ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүх л амьдралынхаа туршид хэрхэн мөнгөнд санаа зовохгүй байх вэ?

Ажил & Мөнгө  | 2015 / 08 / 11

буюу санхүүгээ ухаалгаар төлөвлөх 8 алхам
Орлогын хэмжээ нь яг адилхан хэрнээ санхүүгийн байдлаараа эрс ялгаатай хүмүүс байдаг. Нэгэнд нь бэлэн мөнгө байж л байхад нөгөөх нь байнга мөнгөөр гачигдаж явна. Яагаад тэр вэ?

Бүх л амьдралынхаа туршид хэрхэн мөнгөнд санаа зовохгүй байх вэ?

Учир нь бидний цөөхөн хувь нь тооцоотойгоор ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийдэг. Хүсэл, мөрөөдлөө бодит амьдрал дээр буулгахын тулд хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлж, хувийн санхүүгийн төлөвлөгөө боловсруулан түүнийхээ дагуу алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Харин үүнд дараах 8 алхам тусална гэдэгт итгэлтэй байна.

1. Мөнгөө заавал зарцуулах зүйлс гэвэл чиний хувьд юу юу байх вэ?
Өөрөөр хэлбэл энэ нь чиний зорилго юу вэ? Хэрвээ чи хүүхэдтэй бол ирээдүйд сургалтын төлбөрийг нь төлөхийн тулд мөнгө хадгалах нь чиний нэг зорилго болох нь байна. Хэдэн жилийн дараа чи тэтгэвэрт гарах вэ? Үүнийг ч бас тооцоолон надад ажил хийж мөнгө олох хэдэн жил байна вэ? Эдгээр жилүүдэд хэдий хэр хэмжээний мөнгө цуглуулах боломжтой вэ? Сарын орлого маань хэд билээ? гэх мэт чухал асуултуудыг одооноос өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ байрны лизинг, цалингийн зээл, машин авахын тулд хүнээс мөнгө зээлсэн бол бүх өр төлбөрөө нэмээд, эдгээрийг төлж дуусахад хэдий хэр хугацаа хэрэгтэй болохыг бодож гаргахаа мартуузай. Хамгийн гол нь зорилгоо бодитоор, биелэж болохуйцаар тодорхойлох нь чухал шүү.

2. Тооцоо
2-р алхам бол төсвөө тооцоолох юм. Бид тодорхой хугацааны доторх орлого, зарлагыг төлөвлөж нэг ёсны санхүүгийн төлөвлөгөө зохиож төсвөө урьдчилан тооцдог байх хэрэгтэй. Ингэснээр мөнгө чухам хаашаа урсаж байгааг тогтоох боломжтой болно. Зарим үед жижиг сажиг, хэрэгцээгүй зүйлд л асар их мөнгө зарчихсан байдаг шүү дээ. Зардлаа хянаснаар нэгэнт үрчихсэн мөнгийг эргүүлэн олж авахгүй ч гэлээ ирээдүйд сургамж болохуйц дүгнэлт гаргаж болно. Ихэнх хүмүүс төсөв хөтлөх нь ашигтай, хэрэгтэй зүйл гэж мэддэг ч тэвчээр дутагдаж орлого, зардлыг жагсаан бичиж, тооцохоосоо төвөгшөөдөг. Үүнийг л давах хэрэгтэй.

3. Хэрэггүй зардлаа тана
Мэдээж ус, цахилгааныхаа мөнгийг төлөхгүй байж болохгүй болохоор зайлшгүй хэрэгцээнд тогтмол орлогынхоо тодорхой хэсгийг зориулахдаа бэлтгэлтэй бай. Харин чиний цаг завыг үр дүнгүй зүйлд зориулах зүйлст яаран мөнгө зарцуулах хэрэг байна уу? Хэрхэн хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгахаа мэдэхгүй, бүгд л хэрэгтэй мэт санагдаад байвал “Энэ зүйлийг байхгүй бол би амьдарч чадах уу?” гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ сайн бодоод үзвэл зарим нэг зайлшгүй зардлыг ч танах боломжтой байдаг шүү.

