ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 07 / 06

Энэ долоо хоногийн нарлаг өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэхээ шийдсэн үү? Мэдээж Наадамдаа бэлдэж завгүй байх ч хажуугаар нь амжуулаад хэд хэдэн гоё зүйлийг хийгээд аваарай. За ингээд Гоолингоо зөвлөж байна :-)

Гоолингоо зөвлөж байна

Боулинг тоглоход улам гоё боллоо
Хэдэн жилийн өмнө ганц шидээд л дуртай болчихсон спорт маань боулинг. Спорт болгож хичээллээгүй ч тоглохыг хүсдэг хүсэл минь миний дотор байсаар байдаг юм. Нэг тоглоод эхэлчихвэл ханахгүй шүү дээ. Яг л над шиг “шунаж” тоглох дуртай бүсгүйчүүдийн анхааралд: Найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ хэдүүлээ ч хамаагүй нийлээд “Big Bowling” –д очиж тоглоод ахин нэг тоглолтыг үнэгүй аваарай. 2 удаа тогловол 2, 3 удаа тогловол 3 гээд гоё урамшуулал зарлагдчихаж. Цагийг сайхан өнгөрөөх бас нэг сайхан боломж тэнд байна. Гүйгээд очоорой.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.

Монгол Контемпорари
Контемпорари гэхээр л “гадаадынх” мэт санагддаг байсан нь саяхан. Харин Монгол хүний урласан Контемпорари уран бүтээл ямар бол? Үүнийг харахыг хүсвэл өнөөдөр 976 арт галлерейгээр зочлоорой. Тус урлагийн Ази Номхон далайн бүсийн хамгийн нэр хүндтэй триеннальд сонгогдсон эхний 15 уран бүтээлчийн 4 нь Монгол зураачид бөгөөд тэдний бүтээлээр гарах “CONTEMPORARY MONGOL ZURAG” үзэсгэлэн тэнд гарч эхэлж байгаа юм. Бас уран бүтээлчдээрээ бахархаад ав. Дэлгэрэнгүйг эндээс мэдэж болно.

Гэртээ дурлаж эхлэх 2015 оны зун
Бид бүгд өөрийнхөө гэрт хайртай л даа. Гэхдээ яг интерьер үзэмжийнх нь хувьд жинхнээсээ хайрладаг болов уу? Үнэхээр гоё засвартай байр дэргэд нь тавиад аль нэгийг нь сонгохыг хүсвэл чи өнөөхийг нь сонгоход бараг л бэлэн байж мэдэх юм. Бидний гэр бол зүгээр нэг бороо шорооноос халхлах нуувч биш хайртай хүмүүс чинь өдөр бүр аз жаргалыг мэдэрч, бүхий л мэдрэмжээ хуваалцаж байх сайхан газар шүү дээ. Тиймээс өнцөг булан бүрт нь дурлахын тулд өөрийнхөөрөө сайхан засаж тохижуулан, тэндээс явж төвдөхөөргүй болгох ажил эзэгтэй биднийх. Сиймхий ч гэсэн гэр минь биш сайхан шүү гэр минь гэдэг болгоё гэсэн үг л дээ. Үүний тулд тийм их санхүүгийн чадамж байх үнэндээ шаардлагагүй ба эзэгтэй чиний чин сэтгэл л байхад хангалттай. Яг одоо өөрийнхөө мөрдөөлийн байшингийн зургийг гаргаж ирээд нэг нэгээр нь өөрчилж эхлээрэй. Цав цагаан арьсан буйдантай байхыг хүсдэг хэрнээ хүмүүс ирэхэд халтартах нь бага гээд даавуун саарал буйдан сонгох хэрэггүй. Үнэтэй гэж үү? Ямар ч үнэтэй байсан жинхнээсээ хүссэн зүйлээ өөрийн болгож чаддаг амьтад чинь хүмүүс шүү дээ.
Өөрөө өөртөө зориулаад энэ сардаа багтаж хүссэнээрээ ороо шинэчлээрэй.

Шүдээ сулла
Чи хурхирдаггүй, дэрэгдэхээ тэвэрч ноолдоггүй, хөл гараа савалж дээш доош болгодоггүй. Нэг үгээр хэлбэл хэн нэгний дэргэд унтахаар бол огт саад болох хүн биш гэсэн үг. Гэхдээ огт төсөөлөө ч үгүй нэг зуршил чамд байдгийг саяхан мэдлээ. Энэ бол шүдээ хавирах юм. Чи дандаа л шүдээ хавирдаг шдээ гэж гэр бүлийнхэн чинь тоомжиргүй хэлж байх юм. Одоо яах вэ? Нийтлэг шалтгаан нь стресс юм. Ерөнхийдөө чи өдөр ч шөнө ч амаа жимийлттэй бүр шүдээ хазсан хэвээр байдаг гэсэн үг. Өөрийгөө ажиглаад зүгээр л юм бодож байхдаа хүртэл шүдээ зуугаад байвал шөнөдөө шүдээ хавирах нь чиний хувьд энгийн зүйл юм. Тэгэхээр эхлээд стрессээ тайлж сурах хэрэгтэй. Мөн орой унтахдаа уруулаа жимийсэн ч шүдээ салгаж унтахыг хичээгээрэй. Өдөрт юм ярихгүй үедээ ч энэ үйлдлийг давтаж хийгээрэй. Эрүүгээ суллаад гүнзгий амьсгаа ав. Хамгийн чухал нь дээд доод шүдээ нийлүүлж болохгүй. Унтахын өмнө бүлээн устай ваннд жаахан хэвтэх эсвэл халуун бүлээн усанд норгосон алчуураар эрүүнээс чихний ар хүртэл жин тавиарай. Энэ нь эрүүний булчинг суллаж өгнө. Үүнээс гадна аль болох сайн инээж байх хэрэгтэй. Энэ бол шилдэг арга. Илүү олон зөвлөгөө хэрэгтэй бол энд дараарай.

:
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(592)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com