ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чи бол арал (ЗУРХАЙ)

Зурхай  | 2015 / 07 / 21

Орон болгон өөрийн онцлогтой байдаг шиг арал бүрт өвөрмөц шинж бий. Амралт, аялал, ус, агаараар амьсгалсан энэ өдрүүдэд 12 ордныхныг дэлхийн жуулчдын топ үнэлгээ өгдөг үзэсгэлэнт арлуудтай зүйрлэж байна. Чи тансаг Бора Бора юу? Үзэсгэлэнт Санторини юу? Аль эсвэл шөнөжин унтуулдаггүй Ибиза юу?

Чи бол арал (ЗУРХАЙ)
1. ХОНЬ – ЧИ БОЛ CAYMAN ISLAND
Чамд адал явдал, амралт хоёрыг зэрэг хослуулах нь таалагддаг. 200 жилийн настай зандан модны замаар алхаж ирчихээд, олон өнгөт шүрэн далайд шумбаж, оройн цагаар 7 милийн далайн эрэг дээр бүхнийг мартан хэвтэх нь Хонины ордныхны амьдралаас санаандаа тултал таашаал авахыг хүсдэг эрүүл шуналд л зориулагдсан гэлтэй.
2. ҮХЭР – ЧИ БОЛ MAURITIUS
Чиний дэргэд байхад Энэтхэгийн далайн эрэг дээр өдөржин хэвтэх шиг тайван, баясгалантай санагддаг. Мауритиусд очиход жуулчин бүрийг тусгайлан авч үзэж, бүх хүнд онцгой анхаарал хандуулдгаараа онцлогтой. Энэ л VIP мэдрэмж төрүүлдэг, тусгаар, тансаг, бас тайван амгалан байдал нь чамайг илэрхийлнэ.
3. ИХЭР – ЧИ БОЛ MAUI
Ихрийн ордныхон бол бусдад ч, өөртөө ч дүүрэн шинэ туршилт, сонин содон дурсамжуудыг авчирдаг хүмүүс. Амьдралдаа ганцхан арал дээр л очих боломжтой гэвэл аялагчид Мауиг л сонгоно гэлцдэг. Үүн шиг, амьдралдаа ганцхан хүнтэй л хамт байна гэвэл дуусашгүй баялагтай Ихрийн ордны хүнийг л сонгох байсан биз. Халекалагийн галт уулын хонхор луу авирч үүлсийн дээгүүр нар мандахыг харах, Каанапали далайд цанаар гулгах, хулс модон ой, боргилох хүрхрээгээр зочлох гээд Хавайн Мауид очсон хүн энэ насандаа мартахааргүй өвөрмөц аяллыг үзэх болно.
4. МЭЛХИЙ – ЧИ БОЛ SANTORINI
Харах нүдний таашаалыг эрхэмлэдэг, урлагийн мэдрэмж өндөртэй, бас хүмүүсээр хүрээлэгдсэн, тухлаг дулаахан орчинд дуртай Мэлхийн ордныхныг Грекийн Санторини арлаар зүйрлэвэл зохино. Хаданд шигтгэсэн мөсөн чихэр шиг байшингууд, номин ногоон далайн эрэг, зураачийн будгийн хавтгай дээрх бүх өнгийг шингээсэн мэт нарны туяа чиний төсөөлөл доторх диваажинг илэрхийлэх нь гарцаагүй.
5. АРСЛАН – ЧИ БОЛ BORA BORA
Өдөр бүрийг бал сарын аялал мэт мэдрүүлдэг Арслангийн ордныхныг Францийн Полинезийн Бора Боратай адилтгамаар. Тэнд Арслангийнхны сэтгэлийг хөдөлгөхөөр үзэсгэлэнт галт уул, далайн голд байдаг романтик амралт, тэнгэр шиг нуур, эрэг дээрх элсэн ресторан гээд бүгд бий. Алхам бүр нь үнэтэй бас дэгжин харагдах Бора Борад махчин загас хооллох экскурс ч бий. Яг л чиний дотор эрсдэл хийх дуртай, дайчин бүсгүй нуугдаж байдаг шиг.
6. ОХИН – ЧИ БОЛ BALI
Чамд өдөржин наранд хэвтэх шиг уйтгартай юм байхгүй. Чи үүний оронд нэг ч гэсэн шинэ юм үзэж, шинэ юм уншиж байсан нь дээр гэж боддог. Амьдралынхаа аялал бүрээс толгойдоо мэдлэг авч үлдэхийг хүсдэг, өөрийнхөөрөө өвөрмөц бас үзэсгэлэнтэй Охиныхныг Бали аралтай зүйрлэж байна. Бусад арлаас тусгай соёл, түүхэн чулуун сүмүүд зэргээрээ ялгаатай Балид бие махбодь, сэтгэл санааны хувьд шинэ ертөнцийг нээгээд ирдэг. Чамтай уулзах нь ч бас хүн бүрийн хувьд бусдаас өөр шинэ ертөнцийг нээхтэй адил.
