ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өглөөний цайны оронд уух 10 смүүтиний жор

Хоол хүнс  | 2015 / 07 / 17

Зундаа багтаан илүүдэл өөхөө хасч, эргээд 18-тай үеийнх шигээ биетэй болцгооё! Доорх 10 боломжийн, олдоцтой орц бүхий смүүтинүүд чамд хэрэгтэй амин дэм, шим тэжээлийг өгөнгөө жингээ хасахад чинь туслах болно.

Өглөөний цайны оронд уух 10 смүүтиний жор

Бүх смүүтиний ард калорийн хэмжээг бичсэн нь учиртай. Дундаж эмэгтэй хүнд шаардагдах өдрийн илчлэг 1800-2000 байдаг бөгөөд жингээ хасах гэж байгаа бол өдөрт 300 калориор 4 удаа буюу 1200 калорийг авахыг зөвлөсөн байдаг. Гэхдээ тэдгээр 300 калориуд бүгд эрдэс бодис, тэжээл, амин дэмээр баялаг байх ёстой.

Хоол болгон дээрээ тоо бодно гэдэг ядаргаатай байгаа биз? Тиймээс ядаж л өглөөний цайгаа 300-350 калорийн хооронд уугаад байхад зорилтондоо хүрэхэд чинь арай амар байх болно. Доорх 10 смүүти бүгдээрээ жин хасахад тохиромжтой илчлэгтэй.

Зарим нь 250-300 калори илчлэгтэй бөгөөд тэдгээрийг уусан үедээ нэмэлтээр хар талх, өндөг зэрэг идэж болно. Гэхдээ өлсөхгүй байвал заавал идэх шаардлагагүй л дээ.

Бүх смүүтиг хийхдээ орцуудыг нийлүүлж блендерт хийгээд 1 минут орчим найруулаад шууд хэрэглэнэ.

1. Бодисын солилцоо дэмждэг смүүти - 342 ккал
200 мл тослоггүй тараг
8 ширхэг бүйлс самар
1/4 аяга броколли
1 аяга гүзээлзгэнэ
1/4 аяга шош
3/4 аяга Ice tea
1/4 цайны халбага синнамон
2. Цагаан хоолтны милкшейк - 328 ккал
1/2 аяга зөөлөн дүпү
1 аяга ванильтай буурцагны сүү
1 ширхэг хөлдөөсөн гадил
1/2 цайны халбага самрын тос
3. Бууцайтай смүүти - 296 ккал
2 аяга бууцайны навч
1 ширхэг лийр, хэрчсэн
15 ширхэг ногоон юм уу улаан усан үзэм
200 мл элгэн тараг
2 хоолны халбага хэрчсэн авокадо
1 – 2 хоолны халбага лаймын шүүс
4. Алим, гүнжидийн үртэй смүүти - 238 ккал
250 мл цэвэршүүлсэн ус
4 ширхэг бүйлс
1 цайны халбага ванилийн охь
1 цайны халбага синнамон
1 ширхэг алим, хэрчсэн
1/2 халбага уураг
1 цайны халбага гүнжидийн үр
5. Хавтгай гэдэстэй болгох смүүти - 283 ккал
100 мл тараг
1 хоолны халбага бүйлс самрын тос
1/2 аяга хөлдөөсөн нэрс
1/2 аяга хөлдөөсөн ханборгоцой
1 аяга буржгар байцаа
3/4 аяга ус
6. Алим, самартай смүүти – 397 ккал
5 ширхэг бүйлс самар
1 улаан алим
1 гадил
3/4 аяга тослоггүй тараг
1/2 аяга тослоггүй сүү
1/4 цайны халбага синнамон
7. Нэрстэй смүүти - 252 ккал
1 аяга бүйлс самрын сүү
1 халбага шоколадтай уураг
1 гадил
1 аяга нэрс
8. Гадилтай өтгөн смүүти – 452 ккал
1/2 аяга монгол бяслаг
1/2 аяга ванильтай самрын сүү
1/2 дундаж гадил
1 аяга ванильтай уураг
2 хоолны халбага хушга
1/2 цайны халбага ваниль
1 цайны халбага синнамон
1/2 цайны халбага
9. Ханборгоцойтой буржгар байцааны смүүти – 356 ккал
2 аяга буржгар байцаа
1 аяга хөлдөөсөн нэрс
1/2 аяга хөлдөөсөн ханборгоцой
100 мл тараг
1/4 авокадо
1 аяга ус
10. Бүйлстэй, гадилтай смүүти - 358 ккал
4 том гүзээлзгэнэ
1/2 гадил
1/2 аяга нэрс
100 мл тараг
1 аяга шар буурцагны сүү
12 ширхэг бүйлс
3 шоо дөрвөлжин мөс
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(231)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ta buhendee tuslii :).   2015-08-17
iimerhuu orts nairlagatai kokteil belen bdag bi ogloodoo ideed gardag mash shan goy bietei bolj aris hurtel gereltej odriin tejeelee hangaj chaddag shuu. Ene talaar sonirhson aris bolon bieiin jindee anhaaral tavih huseltei ohid nadad handanuu ineemseglei@yahoo.com

Зочин: Ээж.   2015-07-29
Уучлаарай ургамлынхаа нэрийг хаалтанд англи эсвэл латинаар бичиж огооч

Зочин: b.   2015-07-22
ymar goyiin hj idnee

Зочин: Doogii.   2015-07-18
Cinnamon byluu keke ed nar hiihed ordog gaduur elbeg bdag bolson bn lee. Hoolnii amtlachuud bdash dee teren shig savalgaatai nuntag bolon buhel hatuugaaraa 2 ynz bdag. Gehdee cinnamon gesen nereeree bish tuhain amtlagchiig uildverlesen orniihoo bichsen nereer bdag. Bi sayhan mongoloos avsan Appetita geed amtlagchuud bdagsh dee terni Koritsa molota gesen nertei bn lee. Zurag ni bor huilsan holtos sgig haragddag HULAND

Зочин: masha.   2015-07-17
za avocado ntrig hanas olhim bee burjgar baitsaa gj ali baitsaag heljin?

Зочин: Hulan.   2015-07-17
Cinnamon gj yu baidag yum boloo haana bdg yum br

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com