ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Диснейн хоолны жор: Франц Рататули

Хоол хүнс  | 2015 / 06 / 26

Диснейн хүүхэлдэйн баатрууд бодит биш ч хийдэг хоолнууд нь харин бодит шүү. Өнөөдрөөс эхлээд ирэх сарын туршид бид Диснейн хүүхэлдэйн кинон дээрх хоолны жоруудыг оруулах болно. Хэрвээ хүүхдүүд нь хоол идэх дургүй байгаа бол дуртай хүүхэлдэйг нь үзүүлэх далимдаа хоолыг нь хийж өгч ч болох юм.

Диснейн хоолны жор: Франц Рататули
1. Хүүхэлдэйн кино: “Ratatouille” (2007)
Хоолны нэр: Франц Рататули
2. Орц:
Улаан лоолийн сүмс – 230 гр
Сонгино – ½
Сармисны нунтаг – 10 гр
Баклажан буюу чэс – 1ш
Хурган гуа – 1ш
Хулуу – 1ш (Чэс, хурган гуа, хулуу хоорондоо ижил хэмжээтэй байвал сайн шүү)
Улаан чинжүү – 1ш
Шар чинжүү – 1ш
Оливын тос – 60 гр
Пармезан бяслаг – өөрийнхөөрөө тааруулна
Давс, амтлагч – өөрийнхөөрөө тааруулна
3. Хийх арга:
Шарах шүүгээг 200 хэмд халааж бэлдэнэ. Сонгино, сармисны нунтаг, улаан лоолийн сүмсээ холиод шарах шүүгээний тавгандаа түрхэнэ. Дээрээс нь бүх ногоогоо ижил хэмжээтэй, нимгэн зүсээд зурагт үзүүлсний дагуу өрж тавина. Дээрээс нь амтлагч, давс, чинжүү, оливын тосоо түрхэж өгөөрэй. Бүгдийг нь хийсний дараа халааж бэлдсэн шарах шүүгээндээ хийгээд 30-45 минут жигнэх юм. Гаргахаас 10 минутын өмнө бяслагаа үрж, дээр нь цацаж өгөөрэй. Хэрвээ мах нэммээр байвал гахайн мах, хиам, тахианы мах нимгэн зүсээд нэмж болно шүү. За ингээд амралтын өдрөөр гэр бүлээрээ ширээ тойрч суугаад сайхан хооллоорой.
“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(823)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Око.   2015-06-29
Thanks girl!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com