ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аав хүнд заавал байх ёстой 15 шинж

Гэр бүл  | 2015 / 08 / 12

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригийн уулзалтаараа манай багийнхан аав хүнд заавал байх ёстой шинжүүдийн талаар ярилцлаа. Бид бүгд ийм шинжүүдийг өөртөө агуулсан хүн сайн аавын үүргийг биелүүлнэ гэж үзэж байна.

Аав хүнд заавал байх ёстой 15 шинж

1. Мэдрэмжтэй
Гэр бүлийнхэн, ялангуяа хүүхдүүдээ бүтэлгүйтсэн үед нь урмаар тэтгэж, айдастай үед нь зоригжуулж, өөртөө итгэлгүй болсон үед нь хамгийн шилдэг нь гэдгийг мэдрүүлж, ганцаардсан үед нь хань болж ярилцдаг, хайртай хүмүүсийнхээ сэтгэл зүйг мэдэрч ойлгодог байх.

2. Инженерийн сэтгэлгээтэй
Аливаа юмыг логик дарааллын дагуу бодож, гаргалгааг нь олох чадвартай байх. Хэрэгтэй үед цахилгаанчин, мужаан, сантехникч ч болж чаддаг, амьдралын ухаан, гарын дүйтэй байх.

3. Хариуцлагатай
Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээдэг гэдгээ хүүхдүүддээ харуулдаг байх. Аливааг бодлоготойгоор сонгон, гарах үр дүнг нь өөрийн биеэр даана гэдгээ мэдрүүлэх.

4. Хүүхдүүдээ сорьдог
Ээжийн хүчээр хүүхэд өөрийнхөөрөө байж сурдаг бол аавын хүчээр хүүхэд өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхад давхар суралцах учиртай. Чадахгүй зүйлийг нь даалгаж, туршлага суулгаж, алдаа гаргахад нь ахиад оролдоход бэлтгэдэг сайн дасгалжуулагч хүн бол аав юм.

5. Ээжид нь маш их хайртай
Хүүхдүүдийнхээ төлөө эцэг хүний хийж чадах хамгийн чухал, сайн зүйл бол ээжийг нь хайрлах юм.

6. Сэтгэлийн тэнхээтэй
Амьдралын зовлон бэрхшээлд ганхаж, сөхөрдөггүй. Ямар ч асуудлыг хатан зоригтойгоор даван гарч, гэр бүлээ айдаст автахаас сэргийлдэг байх. “Аав тайван байгаа юм чинь бид зүгээр байх аа” гэсэн бодол төрүүлдэг.

7. Үлгэр дууриаллаар манлайлдаг
Хүүхдээсээ хүсдэг бүхнээ өөрөө хийж харуулдаг. Өөрийнхөө үлгэрлэж чаддаггүй зүйлийг хүүхдүүдээсээ шахаж шаарддаггүй байх.

8. Хайраараа “хазаарладаг”
Эцгийн хайр хүүхдийг эрх дураар нь явуулахаасаа илүү энэ бие, сэтгэлдээ эзэн болж явахад сургадаг байх ёстой. Аавыгаа л харж хүүхдүүд сахилга батад суралцдаг. Зөв зүйлийг нь дэмжиж, буруу үйлийг нь өөгшүүлэлгүй чангалж, биеийнхээ биш үгийнхээ хүчээр ухамсрыг нь өргөж явдаг байх.

9. Баатар байдаг
Гэр бүлийн хамгаалагч, аврагч-Цорын ганц баатар нь байх. Баатар байхгүй үед итгэл төрдөггүй. Хүүхдүүд бүгд “Ааваас маань илүү мундаг хүн гэж үгүй” гэж боддог байх ёстой.

10. Хүргэнээ “баздаг”
Өөрөө гайхалтай эр нөхөр байж чаддаг учраас хүргэнээ ч бас охиныхоо хувьд тийм эр нөхөр байхыг нүүр бардам шаардаж чадах хүн байх.

11. Монгол ёс заншлаа хүүхэддээ зааж чаддаг
Гэр барихыг, адуу уургалахыг, мах эвдэхийг, ууц хөндөхийг зааж чаддаггүй аавтай хүүхэд “монголоо алдсан” хүн болно.

12. Санаачлагатай байх
Хэдий эцэг эх хоёр ихэнх том шийдвэрийг ярилцаж байж гаргадаг ч, гэр орноо, гэр бүлийнхнээ өөд нь татах тал дээр аав хүний санаачлага хамгийн түрүүнд илрэх ёстой.

13. Хүүхдүүддээ тусгайлан цаг гаргадаг
Хүүхдийн хүмүүжлийн суурийн ихэнхийг ээж хүн тавьдаг. Гэхдээ аав хүний л тавьж чадах хэсэг гэж бий. Хүүхдүүддээ сайнаар нөлөөлж, ертөнцийг танин мэдэхэд нь тусалж, асуудлаа шийдэхэд нь зөвлөдөг байхын тулд аав нь тогтмол цаг гаргадаг байх нь чухал.

14. Эхнэрээ ч бас эцгийн хайраар хайрладаг
Зөвхөн хүүхдүүдийнхээ хувьд биш, гэр бүлийнхээ хувьд “эцэг” нь байх. Эхнэрээ амрагийн хайраар хайрлахаас гадна, эцгийн хайраар энэрч, уучилж, ойлгодог байх.

15. Хүүхдээ бага гэж гололгүй том хүн шиг харьцдаг
Хүүхэддээ өгсөн амлалтаа том хүнд өгсөн амлалт мэт чандлан биелүүлдэг. Хүүхдийнхээ асуусан бүхнийг үнэнээр нь тайлбарлаж, хүүхэдтэйгээ ярилцахдаа том хүнтэй ярилцаж байгаа юм шиг л өөрт нь хариуцлагыг нь мэдрүүлж, ухааныг нь суулгаж ярьдаг байх чухал.

Чамд эдгээр дээр нэмэх шинж байна уу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(466)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gunjee.   2015-09-08
ийм эр хүн, ийм эцэг байхгүээ, аль нэг шинж байвал тэр үү гэхээс энэ бүхэнг зангидаж багтаасан хүн ч гэж юу байхв, за тэр монголын ёс ёмбо ярьж тэнэгтхээ больцгооё, тэрийг заахгүй ч супер аавууд зөндөө л бна

Зочин: dorlig.   2015-09-08
za tegeed soliorood mgl- zan zanshil ch gex shig zygeer l uxaantai tulxtai l bxad boloo ternees neg ix mori uurgalaad ter ch boloxgyi ene ch boloxgyi geed tenegteed yavax ynen teneg sanagddag daa..

Зочин: заяа.   2015-08-26
Manai aaw yg mon bna aawdaa hrtai shvv

Зочин: man.   2015-08-24
Iim hun ogt olj hargui sain humus bdg bh gehde doodho zahirj chadguj

Зочин: zaluu.   2015-08-21
Hurgenee bazdag gesen bna, gehdee yachij hicheegeed ehner maani ohin huuhed gargaj ugch chadahgui bna, aav bolgon ohintoi bh albagui

Зочин: Tuul.   2015-08-15
saihan zovolgoo bn, bayarlalaa. Nohortoo unshuulnaa.

Зочин: Oko.   2015-08-13
Just like my daddy

Зочин: Билгүүн.   2015-08-12
Хэдий ерөнхий мэдээд байгаа боловч яаг ингэж хамгийн оновчтой, товчхон байдлаар унших үнэхээр сайхан байлаа. Хамгийн сонирхолтой нь зүгээр л зөвлөгөө уншихад хоолой зангираад байх юм. Сонин юм.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com