ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Загварын ертөнц дахь хамгийн хүчирхэг гэр бүлүүд

Одууд  | 2015 / 07 / 21

Хаан ширээг үе залгамжилдагтай ижил загварын ертөнц ч үе залгамжилдаг гэлтэй.

Загварын ертөнц дахь хамгийн хүчирхэг гэр бүлүүд
1. Armani-ийн гэр бүл
Италийн загварын домог Giorgio Armani 1975 онд компаниа байгуулж байсан бөгөөд өдгөө 8,5 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй. Түүний эгч Rosanna болон зээ нар болох Silvana, Roberta нар өнөөдрийн байдлаар компанийн удирдах ажлыг хийдэг.
2. Arnaults-ийн гэр бүл
LVMH буюу Moet Hennessy & Louis Vuitton гэх мэт тансаг зэрэглэлийн брэндүүдийн эзэнт гүрний хаан болох франц гэр бүлийн бизнесийг охин Delphine, хүү Antoine нар авч явдаг бөгөөд супермодель Natalia Vodianova энэ гэр бүлийн бэр юм.
3. Fendi-ийн гэр бүл
Adele Casagrande италийн сайн чанарын арьсан бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулсан бөгөөд 1925 онд Edoardo Fendi-тэй хуримаа хийсэн юм. Өдгөө энэ гэр бүлийн бизнесийг Silvia Venturini Fendi удирддаг.
4. Ferragamo-ийн гэр бүл
Гутлын чиглэлээр суралцаад ирснийхээ дараа Salvatore Ferragamo 1912 онд буюу 13-хан настай байхдаа төрсөн нутаг Италид анхны дэлгүүрээ нээсэн юм. Хоёр жилийн дараа АНУ-руу цагаачилж, үйлдвэрийн технологи сурч, 1923 он гэхэд Холливудад оддын гутал бүтээгч хэмээн алдаршсан гэдэг. Тэрээр 1960 онд нас барсан бөгөөд үүнээс хойш түүний гэргий Wanda Ferragamo болон хүүхдүүд болох Fiamma, Giovanna, Fulvia, Ferruccio, Leonardo, Massimo нар гэр бүлийн бизнесээ авч яваа юм.
5. Lauren-ий гэр бүл
Америкийн загварын ертөнц дэх хамгийн алдартай нэрсийн нэг бол Ralph Lauren. Жинхэнэ нэр нь Ralph Lifshitz хэдий ч Америкийн зах зээлд зориулан нэрээ өөрчилсөн гэдэг. Өдгөө тэдний бизнес 14 тэрбум долларын хөрөнгөтэй болсон бөгөөд гэргий Ricky Lauren, хүү David Lauren нар удирдаж байна.
6. Olsen-ий гэр бүл
Бага насандаа олон алдартай кинонд тоглож нэрд гарсан ихрүүд болох Mary Kate Olsen, Elizabeth Olsen нар насанд хүрсэн хойноо загварын ертөнцөд хүчээ авч, өдгөө олон тэрбумын хөрөнгөтэй, топ брэндийн тоонд орох болжээ.
7. Prada-ийн гэр бүл
1913 онд ах дүүс болох Mario Prada ах Martino Prada -тайгаа хамтран нар сайн чанарын арьсан бүтээгдэхүүний дэлгүүрээ Миланд нээсэн түүхтэй. 1958 онд Mario-г нас барсны дараа бэр нь болох Luisa Prada компанийн удирдлагыг авчээ. Харин 1977 онд охин Miuccia Prada удирдлагад нэгдсэн юм.
8. Versace-ийн гэр бүл
1978 онд Gianni Versace домогт брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд одоогийн байдлаар охин дүү Donatella Versace загварыг нь хариуцаж байна.
9. Wang-ийн гэр бүл
Бусадтайгаа харьцуулахад залуухан брэнд хэдий ч дэлхийн зах зээлд аль хэдийн өөрийн байр сууриа эзэлсэн энэ компанийг 2007 онд Alexander Wang үүсгэн байгуулсан билээ. Alexander өнөөдөр ах Dennis Wang болон бэр эгч Aimie Wang нарт удирдлагаа шилжүүлж, өөрөө загвартаа гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Харин эцэг эх нь Сан Францискод өөрсдийн гэсэн үйлдвэрлэлийн бизнесээ эрхлэн явуулдаг.
10. Wertheimer-ийн гэр бүл
Хүн бүр Chanel гэхээр Karl Lagerfeld-ын тухай боддог ч үнэндээ энэ том брэндийн удирдлага нь ах дүү Alain Wertheimer, Gerard Wertheimer нарын гарт байдаг. Ах дүүсийн өвөө болох Pierre Wertheimer алдарт Chanel-ийн 70%-ийг худалдан авсан түүхтэй. Нэр нь тийм алдартай биш ч дээрх ах дүүс Eres Lingerie, цэвэр арьсан бүтээгдэхүүний брэнд болох Tanner Krolle, мөн Францын алдартай хэд хэдэн дарсны брэндийг эзэмшдэг.
11. Missoni – ийн гэр бүл
Ottavio Missoni өөрийн эхнэр Rosita- тайгаа 1953 онд анхны сүлжмэл эдлэлийн цуглуулгаа танилцуулж байж Үүнээс 5 жилийн дараа Италийн Gallarate хотод дэлгүүрээ нээжээ. Одоогоор тэдний охин Angela компаний үндсэн загвар зохион бүтээгч хийдэг бол хүү Luca нь гүйцэтгэх захирал, зээ охин Margherita нь Missoni- ийн гоёл чимэглэлийн загварыг гаргадаг. Нэмж хэлэхэд Missoni брэнд нь хувцас загвараас гадна гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эхнэр Rosita нь эрхлэн явуулж байна.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Чи бол арал (ЗУРХАЙ)

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(741)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: s.   2015-07-23
vodyanova neeh huuurhun. yaduu bsan bolood ch teruu ih zangui negl zuulhun hun

Зочин: Таны нэр.   2015-07-22
Олсений эгч дүүсийн өмссөн хувцасыг харахаар энэ нэг ямар ч загваргүй шуудай өмсдөг 2-оос ямар загвар гараад тэр нь худалдагдаад байдаг юм болоо гэж гайхдаг шүү. бас нээх тэнэг овортой имижтэй. зураг болгон дээрээ яг ижил царайтай гардаг. инээх ч үгүй, ярвайх ч шиг, гэхдээ аль болох туранхай харагдах гэж хичээж байгаа нь илт мэдэгдэхээр, хүзүүгээ сунгаад, хамраа нээх сонин сунгаад ч байгаам шиг... зураг болгон нь адилхан. үс нь яг адилхан. нэг бол төлийлгөж бооно, эсвэл шууд арзайлгаад задгай тавина. ийм уйтгартай хүүхнүүд яагаад загварын ертөнцөд байгаад байдгийг ойлгохгүй юм. дүү элизабат олсен ч гэсэн сайн жүжигчин биш. годзилла дээр ямар ч жүжиглэлт үзүүлээгүй, тэрбумтан эгч нарынхаа буянаар ганц нэг кинонд тоглосон байх.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com