ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хөргөгчинд хургасан эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Гэртээ  | 2015 / 07 / 03

Цахилгааны тасалдал, муудсан бүтээгдэхүүн зэргээс үүссэн хөргөгчний эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?
- Хөргөгчөө хэрхэн зөв цэвэрлэх
- Эвгүй үнэрийг хэрхэн арилгах
- Цаашид хөргөгчөө хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг эндээс уншаарай.

Хөргөгчинд хургасан эвгүй  үнэрийг хэрхэн арилгах вэ?

Эвгүй үнэрийн голомтыг олж тогтоохын тулд:

Эхлээд цэвэрлэ: Дотроос нь гаргаж болох юу л байна, бүгдийг нь гаргаж, угааж цэвэрлээрэй. Нэг ч нүх сүв үлдээхгүй байх нь чухал шүү.

Ус тосдог савыг мартаж болохгүй: Зарим хөргөгчний ар талд нэг төрлийн сав байдаг. Энэ нь хөргөгчний моторыг уснаас хамгаалж өөртөө ус чийгийг тосч авдаг юм. Энэ хэсгийг байн байн цэвэрлэхгүй бол муудсан ус муухай үнэр гаргах нь их. Магадгүй муухай үнэр үнэртээд байсны шалтгаан нь энэ ч байж мэдэх юм. Үүнийг цэвэрлэхдээ доторхыг нь асгаж савантай халуун усаар сайтар угаагаад, хүнсний содатай усаар зайлах хэрэгтэй.

Мөснөөс нь салга: Тогтмол давтамжтайгаар хөргөгчөө мөснөөс нь салгаж байх хэрэгтэй. Ялангуяа хөлдөөгчийг анхаарч байх хэрэгтэй ба энэ нь эвгүй үнэрийг түгээгч нэгэн голомт байж болно.

Хүйтэн агаарын солилцоо сайн эсэхийг шалга: Хөргөгчний дотор тэр чигтээ хүйтэн агаар үлээж, агаарын солилцоо явагдаж байдаг. Ингэж л хүнсийг муутгалгзүй удаан хадгалдаг. Харин энэ тохиргоо нь алдагдаж, агаар солигдохоо больсноор хөргөгчнөөс чинь эвгүй үнэр гарч байх боломжтой шүү.

Муудсан зүйл байна уу: Харж үнэрлэхээс гадна, хадгалах хугацааг нь шалгаж байгаад найдваргүй зүйлсийг бүгдийг нь хаяарай.

Дээрх алхмуудын үр дүнд чи хөргөгчийг чинь муухай үнэртэй болгосон зүйлийг олчихлоо. Харин одоо үнэрийг нь хэрхэн арилгах вэ?

Эвгүй үнэрийг арилгах гэрийн аргууд:

1. Хүнсний сода: Хөргөгчнөөс гарах эвгүй үнэрийг дарахын тулд хүнсний содыг ашиглаж болно. Үүний тулд ууттай хүсний содыг шарах шүүгээний листэн дээр асгаж тараагаад хөргөгчиндөө хийгээд үнэр нь арилтал байлгаарай. Мэдээж эхлээд хөргөгчөө цэвэрлэчихсэн байна гэдгээ мэдэж байгаа тэ? Мөн энгийн үед ч гэсэн хүнсний соды таггүйгээр хөргөгчиндөө байлгаад байвал муухай үнэр гараад байхгүй сайн талтай.
2. Цагаан цуу: Цагаан цуу нь эвгүй үнэрийг их хэмжээгээр өөртөө шингээдэг. Цагаан цуунаасаа нэг аяганд хийгээд мөн л хөргөгчиндөө хэдэн цагаар байлгаж болно. Эсвэл хөргөгчөө угааж арчихдаа цагаан цуутай ус ашиглаж ч болох юм.
3. Овьёос: Мөн л овьёосыг онгорхой саванд хийгээд хэдэн цаг хөргөгчиндөө байлгаарай. Эвгүй үнэрийг нь өөртөө шингээгээд авчихна.
4. Кофений үр: Шинэхэн, хуурай кофений үрийг шарах шүүгээний тавцан эсвэл тийм төрлийн тавцан дээр тарааж тавиад хөргөгчиндөө байлгаарай. Гэхдээ үүнийг хэрэглэж эвгүй үнэрийг дарахад хэдэн өдөр шаардагдана шүү.
5. Модны нүүрс: Нунтаг модны нүүрсийг хэд хэдэн саванд хувааж хийгээд хөргөгчнийхээ тавиур бүрт тавиарай. Ингэхдээ хөргөгчнийхөө хэмийг хамгийн бага дээр нь тавиад гурав хоногийн турш байлгана.
6. Жүрж: Хэсэг жүрж аваад дундуур нь зүсч хөргөгчиндөө хийнэ. Хэсэг хугацааны дараа гэхэд эвгүй үнэр арилсан байх болно.
7. Хөргөгчөө эвгүй үнэртэй болохоос урьдчилан сэргийлэхийн тулд:
1. Хөргөгчиндөө болсон хоол хүнс хадгалах гэж байгаа бол вакум сав, хүнсний скоч ашиглаж заншаарай.
2. Хамгийн багадаа долоо хоногт нэг удаа хөргөгчөө шалган цэвэрлэж, доторх бүтээгдэхүүнүүдийн хугацааг тулгаж хараарай.
3. Махыг махтай, ногоог ногоотой, уух зүйлсийг хамтад нь гэх мэт бүгдийг зөв газарт нь хийгээрэй. Хөргөгчний хамгийн доод талд хүйтэн агаар арай бага байдаг болохоор ногоог тэнд, жимсийг дээр нь, тос, соус, өндөг зэргийг хаалганд гэх мэт бүгд өөр өөрийн гэсэн байртай байгаа. Энэ нь өдөр тутам хөргөгчнөөс ялгарах үнэрт ч гэсэн нөлөөлж байдаг гэдгийг битгий мартаарай.
4. Хэрвээ хэд хоногоор хөргөгчөө унтраах хэрэгтэй болвол эргэж асаахдаа бүхэлд нь цэвэрлээрэй.
За ингээд хөргөгч чинь цэвэрхэн боллоо.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(998)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2015-09-26
goo.gl/PTfntz NIslegiin Hyamd tiizee Z24-s

Зочин: buya.   2015-09-01
Unetei zubulguu bairshuulsan Goolingoo-d bayarlalaa. tanai xam olond amjilt xusie.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com