ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 08 / 17

Энэ долоо хоногийг бүтээлч бас сонирхолтой өнгөрүүлэхэд чинь...

Гоолингоо зөвлөж байна

Хоббигоо нэгээр нэм
Аливаа зүйлийг туршиж үзээгүй л бол түүнд дуртай, дургүй гэж хэлэх аргагүй. Спорт ч гэсэн адилхан. Нэг цаг ч гэсэн дэвжээн дээр гарч өрсөлдөж үзээгүй бол өөрийгөө дургүй гэж бодох хэрэггүй. Өнгөрсөн долоо хоногт Монголын Олимпийн хорооны байранд туялзуур сэлмийн спортын амтыг богинохон ч гэсэн мэдрэх боломж тохиосноор би энэ тухай хэсэг бодсон юм. Ер нь өөрт тохирсон, дуртай зүйлээ олохын тулд хүн туршиж үзэхээ зогсоолгүй, шинэ зүйлд соргог байх хэрэгтэй юм байна. Хэрвээ би туялзуур сэлмийг гартаа атгаж, нэг хүний өөдөөс давшилж үзээгүй бол энэ спортын талаар бодох ч үгүй хэрнээ “Улаанбаатарт чөлөөт цагаа өнгөрөөх гоё газар алга” гээд явж байх байсан ч байж мэдэх. Магадгүй чамд шуудхан очоод хичээллэх спорт одоогоор байхгүй, сонгоогүй байгаа бол туялзуур сэлмийг санал болгоё. Ирэх 9 сарын 7-12-ны хооронд Буянт –Ухаа спорт ордонд явагдах “Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн” –ийг үзэж сонирхвол бүр ч амтанд нь орох байх даа. Эсвэл зохион байгуулагчдынх нь багт сайн дураараа элсэж ч болох юм билээ. Холбогдох утас нь 93115665, 99135236 шүү.

Спортод ойр бүсгүйчүүдийн оролцох тэмцээн
Эсвэл Адидасын фэнүүдэд ч юм уу? “Дэлгүүр хэсье” инстаграм уралдааны энэ долоо хоногийн сэдэв #GetFitMn буюу өөрийнхөө спортлог хувцас, хэрэглэлийг танилцуулах юм. Өөрийнхөө инстаграм хаяг дээр зургийг нь гоёор авч постлоод тайлбар дээр нь тухайн бүтээгдэхүүнээ сурталчилж бичихэд л болно. Шагнал нь юу гээч? Наран их дэлгүүрийн Адидас брэндээс худалдан авалт хийх 200,000₮ -ний эрх шүү. Гоё байгаа биз?
Инстаграм дээр @delguurhesye – г дагаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Гоолингоо өдрөөр зав гаргаарай
Гоолингоо өдрийг бүхлээр нь бид бүсгүй хүн гэдгээ мэдрэхэд, өөрийгөө хайрлахад зориулах учиртай. Энэ долоо хоногийн Гоолингоо өдрийг урьд өмнөхөөсөө бүтээлчээр өнгөрүүлэхэд чинь зориулж доорх арга хэмжээг санал болгож байна. Энэ бол гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хөгжим сонсож, вино уунгаа урлагийн орчинд цагийг бүтээлчээр хөгжилдөн өнгөрүүлж, гэр болон албан тасалгаагаа чимэх зургийг өөрийн гараар бүтээх Wine&Canvas арга хэмжээ юм.
Захиалга өгөх утас: 94009912, 99109912, 77180042
Tax: 35.000₮ (Зургийн хэрэгсэл,вино,ус г.м зүйлс багтсан)

Ядраад байвал буд
Хүн бүр янз бүрийн аргаар алжаал ядаргаагаа тайлдаг ч бүгдийнх нь үйлчлэл ижилхэн байдаг нь нэг л зүйлд анхаарлаа төвлөрүүлж, бусад зүйлсийн талаар түр мартах юм. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхлэгчид загасчлах, спортоор хичээллэх, бясалгалд явах гэх мэтээр тархиа амраадаг. Эдгээр дээр нэмээд нэг шинэ зүйл санал болгоход буддаг ном аваад үзээрэй. Кодоор буддаг зураг, хэрээсэн хатгамал, шигтгээ зэргээс арай овор багатай болохоор цүнхлээд аваад явахад хэцүү биш. Бас гоё зургуудтай.
Илүү дэлгэрэнгүй мэдээхийг хүсвэл ЭНД дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(288)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2015-08-18
Bayarlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com