ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Уранхай жийнсийг үйлдвэрийн мэт урлах нь

Загвар  | 2015 / 08 / 24

Уранхай жийнс цоо шинэ тренд биш ч гэлээ эрт дээр үеийнх гэж хэлж арай ч болохгүй. 80-аад оноос эхлэн тархсан гэж үздэг ч эрэлт нь хамгийн ихээр нэмэгдэж, жинхэнэ тренд болж байгаа үе нь одоо гэмээр. Гудамжны загварын одод ганган цүнх, өндөр өсгийттэй хослуулж, Ким К, Рианна нар өндөр суудалтай уранхай жийнсийг таалснаар өмдөн дээрх нүхнүүд урьд өмнөхөөсөө ч хөөрхөн харагдах боллоо. Тиймээс DIY- чиддаа хэрхэн өөрт тохирсон, үйлдвэрийн мэт уранхай жийнсийг урлах аргыг зааж өгье.

DIY: Уранхай жийнсийг үйлдвэрийн мэт урлах нь

Гадуур дэлгүүрүүдэд уранхай жийнс ихээр зарагдаж байгаа ч яг л өөрт тохирсныг олоход төвөгтэй эсвэл арай л үнэтэй байгаад байна. Хоёр өвдгөн дээрх эвтэйхэн нүхнүүд, хэсэглэсэн жижиг нүхнүүд эсвэл нэлээд том дөрвөлжин нүхтэй байвал гоё эсэхийг харин чи өөрөө шийдээрэй.

1. Эхлээд сонго
Хамгийн эхэнд аль жийнсийг урахаа тогтоох хэрэгтэй. Бариу, нарийхан уу, найз залуугийн хэв маягтайг уу? Хар, цагаан эсвэл цэнхэр үү? Өндөр суудалтай юу, энгийн үү? Ямартай ч хямд бараатай дэлгүүрээс үнэнд нь л болж авсан, хуучраад өмсөхөө больчихсон эсвэл хэзээ ч өмсөхгүй гэж бодож байсан загвар муутай өмдөө сонговол зүгээр. Дурлаж дурлаж авсан яг таардаг гоё өмдөндөө мэс хүргэхэд арай л эртдэнэ, тийм үү?
Хэрвээ чи өмдөө сайтар элэгдсэн, санаатайгаар ураагүй мэт харагдуулахыг хүсвэл эхлээд халуун усанд хийх эсвэл бага зэрэг цайруулаад үзээрэй. Гэхдээ үгүй байсан ч гэсэн үргэлжлүүлээд уншаарай.
2. Урах багажаа бэлд
Уранхайг нь үйлдвэрийнх мэт харагдуулахын тулд урахаасаа өмнө үрж өгөх хэрэгтэй. Үүний тулд зүлгүүр (хана зүлгэж гөлийлгөдөг цаас), будаг хуулагч машин, сав угаагч төмөр эсвэл хөлийн эвэр үрэгч чулуу зэрэг өөрт аль байгааг нь аваарай. Харин нүх гаргахын тулд жижигхэн, ир сайтай хайч, цаасны хутганы аль нэг нь байж болно. Харин жийнснийхээ дотор талд буюу урах гэж байгаа хэсгийнхээ ард картон цаас эсвэл модон хавтан тавьж жийрэглэхгүй бол өмднийхөө арыг хамтад нь урчихаж мэднэ шүү.
3. Тэмдэглэх цаг
Бал эсвэл шохой ашиглаад урах хэсгээ бүх талаас нь сайтар тэмдэглээрэй. Шугам ашигласан ч болно.
4. Одоо урж эхэлье
Жийнсээ хавгай газар дэлгэж тавиад элэгдсэн мэт харагдах хүртэл нь зүлгүүр, угаагч эсвэл чулууныхаа аль нэгээр үрээрэй. Жийнсний чинь материалаас хамаарч хэр удаан үрэх нь тогтоогдно.
5. Урцгаая
Жийнсээ хангалттай элэгдсэний дараа хайч эсвэл хутгаараа нүхнийхээ ирмэгүүдийг зүсч өгөөрэй. Хэрвээ нүх гаргахыг хүсэхгүй байвал элэгдмсэн хэсгийг цайртал сайн үрээрэй. Харин гаргасан нүхээ хайнга харагдуулахын тулд зүүгээр утсыг нь татаж гаргаж ирээрэй. Ингээд л чиний “уранхай” бэлэн боллоо.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(177)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: enkhtsetseg.   2015-10-26
shan zubulguu ugsund bayarlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com