ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Байгаль эхээр онгодоо хөгөлсөн энэ намрын от кутюр цуглуулгууд

Загвар  | 2015 / 08 / 12

Ийм юмыг хаана өмсөхөв дээ?! гэдэг үг энэ хэсэгт л тун зохимжгүй. Дэлхий дээрх хамгийн мундаг загвар зохион бүтээгчдийн өдөр тутамд биш урлагийн тайзанд зориулж бүтээсэн хийсвэр төсөөллийн биеллүүд болохоор зүгээр л алгаа хавсарч суугаад үзээрэй.

Байгаль эхээр онгодоо хөгөлсөн  энэ намрын от кутюр цуглуулгууд

Хэрвээ чи хүсвэл энэ дуугаар хань татаж болох юм.

1. Ойн дагинас – Версаче
Тэдгээр моддыг хамгаалж, улам үзэсгэлэнтэй болгодог дагинас яг л ийм дүртэй байдаг байх. Байгалийн зөөлөн өнгөнүүд, төрөлх гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах бүсгүй хүний уян налархай аалийн төгс хослолыг мэдрүүлэм...
2. Эртний үзэсгэлэн – Кристиан Диор
13,14-р зууны үеийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй ямар байсан бол гэсэн бодол л Raf Simons – ын толгойд эргэлдээд байсан бололтой. Үүний тайлал нь мэдээж байгалийн охь үзэсгэлэн бие дээр нь энгийн хэрнээ ухаалгаар шингэж өгөх байсан биз ээ.
3. Талын цэцэгс – Долче Габбана
Цэцэг түүн уулын бэлээр гүйх хатан хаан Сиси санаанд чинь бууж байна уу? Гэхдээ энэ бол Итали маягийнх. Өнгө өнгийн үзэсгэлэнт цэцгүүд бүсгүй хүний төрөлх гоотой хослохоороо хэрхэн төгс үзэсгэлэнтэй болгодгийг харуулсанд баярлалаа залуусаа.
4. Сакура цэцэглэх цагаар – Жамбаттиста Валли
Зөөлөн салхинд хийсэх Сакура цэцэг ямархан уянгыг өөртөө тээдэг бол? Хэдхэн дэлбээтэй үлдсэн мөчрөнд нь хүртэл үзэсгэлэн гоо оршин байдгийг чи мэдэх үү?
5. Нүд гялбам шөнийн одод – Зухэйр Мурад
Одот тэнгэрийг хэдэн шөнө тасралтгүй ажигласны эцэст энэ цуглуулгын бүтээсэн байх. Харин тэр одод Зухэйр Мурадын гар дээр дуртайяа буугаад ирчихэж.
6. Амьд байгалийн аугаа хүч – Валентино
Өмнөх цуглуулгуудаас хамаагүй хүчирхэг бас өөр харагдаж байгааг анзаарч байна уу? Танхилхан ялдамхан гэх мэт үгсийг хилэнт эхэмсэг гээд орлуулчихвал яг тохирохоор. Валентиногийн охидод амьтад өөрсдийнхөө хүч чадлыг харамгүй хайрлажээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(260)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: рири.   2015-10-14
гайхалтай

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com