4. Яаралтай үед хэрэглэх мөнгө байх хэрэгтэй
Хэрэггүй зардлаа танаж гаргасан мөнгөөрөө яаралтай үед хэрэглэх тусламжийн данс үүсгэчихвэл зүгээр. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гэнэтийн, золгүй явдалд хөл алдахгүйн тулд хэдэн төгрөг цааш нь хийхэд гэмгүй.

5. Өр, төлбөрөөс ангижир
Яаралтай үед хэрэглэх данс нээсний дараах алхам бол өр төлбөрөө төлж дуусгах юм. Өрөө хэрхэн өөрт халгаагүйгээр төлж дуусгах талаар олон төрлийн аргууд байдгаас мэргэжилтнүүд Дэв Рамсейгийн “Цасан бөмбөг”-ийн аргыг хамгийн үр ашигтай нь гэж үздэг. Юуны түрүүнд бүх өр төлбөрөө ихээс бага хүртэлх хэмжээгээр нь жагсаах бөгөөд хамгийн бага хэмжээтэй өрөө эхлээд төлж дуусгана. Үүний дараа 2 дох бага хэмжээний төлбөрлүүгээ орох бөгөөд аажмаар хамгийн сүүлийн буюу хамгийн том өр дээрээ ирэх үед чи илүү санхүүгийн боломжтой байх болно. Учир нь өмнөх бүх жижиг өрүүдийн дарамт алга болчихсон байгаа шүү дээ.

6. Тэтгэвэрт гарсны дараа хэрэглэх мөнгө
Бид Нийгмийн даатгалаар дамжуулан сар бүр багахан хэмжээний мөнгийг тэтгэвэртээ зориулан хадгалуулдаг. Гэвч өр төлбөр багасаж, хэрэгцээгүй зардлыг хумих гэх мэт зүйлсийг хийсний дараа чамд илүү их мөнгө хадгалах боломжит нөхцөл үүснэ. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Америкийн “Forbes” бизнес сэтгүүл тэтгэвэртээ зориулан мөнгө хадгалахын ач холбогдлыг сонирхолтой жишээ аван тайлбарлажээ. Тэд хэлэхдээ 25 настай жилд 50 мянган долларын цалинтай эмэгтэй жил бүр цалингийнхаа ердөө 10 хувийг цааш нь хийвэл 65 насандаа тэтгэвэрт гарахдаа 916,618 мянган долларыг цуглуулсан байна гэжээ. Чинийхийг тооцоод үзье л дээ. Дунджаар чиний сарын цалин 1 сая төгрөг гэж үзвэл жилийн орлого чинь 12 сая төгрөг болно. Үүний 10% нь 1,2 сая ба чи 30 жилийн дараа тэтгэвэрт гарахад 36 сая төгрөгийн хадгаламжтай болсон байх болно. Үүн дээр хүүг нь нэмээд тооцвол бас л хөөрхөн болнчихно доо. Далайд дусал нэмэр гэдгийн адилаар чи ч гэсэн энэ зарчмын дагуу ажиллаад үзэхэд алдах юм байхгүй.

7. Тансаглачихмаар л байна шүү дээ...
Дээрх алхамуудыг хэрэгжүүлсний дараа чи яаралтай үед хэрэглэх болон тэтгэвэрт гарсны дараах мөнгөний данстай болсон байна. Гэвч хэсэг хугацааны турш хэрэгцээгүй зардлаа танасан учраас бага зэрэг тансаг хэрэглээний зүйлс худалдаж авмаар санагдах нь ойлгомжтой. Өөрийгөө хааяа ч гэсэн баярлуулахгүй бол юуны төлөө амьдарч байгаагаа мартчихаж ч мэдэх юм. Гэвч үүнд зориулж бусдаас мөнгө зээлж дахин өрөнд унамааргүй байдаг. Тэгвэл бидэнд энэ мөнгийг цуглуулж болох нэг арга бий. Сүүлийн үед залуус банкны цалингийн суутгал үйлчилгээг сонгох нь элбэг болсон байна. Энэ нь таны сар бүрийн цалингаас автоматаар 10 хувийг нь суутган авч тодорхой хэмжээний хүүтэйгээр тодорхой хугацааны турш хадгалах бөгөөд суутгалын хувийн хэмжээг өөрөө сонгох боломжтой шүү. Хэдэн сарын дараа гэхэд чамд хэн нэгэн зүгээр л май гээд мөнгө өгч байгаа мэт санагдана даа.

