ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

5 хормын дотор стрессээ тайлах аргууд

Эрүүл мэнд  | 2015 / 08 / 21

Сэтгэл санааны байдлаа буцаад хэвийн, аз жаргалтай болгохын тулд тохиромжтой цагийг хүлээх шаардлагагүй. Стрессийг аль болох өөрөөсөө хурдан л зайлуулвал сайн. Эдгээр 12 аргын аль нэгийг хэрэглэж 5 минутын дотор “эрүүл ухаан”-тай болоорой.

5 хормын дотор стрессээ тайлах аргууд

1. Бугуй, чихнийхээ ард хүйтэн ус түрх. Тэр хэсгийн арьсны доор артерийн судаснууд байрладаг.
2. Үсээ самна. Ялангуяа массажны самаар самнавал толгой амарч, цаашлаад бодлууд ч“амрах”болно.
3. Цонхоор хар. Чамайг энд стресстэж суух хооронд гадаад орчинд юу болж өрнөж байна? Өрнөж байгаа амьдралыг ажиглан өөр юм бодолгүй хэдэн минут суу.
4. Сунгалтын дасгал хий. Хэд хэдэн өөр төрлийн сунгалтын дасгал хийж бүх биеийнхээ булчинг сулла.
5. Асуудлаа бич. Хэн нэгэнд ярьж байна гэж бодоод өөрийнхөө бухимдлын шалтгааныг цаасан дээр нэгд нэггүй бич. Найруулга, үг үсгийн алдааг тоох хэрэггүй.
6. Цитрусын үнэр ав. Хажуугийн дэлгүүрээсээ нимбэг юм уу жүрж аваад үнэрлэ, шүүсийг нь агаар луу шах. Идэж ч болно. Цитрусын үнэр нь тайвшруулагч гормоныг өдөөдөг.
7. Дуу дуул. Зүгээр амандаа чангаар аялсан ч болно. Чихэвчний хөгжмөндөө таалагддаг дуугаа чангалаад хэн ч сонсоогүй юм шиг дуулаад үз. Эргэн тойрноосоо ичээд байвал угаалгын өрөө, байшингийн дээвэр, лифтэнд ороод дуулж болно.
8. Цэвэрлэ. Ядаж л билл, талон, чихрийн цаасандаа баригдсан цүнхээ нэг цэвэрлээд, цэгцэлчихвэл аятайхан болоод явчихна. Ажлын ширээ, хувцасны шүүгээ, машины тээш, харанхуй өрөө гээд юу ч байж болно. Гол нь дорхноо өнгө ордог, үнэхээр цэгцтэй болдог зүйлийг сонгоорой.
9. Төсөөл. Хормын дотор чиний сэтгэл санааг өргөдөг төсөөлөл бий биз дээ? Таалагддаг залуутайгаа зуны орой үнсэлцэж байгаагаар, мөрөөдлөө биелүүлчихээд тэнгэр рүү харж байгаагаар, хуримаа хийж байгаагаар эсвэл бүр далайн голд цагаан далбаат завин дээр үсээ хийсгэн гараа алдалж байгаагаар өөрийгөө төсөөлвөл энэ жижиг сажиг стресс юу ч биш юм шиг санагдана.
10. Санаа алд. Тайвширтлаа хэд хэдэн удаа хэнгэнэтэл санаа алдчих. Эсвэл орилж ч болно. Стрессийг гадагшлуулснаар алга болох нь ч бий. Тэгээд эрүүл ухаанаар бүхнийг тунгаа.
11. Хөлөө бүлээн усанд дүр. Тэгээд буйдангаа налаад хэдэн минут хэвт.

1. 12. Дэлгүүр хэс. 5 минутын дотор дэлгүүр хэсч болно гэж үү? Болно оо. @delguurhesye инстаграм хуудсаар зочилвол УБ-ын өнцөг булан бүрийн дэлгүүрээр хэссэн юм шиг л болно. Одоо уралдаан зарлачихсан байгаа болохоор бүр ч сонирхолтой байх болов уу.
За ингээд л өнөөх муу стрессийг өөрөөсөө хөөгөөд явуулчихлаа. Одоо харин ажлаа урамтайгаар гялалзуулдаг цаг.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(955)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: enhtuya.   2015-09-07
Mash heregtei zuvluguu bna

Зочин: -.   2015-08-28
ene door bichsen ohinoo daguulj yawaa emegteig unendee l demjjiin / 3. no any hospital юу вэ гэхээр мөрөөрөө явж байгаад үхэх / taalagdlaa unendee l hetsuu shd hdn tugrugnii tsalingaas hediig ni yundaa zartsuulaad hdtei ulddeg bilee bi law ( - ) ulddeg urnuus ur tsalin ni buugaagui bhad l duuschihsan bdiishd :-p tegj bhad uwduhiin bol Oh my goooood chi hunii zowlond tsadah boloogui gemeer yalanguyaa huuhed uwduhuur uuruu orond ni uwdjiisn ch boloosoi gej bodmoor

Зочин: ariuka.   2015-08-28
Oh yamar hetsuun beee, manai 6-r bichiliin 12-r horoonii urhiin emneleg ih sain uilchilgeetei bdag ym shdee.

