ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чи бол эрдэнэсийн авдар

Мэдээлэл  | 2015 / 08 / 09

Гоолингоо минь чи дандаа л ингэж хэлдэг шүү дээ гэж үү? Байнга санаж явах учиртай зүйл учраас л залхтал чинь хэлээд байгаа юм шүү дээ. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулаад харц чинь газарт буух үед болдог бол дэргэд чинь гүйж очоод орилоод хэлэхсэн. Өөрийгөө голж бусдын өмнө дуу алдан “Би ч тийм юм чадахгүй дээ, надад ч ийм сайхан зүйл байхгүй дээ” гэж хэлэх бүрт чинь л дотор урагдах юм бүсгүй минь. Яагаад өөрийнхөө үнэлж барамгүй тийм их баялагийг олж харахгүй байгаа юм бэ?

Чи бол эрдэнэсийн авдар

Хэн чиний нүдийг сайхан биш гэж хэлсэн бэ? Хэн ч биш! Чи өөрөө л хэнээс ч илүү хамгийн түрүүнд энэ бодлыг тархиндаа буулгадаг.

Хэн чамайг минь сайхан даашинз өмсөхгүйгээр эсвэл уруулаа будаагүй байхдаа сайхан харагддаггүй гэж хэлсэн бэ? Чи өөрөө л тэгэж бодсон учраас тэр бодолдоо итгэсэн.

Яг үнэндээ чиний арзайж сэгсийсэн ч гэсэн өөртөө дэндүү гэмээр зохиж харагддаг үс, бүдэг ч гэлээ уруулын чинь ягаахан туяа, хамгийн сонин, загваргүй гэж боддог хувцаснууд чинь хүртэл яагаад ч өөр нэгнээс гарахгүй чиний л гоо үзэсгэлэн. Сайхан залуус чамайг олж харахгүй байна гэж бодож суугаа юм биш биз дээ! Хүмүүс угаас далдад оршдог үнэт эрдэнэсийг олж харахаас илүү өнгөлсөн хуван эсвэл чулууг л сайхан гэж бодож түрүүлж хардаг шүү дээ. Гэтэл чи чинь очир эрдэнэ. Хэн дуртай нь гар хүрч чадахгүй тийм л үнэ цэнэтэй шүү дээ. Яагаад ч өөр нэгнээс гарахгүй гоо сайхан чамд л бий.

Магадгүй чиний дургүй давхраагүй нүдний ард нуугдах харцыг хараад ухаанаа алдаж балмагддаг эсвэл чамаас илүү тэр сайхан нүдийг хайрладаг хэн нэгэн байж л таараа. Чи л мэдэхгүй байгаа хэрэг. Хэтэрхий үнэмшилгүй санагдаж байна уу? Хаа байна вэ тэр хүн чинь гэж үү? Чиний төлөө л байдаг ээж, аав чинь байна. Ирээдүйд тэр нүдийг л харж аз жаргалтай амар тайван амьдрах азтай нэгэн залуу ч бас байгаа. Өөр олон олон хүн бий. Магадгүй ирээдүйд чи яг өөрийнхөө нүдийг алаг үрээсээ олж хараад ямар их гоо үзэсгэлэнтэй байсныг нь ойлгох болно.

Тиймээс өөрийнхөө гоо сайханд, өөрийнхөө зан чанарт, өөртөө итгэ. Хэн нэгнээс огтхон ч санаа зоволгүй, хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж харалгүй, би бол баялаг гэж бод. Чиний чадахгүй, мэдэхгүй, болохгүй, байхгүй гэж бодож байгаа бүхэн бол чи л тэгж бодсоноос үүссэн хийсвэр зүйл. Чамд асар олон чаддаг, мэддэг, гайхмаар сайхан зүйлс бий. Чи л өөрөө үүнийг мэдэрч, хүлээн зөвшөөрч өөртөө итгэлтэй байж чадахгүй бол өөр хэн ч үүнийг чамд ойлгуулж чадахгүй.

