ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нарнаас хамгаалахад чинь туслая

Гоо сайхан  | 2015 / 07 / 08

Зуны халуун өдрүүд ид дундаа үргэлжилж буй энэ үед хүссэн ч, хүсээгүй ч наранд борлож, зарим үед арьсаа түлэгдтэл нартай найзлачихдаг. Гэтэл наранд түлэгдсэнээс болж түргэн хөгшрөх, хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг. Тиймээс зөвхөн аяллаар явахдаа биш жирийн өдрүүдэд ч нарны хурц гэрлээс арьсаа хэрхэн хамгаалах, хамгаалалтын тос хэрхэн сонгох талаар нарийвчилсан мэдээллийг эндээс уншаарай.

Нарнаас хамгаалахад чинь туслая

НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯА ГЭЖ ЮУ ВЭ?
Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Эдгээрийг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэж тэмдэглэдэг. Хэт ягаан туяа нь нарны идэвхжил, агаар мандлын бүтэц, цаг агаарын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь ихсэж, арьсны хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

UVA (урт туяа) нь цаг агаар, улирлаас үл хамааран нарнаас байнга ялгарч байдаг туяа. UVA туяа нь шилний цаанаас нэвтлэж, хор учруулах чадвартай. Эдгээр туяаны нөлөө тэр доор нь гардаггүй бөгөөд арьсанд гүн нэвтэрч нарийн үрчлээ үүсэх, аажим аажмаар арьсны хөгшрөлт явагдахад нөлөөлдөг байна. Түүнчлэн арьсанд сэвх, толбо үүсэх гол шалтгаан энэхүү туяа юм.

UVB (богино туяа) нь зуны улиралд ялангуяа өдөр идэвхтэй байдаг. Эдгээр туяанд түлэгдсэн арьсны шинж тэмдэг хоёр өдрийн дараа илэрдэг бөгөөд удаан хугацааны турш арилдаггүй. UVB арьсыг харлуулж, улайлгаж хорсгоно. Арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар¬гыг хордуулж, хар сэвх, толбо үүсгэдэг байна. Түүнчлэн арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

SPF ГЭЖ ЮУ ВЭ?
Нарнаас хамгаалах тосон дээр Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл гэж бичсэн байдаг. Ихэнх нарны тос нь UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Энэ төрлийн тос нь SPF15 буюу түүнээс дээш найрлага бүхий гэсэн шошготой байх бөгөөд арьсыг зөвхөн наранд түлэгдэхээс хамгаална гэсэн үг юм. Харин UVA төрлийн хортой туяанаас хамгаалдаггүй. Иймээс нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй аж.

SPF 15, SPF30, SPF50 гэх мэт тоон үзүүлэлтүүд нь нарнаас хэдийн хэр хугацаанд хамгаалах үйлчилгээтэйг заасан үзүүлэлт гэдгийг чи мэдэх байх.

Арьс нарны гэрэлд тэсвэртэй байх чадвар өнгөнөөс хамаарч өөр өөр байдаг.

• Цайвар арьс ойролцоогоор 10 минут
• Ази хүний арьс ойролцоогоор 15-20мин
• Африк /хар/ арьс ойролцоогоор 30 мин

Нарны гэрлийг 15 минут тэсвэрлэдэг Ази арьсны төрөл SPF30 тос хэрэглэсэн нөхцөлд 7,5цаг нарны хортой туяанаас хамгаалагдана.

Үүнийг тооцоолохдоо:

SPF 1 Ази төрлийн арьс нарна туяанд тэсвэртэй байдал = 15 мин
SPF 30 нарны хамгаалалттай тос = 15 x 30мин = 450 мин буюу 7,5 цаг

PA гэж юу вэ?
PA (UVA хэт ягаан туяанаас хамгаалах түвшинг тодоройлдог )
Нарны хортой хэт ягаан UVA туяанаас хамгаалах зэрэглэлийг нь заадаг нэгж хэмжигдэхүүн гэсэн үг. UVA туяанаас дээд зэргээр хамгаалахын тулд PA+++ тэмдэглэгээ бүхий бүтээгдэхүүнийг сонгох нь зөв юм.

3 түвшин
• PA+ – 340 nm хэмжээнд UVA хэт ягаан туяаны зарим хэсгээс хамгаална.
• PA++ UVA хэт ягаан туяа 380 nm хүртэл хамгаална.
• PA+++ 400 nm хүртэлх UVA хэт ягааны долгионы ихэнх хэсгээс хамгаална.

НАРНААС ХАМГААЛАХ ТОСЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Өөрийн арьсны төрөлд тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв чи хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин чиний арьс тослог эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг санал болгож байна. Хэрэв мэдрэмтгий арьстай бол спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй гэдгийг санаарай.

Иймээс өөрийн нөхцөл байдалд тохириулан SPF15,30,50 аль тохиромжтойгоо сонгох нь зүйтэй. Түүнчлэн нарны тосоо сонгохдоо өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ эхлээд тооцоолоорой.

НАРНААС ХАМГААЛАХ ТОС ТҮРХЭХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?
• Гэрээс гарахаасаа 30 минутын өмнө нойтон биш хуурай арьсан дээрээ нарны тосоо түрхнэ.
• Наранд байх хугацаандаа 2 цаг тутамд тосоо давтан түрхэх шаардлагатай.
• Усанд сэлэх, их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд нарны тосоо 40 минут тутамд давтан түрхээрэй. Хэрэв таны тос усны хамгаалалттай бол 90 минут тутамд түрхэж болно.
• Нарны хэт ягаан туяа нь цонх, шил, үүлийг хүртэл нэвтэлдэг учраас, гэртээ, үүлэрхэг бүрхэг үед ч нарны тосоо тодорхой хэмжээгээр хэрэглээрэй.
• Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг нэгээс илүү улирал хадгалж болохгүй гэдгийг санаарай. Иймээс энэ зун авсан тосоо зундаа хэрэглэж дуусгахыг зөвлөж байна.
• Нарны туяанд өртөх арьсны бүх л хэсгүүдэд тос түрхэж заншаарай. Нүүр, чих, гар, уруул гэх мэт. Харин үсээ хамгаалж нарны малгай өмсөөрэй. Үс ч бас нарны туяанд гандаж хөгширдөг юм шүү.
• Нарны илч хурц байдаг 10.00 – 16.00 цагуудад аль болох сүүдэр газар байхыг хичээгээрэй.

ХҮҮХДҮҮД НАРНААС ХАМГААЛАХ ТОС ТҮРХЭХ ИЛҮҮ ИХ ШААРДЛАГАТАЙ
Зургаан сараас дээш насны бүх хүмүүс нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин зургаан сараас бага насны хүүхдүүдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй аж. Бага насандаа наранд хэт их түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их байдаг өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхий. Хэт ягаан туяаны хэмжээ зуны өглөө 10 цагаас өдрийн 16 цагийн хооронд илүү хүчтэй байдаг юм шүү.

1. Үүнийг уншаад нарнаас хамгаалах тосоо шинэчлэе эсвэл шинээр худалдаж авъя гэж бодож байгаа бол Наранг зориорой. Yves Rocher, Thann, L’Oreal гээд тэдний гоо сайхны брэндүүд нарны тосондоо хямдрал зарлачихсан байгаа.
2. L’Oreal
3. Thann
4. Yves Rocher
Эх сурвалж: Наран Бьюти Уорлд
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(175)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com