ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Zara-тай төстэй, Испанийн бусад “мэдүүштэй” брэндүүд

Загвар  | 2015 / 08 / 26

Хэрвээ чамд Zara, Mango таалагддаг бол, эдгээр 6 брэнд мөн адил таалагдаж л таараа.

Zara-тай төстэй, Испанийн бусад “мэдүүштэй” брэндүүд

Испани брэндүүд загварлаг, гэхдээ өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, “тэнгэрт тулаагүй” үнэ бүхий хувцаснуудаараа зах зээл дэх өөрсдийн онцлогийг бий болгожээ. Дараах брэндүүдийн заримыг нь чи мэддэг байж болох юм, гэхдээ л ахиад нэг хараад авахад илүүдэхгүй.

1. Hoss Intropia
Энэ бол жагсаалт дах хамгийн үнэтэй брэнд. Мадридаас гаралтай энэ дэгжин брэнд нь “хувцаслах гэж биш нүд гялбаах гэж хувцасла” гэсэн философитой. Гар хатгамал, сувсан чимэглэлийг харандаан юбка, кофт зэрэгтэй хослуулснаас нь бохо стильтэй бүсгүйчүүд ажилдаа юу өмсөж ирэхийг харж болно. Цулгуй өнгөнүүдтэй боловч өмсчихсөн байхад “цулгуй” харагдахааргүй онцлогтой.
Вебсайт: www.hossintropia.com
2. Blanco
Хувцас, акссесуаруудаа хооронд нь янз янзаар зохицуулж өмсөх дуртай бүсгүйчүүдэд Blanco-г санал болгож байна. Трендээс хэзээ ч хоцорч байгаагүй брэнд тул загварын тайзнаас нүд унагасан хувцсаа эндээс маш боломжийн үнээр олж болно. Урбан, орчин үеийн, эмэгтэйлэг...
Вебсайт: www.blanco.com
3. Massimo Dutti
Биеэ даасан, ёс суртахуунтай, намбатай гэдгээ илэрхийлэхийн хажуугаар чөлөөтэй, чанартай хувцаслахыг эрхэмлэгчдэд тохиромжтой брэнд. Дэлхий дахинаа 682 салбар дэлгүүртэй энэ брэнд нь үнийн хувьд дундаж ангилалд багтана. Ажил хэрэгч үдэшлэг, албан уулзалтаар дарагддаг цагийн хуваарийг чинь Massimo Dutti сайн ойлгодог.
Вебсайт: www.massimodutti.com
4. Stradivarius
18-30 насны бүсгүйчүүдэд зориулагдсан хөгжилтэй, залуу брэнд. Олон төрлийн хээ, материал, төрлийг зоригтойгоор хольж, хэрэглэгчиддээ өөрийн гэсэн стилээ бүрдүүлэхэд нь тусалдаг.
Вебсайт: http://www.stradivarius.com/
5. Bershka
Zara, Massimo Dutti зэрэг Испанийн олон сайн брэндүүдийн эзэмшигч Inditex компанийн өөр нэг бүтээл болох Bershka нь нэг хэвэнд баригдаагүй, олон талт загваруудтай. Шинэ трендийг алдалгүй анаж байдаг адал явдалч, залуу хүмүүст зориулагдсан.
Вебсайт: www.bershka.com
6. Pull & Bear
Загварлаг гэхээсээ гадна хөгжимлөг залууст зориулагдсан брэнд. Олон улсын моодыг сошиал хөдөлгөөн, нийгмийн хандлагатай нийлүүлж гаргасан загварууд нь тухтай, өмсөхөд эвтэйхэн, чөлөөт. Pull & Bear-ийн гол онцлог бол хямд үнэ юм.
Вебсайт: www.pullandbear.com
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(677)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Girl.   2015-08-26
Bershka gehdee zara.gaa bodwol hyamd zagwarlag harin daawuu materialiin chanar deer bol ystoi muu doo. Ankh lag dajgvi sanagdsan ch ... hehe

Зочин: Өлзий.   2015-08-26
за ёстой баярлалаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com