Зочин: зочин.   2015-08-28
Өнөөдрийн тухай 2 тэмдэглэл Өглөө охинтойгоо цуг эмийн сан орохоор явлаа. Эмчийн зааврыг эмийн санчид өгсөнд эмийн үнэ овоо хэдэн төгрөг гарчлаа. Санхүү жаахан дутаад 7 хоногийн эмийг нь 3 хоног болгоё гэж үзээд дараа нь бодож байгаад түрхлэгийг нь авахаа болъё 7 хоногийн эмээ авъя гэтэл эмийн санчийн уур асар их хүрчлээ. Тэгэж ярих юм бол би чамд хамгийн хямдийг нь өгсөн гээд хашгирч гарлаа. Хямд өөр эм өгсөн байна гэж санаа зовоод Эмч нь шар дээр хараар бичсэн актавис аваарай гэсэн юм гэхэд тэгээд яагаав би 7 хоногоор савласныг нь өгөлгүй том савалгаатайг нь хуваагаад өгч байна гээд л хашгираад сүр болж байна. Тэгснээ намайг загнах хангалтгүй санагдсан юм боловуудаа цаана зогсож байсан охиныг минь чи уух гэж байгаан бол нааш ир гээд зааврыг нь орилоод тайлбарлаж гарлаа. “Надад маш их баярлах ёстой” гэж эмийн санч маань бодсон байх. Гэвч баярлах сэтгэл даанч төрсөнгүй. Ингэж харамсаж байхаар үнэтэй эмээ өгчихгүй дээ би мэдэхгүй л аваад явахдаа бас юм бодохгүй байсан шүү дээ гэж бодож байлаа. Эсвэл миний дорой санхүү хавийн хүмүүст тунхаглаж таашаал авсан байх. Жич: Маго фарм байлаа. Дусал аваад өрхийн эмнэлгээ зорилоо. Өрхийн эмнэлэг маань байр сууцгүй ядруухан 2-3 жил болж байгаа л даа. Сувилагч маань орох болгонд ам хэлээрээ хэлэхгүй ч байгаа байдлаараа гар хараад байдгийг нь би мэддэг боловч гарыг нь цайлгаж байсангүй. Хүүхдэд дусал хийлгэе гэтэл юу яриад байгаан зай талбай байхгүй хаана дусал хийхийн чадахгүй, шинэ байранд орохоор хийлгэ гээд бас л тачигнаж байна шүү. Шинэ байранд хэзээ орох вэ гэхэд ирэх сард гэх юм. Уг нь баруун буланд нь нэг хаалганы цаана умгар өрөөнд нэг хүн суусан дусал хийлгэж байхыг нь харсан л даа. Боломжоо ашиглаад энэ хүний дараа гэвэл болох л байсан. Гэвч тэгэхгүй болохоор нь за за гараад хувийн эмнэлэгт хийлгэчхье гэж бодоод хүүхдээ дагуулаад гарлаа. Юу ч гэсэн 1 давхарт нь Эрүүл мэндийн төвийн хүлээн авагч дээр очоод тарианы өрөө байдаг уу дусал хийлгэх гэсийн гэхэд өрхийн эмнэлэгтээ ханд манай тарианы өрөөнд гаднаас эм тариа оруулдаггүй гэлээ. Гараад Мангут эмнэлэгт ороод дусал хийж өгөх үү гэтэл үгүй гэлээ. Сонгдо эмнэлгийн ресепшнтэй адилхан санагдсан тул муусайн хувийн эмнэлгийн ресепшн их зантай гэж хэлж стресээ жаахан гадагшлуулав. Охин маань ээжээ дусал хийлгэхээ болъё гэж байна. 2-улаа Номун эмнэлэг ороод үзье ээж нь дээр очиж дусал хийлгэж байсан юм гэж дагуулаад Номун эмнэлэг орлоо. -Дусал хийхгүй ээ -Яагаад дээр би хийлгэж байсан. -1 хүнд реакц өгсөнөөс хойш больсон. Манай эмнэлгийн эмчид үзүүлсэн бол болно. гэв За тэгээд ингэж бодлоо. 3 арга зам байна. 1. Хувийн эмнэлэгт хандах 2. Өрхийн эмч сувилагчаа баярлуулж, гарыг нь цайлгаж байх (Энэ над мэтийн хүнд хамгийн зөв боломжийн арга) 3. no any hospital юу вэ гэхээр мөрөөрөө явж байгаад үхэх Нээрээ айлаас эрэхээр авдараа уудал найз маань сувилагчийн сургууль төгссөн шүү дээ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com