ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 08 / 24

Энэ оны 8-р сарын сүүлийн долоо хоног ийнхүү эхэлж байна. Зун дуусч намар цаг ахин бидэн дээр ирлээ. Намрын уйтай өдрүүдийг уйтгарлах завгүй өнгөрөөхөд чинь онлайн найз Гоолингоо нь туслахаар хичээх болно оо. Харин энэ долоо хоногт...

Гоолингоо зөвлөж байна

Одооноос зовхины тосонд донт!
Зовхины тос бага хэмжээтэй хэрнээ ихэнх нүүрний тосноос өндөр үнэтэй байдгийн учрыг мэднэ биз дээ? Эмзэг, нимгэн арьсыг арчлах үүрэгтэй болохоор найрлагандаа хэд дахин илүү чийг, тэжээл агуулсан байгаа. Монгол маань хуурай уур амьсгалтай, бидний арьсанд байнга чийг дутагдаж байдаг болохоор энгийн, хямд үнэтэй нүүрний тосоо хойш тавиад зовхины тосыг нүүрэндээ түрхэж хэрэглэхэд буруудах зүйлгүй. Нэг л удаа түрхээд үзэхэд чи ялгааг нь мэдэрнэ. Илт арьсанд чинь шингэж, аажим аажмаар зөөлөн булбарай болгоно. Сайн мэдээ гэвэл зовхины тос ер нь тийм ч ихээр хэрэглэгддэггүй болохоор 3 –хан өдөр түрхээд дуусчихна гэж санаа зовох хэрэггүй. Харин ч бага түрхэгдэх хэрнээ энгийн тосноос илүү чийгшил өгөх болно. Хэрэглэхгүй байгаа нүүрнийхээ тосыг биеийн тос болгоод хэрэглэчихэж болно шүү.

Фулбрайтын талаар “full” мэдээлэл авмаар байна уу?
9 сарын 1 болохоор надад аль хэдийнэ сургууль соёлоо дүүргэчихсэн хэрнээ ахин суралцмаар хүсэл эрмэлзэл төрөөд байдаг юм. Чамд тэгэж санагддаг уу?
Гэхдээ боловсрол бүр зорилготой байх ёстой гэдэгт би итгэдэг. Тийм ч болохоор зорилго, төлөвлөгөөтэй боловсролыг дэмждэг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр надад гайхалтай санагддаг юм. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэргэжилтнээс нь асууж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж энэ долоо хоногт тохиох гэж байгааг ч би аль хэдийнэ мэдчихээд оролцохоор бэлдээд байна. Чи ч гэсэн сонирхож байвал ЭНД нэгдээрэй.

Намрын эхэн өдрүүдийн хань Yuna
Дуу хаа ч аваачих чадалтай. Дэлхийгээс хөөргөөд огт өөр ертөнцийг ч бидэнд үзүүлчихээд төд удалгүй сэтгэлийн гачланг хүчтэй дарах мэт өвтгөчихөөд явчихдаг. Плэйлистдээ энэ зурган дээрх бүсгүйн “Бүүвэй” дууг нэмчих. Тэгвэл өөр бусад дуунуудыг нь шууд сонсмоор санагдана. Тэгэж л донтуулдаг “Yuna” – г өргөн барья. Намаржин чамд хань болно.

Хоолны ширээгээ гангалах 7 хоног эхэллээ
Миний хувьд хамгийн гоё аяга таваг цав цагаан өнгөтэй байдаг. Хоол ч дээр нь ганган харагддаг гэж боддог. Чиний хувьд ч мөн ялгаагүй бол өөрийнхөө ширээг “Luminarc” брэндийн яг тийм хослолоор чимэх боломжийг “Дэлгүүр Хэсье” чамд олгож байна. Гэртээ авсан гал тогооноос гадуурх, дотуурх юу ч байж болно гоё, хэрэгцээтэй бүтээгдэхүүнийхээ зургийг нь аваад инстаграм дээрээ постлоорой. Тэгээд л чи ялагч болчихвол 19 ширхэгтэй бүхэл бүтэн багц тавагнууд чинийх болно гээд боддоо. Хамгийн гол нь зураг чинь мэдрэмжтэй, гоё бас тайлбар нь зурган дээрх бүтээгдэхүүнийг худалдаж авах сэдлийг хүмүүст төрүүлэхүйц байхад л болно. “Дэлгүүр хэсье” инстаграм уралдааны ахин нэг шинэ долоо эхэллээ. #4HomeMn #delguurhesye
Инстаграм хаяг нь ЭНЭ харин фэйсбүүк нь ЭНД бий шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(273)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com