ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 07 / 27

Өдөр бүрийг гоё өнгөрөөж байж амьдрал бүхэлдээ гоё болно. Үүний тулд бидэнд төлөвлөгөө хэрэгтэй. Энэ долоо хоногт доорх зүйлсийг төлөвлөөрэй.

Гоолингоо зөвлөж байна

Бидний дуртай самар ийм гоё
Бидний цөмж идэх дуртай Хуш модны самарт уураг их хэмжээгээр агуулагдсан, ходоод гэдэсний үйл ажилгаа, тамир тэнхээг сайжруулах, ясны шохойжилт үүсэхээс сэргийлэх, цусан дахь холестеринийг бууруулахаас гадна цусны даралтыг тогтворжуулах гэх мэт эрүүл мэндэд тустай үйлчилгээтэй гэдгийг мэдэх үү? Бас жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг байна. Өмнө нь самар гардаг улиралаар л авдаг байсан бол одоо дөрвөн улиралын хэзээ ч авч хэрэглэж болохоор үйлдвэрийн аргаар боловсруулан худалдаалдаг болжээ. Цөмсөн, цөмөөгүй самар, тус самарнаас гаргаж авсан тос, дэр зэргийг үйлдвэрлэж байгаа юм байна. Тус самраар хийсэн дэр нь тайвшруулж, өвчин намдаах, даралт тогтворжуулах гэх мэт олон сайн үйлчилгээтэй юм байна. Хамгийн гоё нь энэ бүгд байгалийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд Монгол үндэсний үйлвэрлэл болохоор шуудхан л худалдаж авах сэдэл төрж байна шүү. Тэднийг дэмжихийг хүсвэл ЭНД дараарай.

Загварлаг бүсгүйчүүдийн заавал оролцох уралдаан
“Дэлгүүр хэсье” инстаграм уралдааны 2 долоо хоног өнөөдрөөр эхэлж байгаа. Харин сэдэв нь үнэхээр гоё. #OotdMn буюу өнөөдрийн хуваслалт, миний хэв маяг гэх мэт тагуудыг их хэрэглэдэг загварлаг бүсгүйчүүдийн харин ч нэг чадах сэдэв юм. Өөрийнхөө нэг өдрийн хувцаслалтын зургийг авч тайлбарт нь хаанаас хэдээр худалдаж авсан болон яагаад үүнийг сонгох болсон, юугаараа гоё зэргийг нь бичиж өгөөрэй. Хамгийн гол нь чиний зургийг харж, тайлбарыг нь уншаад бусад хүмүүст дэлгүүр хэсэх, өөртөө гоё зүйл шинээр худалдаж авах сэдэл төрөх ёстой юм шүү. Энэ сэдвийн ялагч THANN брэндийн бие арчилгааны ком, спагаар нь үйлчлүүлэх эрхийн бичгийг өөрийн болгох юм билээ. Гоё байгаа биз? Аан нээрээ, оролцогч бүр инстаграм дээр @delguurhesye хаягийг дагасан байх хэрэгтэй гэдгийг мартав аа! Ийшээ орж уралдаанд нэгдээрэй.

Амьдралаас авах бас нэг сэтгэл ханамж – Гоолингоо карт
Бүсгүйчүүд бид үйлчлүүлсэн газар бүрээсээ сэтгэл хангалуун гарахыг хүсдэг. Энэ нь бидний хувьд амьдралаас, өдөр бүрээс аз жаргалыг мэдэрч байгаагийн маань нэг хэлбэр билээ. Гоолингоо карт буюу Өргөө кино театраар үйлчлүүлэх бүртээ 10-13% бонус бодуулах эрхтэй, зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан карт энэ хүслийг биелүүлж чадна. Яг энэ ягаан картыг өөрийн болгохын тулд Өргөө кино театрын аль ч салбар дээр бичиг баримттайгаа очоорой.

Алхам алхмаар шүдээ цайруул
Гэрийн нөхцөлд шүдээ цайруулахын тулд чамд хүнсний сод, гүзээлзгэнэ, жүржийн хальс, алимны цуу, модны нүүрс, нимбэгний шүүс гэх мэт зүйлс хэрэг болно. Хэрхэн хэрэглэх вэ? Хүнсний сод, “Hydrogen peroxide” хоёрыг хольж шүдний оо гаргаж авна. Энэ оогоор тогтмол угаах юм бол бүх толбо арилна. Залгиж огт болохгүй шүү. Мөн өдөрт нэг удаа шүдээ гүзээлзгэнээр эсвэл жүржийн хальсны дотор талаар үрж болно. “Apple cider vinegar” буюу алимны цуугаар шүдээ орой бүр тогтмол зайлах нь ч үр дүнтэй арга юм. Дээрх жимсний орцтой цайруулах аргуудыг хэрэглэсний дараа шүдээ оогоор заавал угаагаарай. Учир нь жимсэнд тодорхой хэмжээгээр чихэр агуулагддаг шүү дээ. Мөн модны нүүрсээр шүдээ угааж болно. Үүнд шүд цайруулагч потассиум гедроксид агуулагддаг. Бас тэнцүү хэмжээний нимбэгний шүүс, давс хоёрыг нэг саванд хийж уусмал бэлдээд түүгээрээ шарласан хэсгийг арч. Эсвэл шүднийхээ оон дээр нимбэгний шүүс дусааж байгаад шүдээ угааж байгаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(423)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com