvd hairladag aidag. Naad hvn chn chamd yamar ch hairgvi zvgeer l sal.

Зочин: зочин.   2015-07-13
Хурдан салал хэрэгтэй нэг л гар хүргэдэг болсон юм чинь байнга л хүрнэ гэсэн үг насаараа зодуулж амьдрахыг хүсээд байгаа юм уу тэгэж хэзээ ч болохгүй тэр чамд ямарч хайргүй юм байна ийм хүнтэй сууж байнаас салсан дээр наад хүүддээ авуулсан дээр чамд өөр сайн хүн олдоно

Зочин: zochin .   2015-07-12
Erguu yum uu hun uuriiguu l hairlah yostoi bdgiim daa uurtuu hairgui une tsenegui chamaig ter hun hairallaa yu chi ternii huvid zugeer l togloom zugaa bololtoi

Зочин: hn.   2015-07-12
Chamd hairguil yum bnashd harasjiin.nasaaraa ingej enenees doloon dor bolno .tegej amidarsnaas salsan ni deer.ali ert salchih yumig dassanaas bolj ergej butsaj Demi yum hiihiin

Зочин: Oyunaa.   2015-07-10
Зүгээр л сал, ер тэр залуу чамд хайртай юм байна гэж чиний бичсэнээс лав харагдсангүй ээ. Тэгээд тэр сүүлд нь хүүхдэд хайртай хүн болохоор нтр гэнэ үү, мэдэхгүй ээ хайртай хүн ингэх үү? Тэгээд бас хүмүүс нээх хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд гээд тэнэг юм шиг тэсээд тэвчээд амьдарч байгаа, амьдарна гэсэн зүйлийг ойлгодоггүй. Харин ч эцэг эх нь бие биедээ хайргүй, өөрөөс нь болж л хамт байгаа гэж мэдвэл эсрэгээрээ хүмүүжилд нь нөлөөлөх байх шүү. Дуугай сал, тэгээд ч энд бичиж амьдралаа асууж л байдаг, мэдэхгүй ээ мэдэхгүй. Энэ зарим хүмүүс яагаад ийм хариуцлагагүй байдаг??

Зочин: az.   2015-07-08
Хүний амьдрал гэдэг тааварлашгүй. Өнөөдөр энэ бүсгүйд ийм зовлон тохиолдож байгаа ч магадгүй дараа чамд тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Сэтгэл зүрхээ нээн тусламж гуйн зориглон бичсэн энэхүү захидалын хариуд доромжлох хэрэг байхгүй. Түүнд өгөх зөвөлгөө чамд байхгүй бол сэтгэлрүү нь битгий ус цацаач....

Зочин: дээр.   2015-07-07
МУУ ЭЦЭГ БАЙСНААС БАЙГААГҮЙ НЬ ДЭЭР, ХАЙР ХАЛАМЖГҮЙ ГАДНАА ИНЭЭСЭН ХУУРАМЧ НӨХӨР БАЙСНААС БАЙГААГҮЙ НЬ ДЭЭР БАЙДАГ ЮМ ШҮҮ

Зочин: Таны нэр.   2015-07-07
ийм тэнэг хүүхнийг зодохоос ч яахав дээ. нэг эрийн доромжлуулан доромжлуулан зодуулан зодуулан хамт байна гэдэг чинь тэнэг хүний зан. саллаа гэчихээд өөрийг нь зовоодог хүнтэй эргэж буцаж нийлээд байна гэдэг арчаагүй, тууштай биш, сэтгэцийн асуудалтай хүний шинж. хохь чинь, доромжлуулчихаад дахиад л жирэмсэн болж өөрийгөө ашиглуулна гэдэг ямар ч амьдралын ухаангүй, тэнэг, алаа ашиглахаас өөр хийдэг чаддаг юмгүй, өдөржин эр мөрөөдөж суудгийн илэрхийлэл. хохь чинь л гэе дээ. тэнэг хүүхнүүд жаргадаггүй юм

Зочин: Zochin.   2015-07-07
WTF.. ene huuhen uuru ehleed setgel medreliin emneleg baraadsan ni deer bha.

Зочин: tststst.   2015-07-03
Эмэгтэй хүн агуу сэтгэлтэй бахархмаар хүмүүс тийм ч учраас хүүхдүүдээ эцэггүй өсгөхгүйг хичээж эрчүүдэд дарлуулж сайхан залуу насаа салхинд хийсгэдэг.насаараа нэг эр бараадаж хичнээн ихииг даван туулж тэвчих вэ хүүхнүүдээ! Би өөрөө ийм орчинд өссөн бас л нэгэн Эх хүн. Зарим хүн буруугаар бодогдож магад л даа гэхдээ хэрвээ хэзээ нэгэн цагт нөхөр минь намайг хуурч надад гар хүрвэл харамсах зүйлгүй сална гэж бодож явдаг. Яагаад гэвэл би залуу хүн надад сайхан үр минь байхад би юунаас ч илүү хурцлагдаж эрч хүчтэй байж амьдралыг хүүхдийнхээ төлөө туулж чадах эх хүн гэж өөрийгөө боддог.Би Хэн нэгэн эр хүний гарт үрэгдэх гэж эхээс төрөөгүй Би энэ хорвоод эх хүн болж үр хүүхдийнхээ сайн сайхныг харж жаргаж хайрлаж хайрлуулах гэж ирсэн нэгэн бүсгүй

