ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 08 / 10

9 сарын 1 надад шинэ хичээлийн жил гэдэг шиг шинэ ажлын жил эхэлж байгаа мэт санагддаг. Тийм ч болохоор олон зүйлийг шинэчилж өөрчлөхийг хүсдэг юм. Тэдгээрээсээ чамд зөвлөхөд...

Гоолингоо зөвлөж байна

Компьютер чиний сайн найз бол...
Анхнаасаа ямар ч төрлийн арьстай байсан компьютер дээр тасралтгүй сууж ажилладаг бол арьс аажмаар өөрчлөгддөг. Хэвийн арьс хуурай болж, хуурай арьс хэт хуурай болж, холимог арьсанд нүхжилт томрох, хар батга ихсэх шинж тэмдгүүд илэрч, тослог арьс хэт тослогжин батгашдаг. Нүүрний арьс дундаас хамгийн ихээр “хорддог” нь зовхи юм. Нүдний эргэн тойрны арьс өөрийн чийгээ тэр чигт нь алдаж, компьютер дээр удаан сууж ажилласаар байвал яваандаа инээхэд жижиг үрчлээсүүд үүсэх үндэс болдог. Нүдний доогуурх хөхрөлт, өнгөө алдаж хөх туяатай болох зэргийг ч бас компьютер дээрээ тохож болно. Үүнээс сэргийлэхийн тулд өглөө бүр чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхэж “Make up base” хэрэглэж байх хэрэгтэй. Өдөрт чийгшүүлэгч ус арьс руугаа цацаж оройд арьсаа цэвэрлэчихээд чийгшүүлэгчтэй тос түрхэж тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй.

Facebook – ийг үр ашигтайгаар ашигла
Бүсгүйчүүд шинэхэн танилцсан залуугийнхаа фэйсбүүкийг хайж олохдоо ч тун ч гарамгай. Ажил төрлийн холбоотой хүмүүсийнхийг ч ялгаагүй. Сошиал медиа зүгээр нэг зугаагаа гаргадаг талбар биш олон төрлийн бизнес, ажил төрлийн холбоо сүлбээ бий болгох газар болчихсон болохоор чи өөрийнхийгөө дээрхтэй холбоотой орон зай болгон ашиглаж сурах хэрэгтэй. Үүний тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй гээч? Сонирхолтой, идэвхтэй, өөдрөг хүмүүсээр friends-ээ бүрдүүлэх. Чиний wall дээр хүмүүсийн амьдралд гомдоллосон статус юм уу, “Үүнийг share хийвэл ид шид үзнэ” гэсэн зурагнууд гарч ирээсэй гэж хүсэхгүй байгаа биз дээ? Өглөө бүр ажилдаа ирээд шалгахад өөдрөг уриа, үнэ цэнэтэй мэдээлэл, янз бүрийн үзэл бодол гарч ирдэг байвал хэчнээн сайхан. Тиймээс энэ долоо хоногт Facebook-ээ илүү чухал болгохыг Гоолингоо зөвлөж байна.

2 дахь гэрээ бүтээх аян
Өглөө бүр өнөөх л ажлын өрөөндөө, өнөөх л ширээн дээрээ суугаад өнөөх л орчиндоо эхлүүлдэг байдлаас гарахыг хүсч байна уу? Үүний тулд болвол оффисоо тэр чигт болохгүй бол зөвхөн өөрийнхөө мэдлийн хэсгийг өнгөлөг эсвэл цав цагаан өнгөтэй болго. Өнгийн цааснууд авч ханан дээрээ наагаад дээр нь төрсөн санаануудаа тэмдэглэж бай. Эсвэл цагаан самбар худалдаж аваад дээр нь зөвхөн хараар биш, улаан цэнхэр өнгөөр төлөвлөгөөгөө бич. Компьютерийнхээ дэлгэцний эргэн тойронд өнгийн наадаг зураг наа. Эргэн тойрноо буд. Ажил бол чиний хоёр дахь гэр. Тэнд чи очингуутаа л эрч хүчийг мэдэрдэг байх ёстой шүү дээ. Түүнээс биш хэн нэгний өмнөөс дуртай дургүй оччихоод хүнийрхээд суугаад байвал хэзээ ч чинийх болохгүй байж мэдэх юм.

Миний “жоорны” дэлгүүр
Үйлчлүүлэх бүрт нэг л гоё сэтгэгдэл төрдөг, шинэ ирсэн бараа бүрийг нь үзэж, авмаар санагддаг сайхан дэлгүүрүүд байдаг даа? Эсвэл зүгээр л хэсэхэд сайхан санагддаг, дотор нь ороод л шумбачихмаар гоё зүйлс зардаг газрыг чи мэдэх үү? Үүнийг уншаад яг одоо “Аан тийм байгаа шдээ...” гэж бодож байгаа бол энэ талаараа илүү олон хүмүүстэй хуваалцаарай. Мэдээж гараад тааралдсан хүн болгонд хэлээд явахгүй. Харин “Дэлгүүр хэсье” инстаграм уралдаанд оролцож яг л дэлгүүр хэсэх сонирхолтой хүмүүст хэлж өгөөрэй. Хэрвээ чи түрүүлбэл Lancome – ийн алдарт Miracle үнэртнийг авах болно. Уралдаантай нэгдэхийг хүсвэл ЭНД дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(744)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2015-08-12
Yamar ch gsn tuuntei uulzah bolomjuudiig uusgeh heregtei bha. Naizuudaaraa uulzay gedeg ch yum uu. Paintball, bowling, karaoke, tennis, concert, uur yu ch bdgiin. Tegeed hed hed uulzaad uuriihuu taltai gedgiig medruuleh heregtei (baga zereg seetegneh?). Yamr neg sejuur uguhgui bol zuger naiz gej bodood, chamaig emegtei hun gej harahgui. Uulzasniihaa oroi chatlaad, holboogoo taslahgui baival eregtei hun ch bas dasah bolomjtoi gej bodoj bn. Bas uulzah burtee tseverhen huurhun haragdah, chatlah burtee engiin uhaalag baihaa martvaa. Amjilt!

Зочин: Таны нэр.   2015-08-12
Bi neg banidad hairtai daanch tuuund setgelee ilchilj chadahgui zurh hurehf bn . Yah ystoi yum be . Unende manai angin huhed . Gewch surguulia togschihson . Dahij hamt baimar bn .ochigdor nadru zalgasn danch oligtoi yum helj chadsangui ee . Dahiad nadruu zalgaasai .tuunii setgelig yaj tatah we? Nadad tuslaaach .bi tuuntei uyrhhig husej bn ..mash ih ...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com