8. Даатгалыг битгий орхигдуул
Та бүх зүйлд зориулан мөнгө хадгалж байгаа ч өөрийгөө эрсдэлээс хамгаалах боломжгүй учраас “Даатгал” гэж зүйл байдаг. Эрүүл мэнд, нийгмийн, эд хөрөнгийн гээд даатгалын олон төрөл байдгийг чи мэдэх байх. Хамгийн гол нь байгалийн гамшиг, осол аюул, гал түймэр зэрэг гэнэтийн тохиолдлын улмаас учирсан хохирлыг нөхөж таны санхүүгийн тогтвортой байдлыг хангахад туслахад даатгалын гол зорилго оршиж байгаа юм. Тиймээс хувийн санхүүгийн төлөвлөгөөндөө даатгал гэсэн хэсгийг оруулахаа мартуузай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Anira
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(958)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: joel.   2017-10-10
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682 Би Leey joel байна. Монголоос

Зочин: Доктор үздэг.   2016-10-28
Good Day Манай хүндэтгэх Донорын Энэ нь бүр сонирхолтой бөөрний донор нь эрэгтэй, эмэгтэй мэдэгдэх юм Alur мэргэжлийн эмнэлэг өндөр ямар ч байрлах эмнэлэгт өөрсдийн өвчтөнүүдийн зарим бөөр нь эрэлт үр дүнд дахин @ $ 150,000USD бөөр худалдан авч эхэлсэн нь: 29б дүгээр Сент Stev эмнэлгийн зам Dr.Lucienpye.clinic@gmail.com, Хэрэв бид таныг энэ хүүхэд тоглох биш гэдгийг уриалж байна, эсвэл та +447031967810 эсвэл 917050494622 гэж нэрлэж болох юм: Bangalore Энэтхэг, уу 21yrs дээш сонирхож хандивлагч эмч Люсьен өөрийн и-мэйлээр холбоо барьж байх ёстой амь аврах болон таны шагналын мөнгө өвчтөн аль хэдийн хадгалуулахаар өгсөн юм орчим, тиймээс уу бид эрүүл, ноцтой донор та бүхэнд баярлалаа хэрэгтэй Бид таны шуурхай хариу хүлээж! Люсьен Доктор үздэг

Зочин: Cherry Zukar.   2016-10-28
Тендерийн зарын Тендерийн зарын Энэ эмч, сувилагч, цахилгаанчин, цэвэрлэгч, цэцэрлэгч, захиргааны алба, компьютерийн оператор авахуулаад манай эмнэлгийн албаны бүх салбарт ажлын орон тооны байна гэсэн нь бидний Венката мэргэжилтэн эмнэлэгт Энэтхэг-д ажиллах хүсэлтэй эрх бүхий ажилчдыг мэдээлэх явдал юм, нягтлан бодогч, жолооч нар болон gatemen гэх мэт уу ноцтой, сонирхогч Өргөдөл гаргагч нь байх ёстой яаралтай урагш өөрийн и-мэйл дамжуулан хүний ​​нөөцийн ажилтанд баримт бичиг, албан тушаал Doctorwaynecurl@outlook.com эсвэл аас $ 2040 хүртэлх 91927354008 сарын цалин гэж нэрлэдэг - $ 9000

Зочин: chuluun.   2015-08-13
medeelel taalagdlaa ok

Зочин: Zoe .   2015-08-11
Би хэлсэндээ яг хэрэгтэй үед оновчтой нийтлэл бэлтгэдэг гэж... Гэхдээ их мөнгөний өрөнд орсон хүнд авах арга хэмжээ юу юу байгаа талаар нийтлэл бэлтгэж өгөөч

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com