Зочин: ok.   2015-07-03
нөхөртэй болж байвал эхнэр хүн асар их сэтгэлийн тэнхээгээр амьдралын ханаа босгодог хэрвээ чи сэтгэлийн тэнхээ өөрөөсөө ялгаруулж чадна гэвэл амьдралдаа би чамд нэг түүх ярьж өгөе нэг залуу өндөр дээрээс унажээ тэгтэл замд нь мод тааралдаад шүүрээд авсан байна тэр модоо л тавьбал унаад үхнэ ойр хавьд нь хэнч байхгүй тэр маш их зовсон тэгтэл бурхан тэнгэрээс хараад миний хүү наад модоо тавьчихаа би зөөлөн гараараа тосоод авяа а гэсэн гэтэл тэр залуу итгээгүй чи наад модноосоо одоо тавих цаг болсон бишүү хүний өссөн орчин өөр өөр та 2 бол заяаны хосууд бишээ магадгүй чи хүүхдээ бодсон байж болно гэхдээ хүүхдийн чинь дэргэд чамайг зодуул дараа нь хүүхэд чинь ямар орчинд өсөх вэ гээд л бод эр хүнийг засаад залруулаад сайхан амьдрана гэвэл чи өөрийнхөө залуу нас бүх сайн сайхан зүйлээ золиослох байхдаа би чиний оронд байсан бол одоо бүхнийг дуусгах байсан яагаад гэвэл би өөртөө итгэлтэй дайчин эх хүн байна надад тулгамдсан асуудал бүхэн наймайг асар их ухаажуулж байна. найз минь хорвоод чадварлагт нь сул доройг өгч сул доройд нь чадварлаг нь өчдөг юм шиг байна лээ чиний амьдрал дүнгэж эхлэж байна. чиний амьдрал чиний л гарт өөрийгөө хөгжүүл өөрийгөө өөрчил надтай сэтгэлээ хуваалцуул эргээд хариу хэлээрэй би яагаад ч юм чамд туслах хүний нэг юмшигээ эцэст нь хэлэхэд хүүхэд бол аяандаа сайн хүн болдог ээж аав чинь амьд байхад өсгөөд л өгнө хайран залуу нас үрэгдээд байгаан бишүү бүсгүй минь чи бол хэтэрхий зөөлөн уян байна одоо болноо

Зочин: bi.   2015-07-02
yaj ingej nasiig bardag yum be ene chini hvvheddee gai awchrah ayul iim hervvl iim nvgel hursan gazar hvhed vhini muu hvn bolno zvgeer l taiwan baij hvvgee ooroo hvn bolgoj aw

Зочин: bi.   2015-07-02
yaj ingej nasiig bardag yum be ene chini hvvheddee gai awchrah ayul iim hervvl iim nvgel hursan gazar hvhed vhini muu hvn bolno zvgeer l taiwan baij hvvgee ooroo hvn bolgoj aw

Зочин: bi.   2015-07-02
yaj ingej nasiig bardag yum be ene chini hvvheddee gai awchrah ayul iim hervvl iim nvgel hursan gazar hvhed vhini muu hvn bolno zvgeer l taiwan baij hvvgee ooroo hvn bolgoj aw

Зочин: tseegii.   2015-06-30
Chamaig hairlahgvi hvn hvvhdiig chin ch hairlahgvi dee chi harin uuriiguu ireedvin vr hvvhdee hairlaad amidarsan deer naad hvn ee orhison deer

Зочин: Эмэгтэй.   2015-06-30
Ээ бүсгүй минь. Ингэж амьдарч болохгүй ээ. Салах хэрэгтэй. Чи тэрэнд биш өөрөө өөртөө хайртай бай л даа. Ухаантай эмэгтэй муу эрийг сонгож болохгүй. Хамгаас түрүүнд өөрийгөө хэнээс ч илүү хайрлаж хэнээс ч илүү бод. Энэ бол чиний амьдрал.

