ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрүүл хооллолт: Анар, өргөст хэмхний салат

Хоол хүнс  | 2015 / 08 / 14

Эртний Персийн уугуул жимс болох анар нь кальци, магни, кали, В-гийн төрлийн аминдэмүүд болон С витамин агуулдаг тул хүний биеийн дархлааг дэмжиж цусны даралтыг багасган зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг шидтэй юм. Мөн эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг бөгөөд хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг. Энэхүү гайхамшигт анар жимсийг ашиглан гэрийн нөхцөлд хийхэд амархан амтат салатны жорыг хүргэж байна.

Эрүүл хооллолт: Анар, өргөст хэмхний салат
1. Бэлдэх зүйлс:
Хальснаас нь салгаж бэлдсэн анар жимс – 1 аяга талаас 2 аяга хэмжээтэй
Хэрчсэн даршлаагүй өргөст хэмх – 2 аяга хагас
Элгэн тараг – Аяганы 1/3
Жижиглэж хэрчсэн сармис - 1-2 хумс
Хэрчсэн улаан сонгино - 1 ширхэг
Гоньд
Нимбэг
Давс, перец
2. Өргөст хэмх болон ногооны гоньдийг зураг дээр харагдаж байгаа шиг хэрчиж бэлдэнэ. Улаан сонгиноо маш нимгэхэн, уртаар нь хэрчинэ шүү. Ингээд хэрчсэн сармисаа нэмээд бүгдийг нь холино.
3. Дараа нь шахсан нимбэгний шүүснээс бага зэрэг дусаагаад давс болон тарагаа нэмээд сайн холиорой.
4. За ингээд бидний зууш бэлэн болчихлоо. Хийхэд амархан бөгөөд их чамин харагдаж байгаа биз? Загасны махтай хамт идвэл гайхалтай зохицол болно шүү.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Anira
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(170)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: odmaa.   2015-08-30
doy salat bnoo

Зочин: busgui.   2015-08-15
Yasiig ni shuud ideh yumuu anariin?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com