Ирэх шинэхэн бас дулаахан долоо хоногт өөртөө итгэлтэй байж сэтгэл дотор чинь нуугдаж байгаа баялаг бүхнийг гялалзуул. Чи бол эрдэнэсийн авдар. Өөр аль ч далайд байхгүй зөвхөн өөрийнхөө далайд гялалзаж чаддаг тийм л бишрэм, дуу алдам эрдэнэсээр дүүрэн авдар. Өөртөө итгэ хонгор минь!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(132)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: anh udaa comment bichij bna.   2015-08-18
bi solongost surdag, gertee harij ireed udaagui bolood ch ter uu, uerheeed udaagui bgaag ch helhu aaw eej hairtai zaluugaasaa hol blhr ch ter uu buh yum utgagui sanagdaj yu ch hiih husel alga. naiz zaluugaasaa duudlaga huleeseer uur tsailgaj udur ni ajildaa yawsaar hd honogiig uitgar gunigiin dalaid jiwj ungurruj baina, goolingoodoo bayarlalaa uneheer uram hairlalaa, unendee bi yer ni yg l iim hun busadtai uuriiguu haritsuulj gazar shirtej yawdag tiim l hun, hairtai humuuseesee hol bgaa blhr harj handah hungui hen ch medku gazar irsen blhr setgel mine ih emzeg bh yum, jhn yum bodool nulims uuruu ursdag hool ideh huselgui bolchino, hairtai buhnee orhin baij ih zuiliig surahaar hunii nutgiig zorin bj irchheed setgel sanaani hyamrald orood bh yu, ohiduud aa, egch naraa ta buhen yaah yostoig mine heleed uguuch bayarlalaa sain saihniig husie

Зочин: zochin.   2015-08-17
bayrlalaa goolingoo... nadaa iim ug l dutaad bsn bololtoii mash ix erch xvch avjiin....

Зочин: Bi baino oo.   2015-08-10
...Нээрээ тийм шүү! ийм зүйлийг бодож явдаг ч бүр итгэл үнэмшилтэй болчихлоо..баярлалаа...амжилт!

Зочин: bi.   2015-08-09
bayrlalaa goolingoo yg iim asuult uurtuu taviad hench nmg gdgvn bol geel guniglaad yvj blaa dahin2 bayrlalaa

Зочин: bi.   2015-08-09
bayrlalaa goolingoo yg iim asuult uurtuu taviad hench nmg gdgvn bol geel guniglaad yvj blaa dahin2 bayrlalaa

Зочин: Таны нэр.   2015-08-09
negen zaluu mergen hun deer ochij yagad busad humuus tuuniig dandaa ul oishooj, itgedeggui talar asuujee. Hariud n mergen shuud l bi chamar hiilgeh yum bn daraa n tusli gj ul oishooson handlagatai hariu uguv. Zaluu ch terniig n anzaaran sanaagar unasan ch za gd yaj tuslah talar asuulaa. Mergen: mini ene bugjiig zah dr ochood zaraad ir, altan zoosnoos dooguur uned ugch yasan ch bolohgui shu! gelee. Zaluu ch morin dre davhisar zah dr irj bugjiig ehni taaraldsan hudaldaachind sanal bolgov. Hudaldaachin sonirhoj uzsn bolovch deed tal n 1 mungun zoos l tulj chadhaa helle. Zaluu ch tatgalzan, uur hudaldaachdad zarah gj oroldson bolovch ted uniin dung sonsood neg bol shooj ali esvel bur nulimj bailaa. Ugluunuus oroi hurtel bugjuu zarah gj oroldson zaluu butsaad mergen dr ochood unenig heltel mergen: za odo chi bugjuu unet edlelin delguurt sanal bolgo ghde biti zararai gj hellee. Zaluu helsen yosoor n ochtol bugjiig yag odo zarval 50 altan zoos, hugatsaa ugvul 70 altan zoosoor avi gjee. Terbeer buun bayar bolj, gaihash bolsoor mergen dr ochij uchrig asuuval: Huu min, oilgo. Chi ene bugjtei l adil. Gaihamshigtai bas dahin davtagdashgui. Bugjiig zuvhun jinhene mergejilten l zuv unelj chadsan. Tiim bhad yah gj uurihuu une tseniig zah dres haij, anh taaraldsan hun helj ugnu gj naidaav? gj hariuljee. :)

Зочин: Erdenes.   2015-08-09
Saihan shuu Goolingoogiin ohid busguichuud mine uram zorigoor tsetsegluulj baidag erch huchtei uslagch nar

Зочин: Tseegii.   2015-08-09
Bayarlalaa. Goolingoo chamdaa. Nadad agaar us met dutaj baisan urmiin ugs l ene baina. Ahin dahin bayarlalaa. itgel naidwar mini

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com