Зочин: Altaa.   2015-06-30
Huchtei bai busgui min. Emegteihun er n hatuu berhiig uzeh tusmaa hatuujdag mundag humuus shuu dee. Oorteigee sain yari chi chadna diilne gevel chadna chadahguu ntr gd urvaigaad l bval ahits garahgui zali heregle. Humsaa nuusan muur shig bj chadaj amidar. Oodrog baigaarai amjilt

Зочин: zochin.   2015-06-29
Yag iim bdald blaa bi. Ovchingvil bolohoos yag l iim bdald orj bsn. Vneheer vhmeer hetsvv bsn shvv. Bvh zvil ni yag ijilhen yma. Ghde bi hvvhde bodood niilesen. Odoo ih jargaltai amidarch bga.ooriigoo bodolgvi hvvhdee l bodoj bn. Yuch bolson bi bvgdiig tevchij chadah hvn gdgee meddeg.

Зочин: gerel.   2015-06-29
Энэ бүсгүй тэнэгтээ биш, зүгээр л хэтэрхий их хайртай учраас л ингэж байна шүү дээ. Эвий хөөрхий бүсгүй заяа гэж. Өөрийгөө хайртай хүнийхээ өмнөөс аргадаад л, түүнийг цагаатгах гэж хамаг чадлаа бараад л. Гэхдээ одоо хангалттай гэж хэлэх цаг нь болжээ. Эргээд харахад үнэхээр харамсахааргүй их уучлал, итгэл найдварыг үзүүлсэн байна. Одоо өөрийгөө хайрлаарай. Ийм сайхан сэтгэлтэй, ийм тэвчээртэй, ухаантай эмэгтэйг алдсан тэр хүн л харамсах ёстой шүү. Урагшаа охин минь. Хөөрхөн хүүхэдтэй болох гэж байгаад нь баяр хүргэе.

Зочин: another_girl.   2015-06-29
Иймэрхүү зүйлс уншихаар эрчүүдэд итгэх итгэл байхгүй болох юмдаа. Хайртай дуртай хагацахгүй гэж байсан хүн маргааш нь хана луу чамайг савж байна гэхээр. Зүгээр л залуу байгаа дээрээ зайгаа авалдаа бүсгүй минь. Амьдрал дэндүү баян шүү дээ. Ийм хүний оронцогын гарны зугааг гаргаж байснаас ганцаараа явж байсан нь дээр биш гэжүү

Зочин: nina.   2015-06-29
ewii ewii amidraliin hatuug vzej yawaa l bvsgvi bna hvvhdiinhee ireedvig bodood salsan ni deeree ergej niileh talaar bodoh ch hereggvi ergej niilsen ch hervvl uruul hvchirhiilel bj l taaraa ene bvhnii dund hvvhed yaj usuh be gedgiig bodoh heregtei odoo chamd hetsvv bgaag oilgoj bnaa hvseegvi amidraldaa tseg tawij suraarai tsag hugatsaa bvh sharhiig edgeedeg ym shvv

Зочин: zaya.   2015-06-29
эвий дээ эмэгтэйчүүд бид ингээд л өрөвдөлтэй гэнэн улс даа.... яасан ч хэцүү юм. нэг хар юмыг хорвоогийн нарыг атгаад авлаа гэж баярлаж, итгэж, хайрлаж байдаг. гомдсон ч дахиад л итгэнэ. хүлээнээ, найдна. ээж маань надад хэлж байсан юм. "энэ дэлхий дээр хүгийг өөрчлөнө гэдэг хамгийн хэцүү" гэж. үнэн юм байна лээ. хүн маш бага өөрчлөгддөг юм байна лэ. бас гэр бүлийн хүмүүжил асар чухал. аав нь эхнэрээ зоддог байсан бол хүү нь ч тийм болно. ээж нь нөхрийнхөө араар тавьдаг байсан бол хүү нь ч бас тийм л үйлдэл хийнэ. наад залуу чинь огт төлөвшөөгүй хүн байна. чи ч гэсэн ухаан суух хэрэгтэй. өөрийгөө л бод. өөрийгөө л хайрла. эцэг эхээс өөр хэн ч чамайг тэгэж их хайрлахгүй. тийм болохоор чамд зөвлөхөд одоо наад тэнэгээ бодохоо болиод өөрийнхөө, хүүхдийнхээ төлөө л амьдар. би эцэггүй өссөн. хэцүү үе байсан ч ээж минь намайг юугаар ч дутаагаагүй. аавгүй гэж үеийнхэндээ шоглуулж ч байсан. тэглээ гээд муу юм алга л байна. харин ч амьдрал намайг хэрсүү, зарчимч хүн болгосон. МУУ ЭЦЭГ БАЙСНААС БАЙГААГҮЙ НЬ ДЭЭР БАЙДАГ ЮМ ШҮҮ

Зочин: tenegee.   2015-06-29
teneg huuhen be. uur heleh ug yer alga. ehneesee l ter zaluu chin butehgui l bsan bna shdee.,bi uuchilsan, bi martsan ch geh shig. teneg gar ve

Зочин: tenegee.   2015-06-29
teneg huuhen be. uur heleh ug yer alga. ehneesee l ter zaluu chin butehgui l bsan bna shdee.,bi uuchilsan, bi martsan ch geh shig. teneg gar ve

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com