ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайрыг таних, байрыг таних хоёрын ижил төстэй 5 тал

Чөлөөт цаг  | 2015 / 07 / 08

Саяхны хэдэн өдөр би найз бүсгүйтэйгээ шинэ байрны эрэлд гарсан юм. Урьд нь завгүй гэдэг үгээр халхлаад тиймэрхүү ажлыг хань ижил, эцэг эхдээ даатгачихдаг байсан болохоор ямар ч туршлагагүй хоёр яваад орчихсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл хайр дурлал гэдэг сонирхолтой ертөнцөд дөнгөж хөл тавьж байгаа сургуулийн охид шиг л...

Хайрыг таних, байрыг таних хоёрын ижил төстэй 5 тал

Хэчнээн жил ханилсан хэрнээ би түүнийг таниагүй байж эсвэл яг ямар хүн гэдгийг нь нөхөрлөж байж л мэднэ гэх мэт эцсийн эцэст энэ ертөнц дээрх хамгийн хэцүү зүйл нь хүнтэй харьцах гэж баталдаг. Энэ нь ч үнэн. Санаанд таарсан сайхан байр олно гэдэг ч бас үүнээс дутахааргүй, бүр зарим талыг нь зүйрлүүлж болохуйц ээдрээтэй санагдсанаа буулгалаа.

1. Тэд хэзээ ч төгс байдаггүй
Тийм ээ. Тэд хэзээ ч төгс байдаггүй. Нэг талаараа сэтгэлд минь нийцсэн ч нөгөө талаар бас л биш болоод байдаг. Наран тал руу харсан том цонхтой хэрнээ гадаад орчин нь бохир эсвэл хэт чимээтэй байгаад байдаг. Гадаад орчин нь дажгүй хэрнээ, өрөөний зохион байгуулалт нь хэтэрхий хөшүүн санагдана. Тэрийг нь чи анх хараад эсвэл хэдэн жилийн дараа олж нээх ч байсан хамаагүй ямартай ч тэд хэзээ ч төгс байдаггүй болохоор эхнээсээ хамгийн чухал нь гэсэн 1,2 л хүчин зүйлээ тодорхойлчих. Илүү шуналтаж, өөрийнхөөрөө байлгах гэсний хэрэггүй.

2. Бууж өгөхгүй байх тусам улам сайныг олдог
Хайсаар л бай. Яг л энэ байна гэсэн мэдрэмж төрөх хүртэл хайхаас битгий залхуур бас битгий нэрэлхэ. Эхний хугацаанд үнэхээр олигтой юм олдохгүй юм байна дөө гэж бодон урам хугармаар үеүд зөндөө тохиолдоно. Яг л эрчүүд бүгд новшнууд гэж хэлмээр санагдах мөчтэй ижил. Гэхдээ чи бууж өгөлгүй цааш алхан эрлээ үргэлжлүүлээд л байх тусам урьд нь би хаагуур нь өнгөрчихсөн юм бол оо гэмээр тун дажгүй сонголт гараад л ирэх болно. Тэгээд л би үүнийг л хайгаад байж гэдгээ ойлгоно доо.

3. Сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй
Заримдаа тэд баг зүүчихсэн байдаг. Гол хүчин зүйлүүдээ хэсэг зуур умарттал өөрт байгаа багаараа чамайг хуурах гэж оролдоно. Тэр байранд өнгөрүүлэх нэг өдрөө төсөөлж сайхан мөрөөдөлдөө умбаад дутагдалтай талыг нь жижигхэн хар цэг мэт тоохгүй орхичих гээд байдаг. Яг л дурлал сохор гэдэг шиг.

4. Тэд “Ийм бас байдаг хэрэг үү?” гэмээр янз бүр
Тэд үнэхээр янз бүр. Зарим нь “хо” гэмээр гоё ч зарим нь “арай ч дээ” гэмээр муухай. Гэхдээ тэднийг үзэж байж л чи туршлага сууж, өөрт тохирох тэр дажгүйг олж авна.

5. Чи улам “нүдтэй” болно
Сүүлдээ чи улам гаршиж, гаднаас нь хараад л чамд тохирох эсэхийг шууд танидаг болно. Заавал орж үзэхгүйгээр үүднээс нь буцах тохиолдол ч бий. Үнэндээ зарим залуустай болзоод байх ч шаардлагагүй үе байдаг даа. Яг л тийм.

Мөрөөдлийн залуу, мөрөөдлийн гэр гэж бүсгүй хүн бүр ярьдаг. Одоог хүртэл эдгээр мөрөөдлийн зүйлсээ бүрдүүлж чадаагүй байгаа бүсгүйчүүдэд хэлэхэд өмнө чинь урт удаан аялал хүлээж байна. Инээмсэглээрэй :-)

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(537)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: siilen.   2015-07-09
Гоё нийтлэл бн. энэ мэдрэмжийг байр хайж бгаа хүн л маш сайн ойлгоно ккк нээх туйлширч гүнзгий хүлээж аваад дэмий шд. яг үнэн л бн шд. олон зүйлийг харьцуулж харах нь зөвөө. миний хувьд найз залуу гадаадад бгаа, ирэх болоогүй. одоохондоо өөртөө л гоё санагдах байраа өөрөө авчихнаа ;)

Зочин: undra.   2015-07-09
yu ni utgagui bgaan be harin ch mash engiin hirnee ih yum bodogduulhaar zuirlesen bhad.joohon logik setgehuitei bai l da manaihaan

Зочин: serjee.   2015-07-09
kk huurhiin

Зочин: Enkhjin.   2015-07-09
Баярлалаа Гоолингоо :) Сайхан нийтлэл байна.

Зочин: mn.   2015-07-09
утгагүй зүйрлэл байна

Зочин: director.   2015-07-09
эр хүнийг амьгүй үл хөдлөх хөрөнгөтэй зүйрлэсэн нь тааламжгүй байна. гоолингоо заримдаа тун сайхан зүйл нийтлэх гээд тун муухай туйлшрах юм.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com