7. ЖИНЛҮҮР – ЧИ БОЛ IBIZA
Испанийн Ибизаг яагаад Жинлүүрийнхэнтэй зүйрлэсэн гээч? Тэнд бум бужигнаж түм түжигнэдэг. Чи ганцаараа байх дургүй. Амралт гэдэг бол чиний хувьд өдөржин ном унших гэхээсээ илүүтэй найзуудтайгаа уулзаж, сонирхолтой хүмүүстэй танилцахыг хэлдэг. Гэхдээ давхар, биендээ тосон иллэг хийлгэж, далайн эрэгт хэвтэхээс ч татгалзахгүй. Чамтай хамт байхад хөгжилтэйгээс гадна бүх асуудлаа мартдаг учраас Жинлүүрийн ордныхон яахын аргагүй Ибиза арал юм.
8. ХИЛЭНЦ – ЧИ БОЛ PROVIDENCIALES
Үргэлжилсэн цагаан элсэн эрэгт энэ орчин үеийн арал нь Хилэнцийнхнийг илэрхийлнэ. Энэ ордныхон бүх хүний хошуурсан эсвэл дэндүү улиг болсон зүйлсэд дургүй. Хэдхэн арван жилийн өмнө шорвог тал байсан ч одоо жуулчдын анхаарлын цөм болсон энэ арал чиний үргэлж шинэ содонг эрэлхийлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг чанартай нийцнэ.
9. НУМ – ЧИ БОЛ ROATAN
Сахилгагүй сармагчидтай тоглож, халуун орны цэцэгсийн хүрээлэнгээр зочилж, ширэнгэн ойгоор зугаалах боломжтой, Нумын ордныхон шиг хамгийн сонин, сониуч арал бол Карибийн тэнгисийн чимэг болсон Роатан. Усан цанаар гулгах, далайн эргээр морьтой зугаалах зэрэг төсөөлөөгүй сайхан адал явдлууд тэнд угтаж авдаг. Яг л чамтай байхад огт хүлээгээгүй үйл явдлууд болдогтой адил.
10. МАТАР – ЧИ БОЛ MADEIRA
Чи ямар нэг зүйлийг зүгээр л нүдэнд харагдах байдлаас нь болж таашаадаггүй. Түүний үүх түүх, онцлог, өөрийн гэсэн шинж чанаруудыг нь хүндэлж хайрладаг. Тийм ч учраас чамайг Португалийн Мадейра аралтай зүйрлэж байна. Тэнд далайн эргийн гоо үзэсгэлэнгээс гадна 15-р зууны үед баригдсан цэцэрлэгт хүрээлэн, хуучны гудамжууд бий. Pico Ruivo –ийн оргил руу шатаар гарахад үүлээр дамжин тэнгэрт хүрсэн юм шиг л санагдуулдаг. Аливаа зүйлийн учир шалтгаанд татагддаг Матрын ордныхон Мадейратай адилхан.
11. ХУМХ – ЧИ БОЛ FERNANDO DE NORONHA
Амьд байгальтай танилцаж, танин мэдэхүйн мэдлэгээ тэлэх нь чамд таашаал өгдөг зүйлсийн нэг. Чиний ертөнц хүн бүхэнд ойлгомжтой биш байж болох ч, хүн бүхэнд сонирхолтой нь гарцаагүй. Фернандо Де Норонха арал ч бас тийм. Тэнд далайн яст мэлхий, дельфинүүдтэй цуг сэлэн байгалийн музейг үзсэнийхээ дараа ховорхон шинж чанартай байгалиар нь ханатлаа зугаалж болно.
12. ЗАГАС – ЧИ БОЛ KOH TAO
Тайландын Ко Тао арал бол яг л Загасны ордныхон гэсэн үг. Жилийн 300 өдөрт нь “нарлаг” байдаг, бас уран төсөөлөл, мөрөөдлөөр дүүрэн арал юм. Бодолдоо шумбахад тохиромжтой бөглүү бөгөөд үзэсгэлэнт далайн эрэг Сай Нуан, далайд шумбангаа йог хийх боломж гээд л амрангаа сайхан зүйлсийг ургуулж, төсөөллөө хөглөхөд зориулагдсан арал гэж хэлж болно.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(943)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: me.   2015-07-25
hooh ymr sonin yumbe bi Bora Bora aral-g uneher goy gj boddog getel ene nmg bora bora-tai zuirlesen bn. neeh goy sanagdchlaa :D

Зочин: Таны нэр.   2015-07-21
bi bol Ibiza Island.

Зочин: Таны нэр.   2015-07-21
bi bol Ibiza Island.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com