ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Happy hour: Тэврээд тэврээд явчихъя

Чөлөөт цаг  | 2015 / 07 / 01

Олон улсад 1-р сарын 21-нийг “Тэврэлтийн өдөр” болгож тэмдэглэдэг. Харин манай улсад эерэг үзэл бодолтой залуучууд 7-р сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр” болгон 2013 оноос хойш тэмдэглэж ирсэн. Тэгэхээр чи минь энэ 7 сарын 1-ийг өөртөө болоод өөр бусдад гэнэтийн болоод хайр мэдрүүлсэн халуун тэврэлт бэлэглэж аз жаргалтай, инээд хөөртэй өнгөрүүлэх хэрэгтэй шүү! Харин яаж энэ тэврэлтийн өдрийг илүү сонирхолтой бас хөгжилтэй өнгөрүүлэх вэ гэвэл:

Happy hour: Тэврээд тэврээд явчихъя

Алхам 1:
Та нартайгаа #Тэврэлдье
7-р сарын 1-нд ажлын газрынхандаа шалтгаангүйгээр тэврэлт бэлэглэж болно. Ажлынхаа хаалган дээр хүлээж зогсч байгаад орж ирсэн хүн бүрийг гэнэт тэвэрч тэдний ямар реакц үзүүлэхийг хараарай! Зарим нь тэвдэж сандарна, зарим нь юу болоод байгааг ч ойлгохгүй. Бас ажлынхаа таалагддаг залуусыг нэг тэврээд авсан ч яах вэ дээ! Энэ чинь тэврэлтийн өдөр шүү дээ!

Алхам 2:
Тал бүрт #Тэврэлдье
Facebook, Twitter, Instagram-д тавьсан мэдээллүүдийг өөрийнхөө хуудаст share хийж бас өөрийнхөө тэвэрсэн хүмүүсийг таглаад төрсөн мэдрэмжээсээ хуваалцаарай.

Алхам 3:
Танихгүй хүмүүстэй ч #Тэврэлдье Зуу зуун хүнд үнэгүй тэврэлт бэлэглэнэ. Чингисийн талбай дээр цугларч хотын гудамжинд таарсан хүн бүрийг чин сэтгэлээсээ тэврэх уламжлал энэ жил ч үргэлжилнэ. 2015 оны 7-р сарын 1-нд 4 зүгээс цуглараад талбай дээр нэгдэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн олон нийтийн үйлчилгээний газрууд дээр ч тэврэлтийн өдөр зохион байгуулагдана шүү! Энэ үед бол бүр огт танихгүй хүнийг тэвэрч тэр хүнд өөрийнхөө эрч хүчээс багаханыг ч гэсэн хуваалцаарай. Чамд ямар хариу үйлдэл үзүүлэх бол?

Чамтай хамгийн ойрхон байгаа тэврэлтийн багтай нэгдээрэй!
1. Парк
Парк дээр цугларах багт энд дарж нэгдээрэй.
Хэсгийг хариуцах сайн дурын зохион байгуулагч: Munkhzul Erdenebaatar

2. Beatles- ийн хөшөө
УИД, Цирктэй ойролцоо бол тэндэх багт энд дарж нэгдээрэй.
Хэсгийг хариуцах сайн дурын зохион байгуулагч: Чихэвч Зүүсэн Чебурашка Г.Туул

3. Тэнгис кино театр
Тэнгис дээр цугларах багт энд дарж нэгдээрэй.
Хэсгийг хариуцах сайн дурын зохион байгуулагч: Д. Дэлгэрмөрөн

4. Бөхийн өргөө
Бөхийн өргөө дээр цугларах багт энд дарж нэгдэж болно.
Хэсгийг хариуцах сайн дурын зохион байгуулагч: Мягмартуяа Галбадрах

Алхам 4: #ТЭВРЭЛДЬЕ
Өөрийнхөө хайртай, дотны хүмүүстэйгээ тэврэлдэж буй зургийг profile picture-ээ сольж, инстаграмдаа тавиарай. #Тэврэлдье hashtag-ийг тавихаа мартав аа. Өглөө босоод л хамгийн түрүүнд ээжийгээ тэвэрсэн халуун дотно зургаа тавьж маш олон хүмүүст энэ өдрийн үнэ цэнэ бас утга учрыг ойлгуулаарай! Гэнэтхэн охиноо тэврээд авах үед ээж нь их л гайхах байхдаа. Гэхдээ л хайр нь хүрэх болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(520)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com