ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? - 44

Чөлөөт цаг  | 2015 / 08 / 31

Греди: Хэн нэгэн таныг сүрдүүлсэн үү?
Ханна Греди рүү нухацтай харан, уруулаа нэг хазлаад: Үгүй ээ.
Греди: “Тийм бол ярих гэсэн зүйлээ эхэл дээ, Ханна.” гэж хэлээд ширээн дээр давхарлаж тавьсан байсан гурван хавтсыг тэгшлэн, бичгийн хавчаар барьж авч оролдонгоо их л тайван, албаны, тэвчээртэй харагдах гэж хичээв. Гэвч Ханнагийн ярьсан зүйл түүнийг цочролд орууллаа.

Ханнад юу тохиолдсон бэ? - 44

Ханна: Тэр зун цаг агаар маш дулаахан, сайхан байсан. Санаж байна уу? Тийм ч учраас Марк, Билли та нар зугаалгаар явахаар шийдсэн шүү дээ. Ахиад хэзээ зугаалгаар явах боломж гарахыг мэдэхгүй байсан учраас чи явмаар байсан хэрнээ Баасан гаригт ажлаа тарсны дараа намайг ганцаараа байхыг мэдэж байсан учраас санаа чинь зовж байсан. Явах эсэхтээ ч эргэлзэж надад хэлэхэд чинь би чамайг яв гэж ятгасан. Санаж байна уу?

Греди: Тиймээ, би санаж байна.

Ханна: “Тиймээс бид тэр өдөр хамгийн сүүлд сургууль дээр уулзсан. Намайг автобусанд суухын өмнө чи ирээд хүмүүсийн харцнаас нуун байж бушуухан нэг үнсчихээд эргэж хараад гүйчихсэн. Тэгэхэд чамайг сүүлийн удаа харж байгаагаа үнэндээ би төсөөлөө ч үгүй. Гүйж байхад чинь араас чинь ширтэж байсан дүр зураг л сүүлийнх байж” гэж хэлээд Ханна инээмсэглэв. Гэхдээ ачааны машиндаа сууж явахаасаа өмнө над уруу эргэж ирээд удаан үнссэн. Тэгэхэд хамгийн сүүлд бид уулзаж дээ. Би чиний тухай бодохоороо үргэлж тэр өдрийг дурсдаг, тэр үнсэлт, бас чиний... тэнэгхэн инээмсэглэл, жаргалтай гэгч нь инээж байсан царай чинь бодогддог.

Греди: Тэгэхэд чи надад байсан болохоор л би жаргалтай байсан бас...

Ханна гараа өргөн түүнийг чимээгүй болохыг дохиод: Манай аавын найз, архи хамт уудаг Базз Веймс тэр үед охиноо сургуулиас нь авах гэж ирээд машины зогсоол дээр машиндаа сууж байж. Би тэрнийг олж хараагүй. Гэвч тэр биднийг харсан гэнэ лээ. Би үргэлж л тэр орой энэ тухай аавд хэлэхдээ яг юу гэж хэлсэн бол? гэж боддог байсан. “Өнөөдөр би охиноо сургуулиас нь авч шүдний эмнэлэгт хүргэж өгсөн. Өө нээрээ сургууль гэснээс би танай охиныг харсан юм байна. Греди Стидментэй машины зогсоол дээр үнсэлцээд зогсож байна лээ. Харин манай охины шүд зүв зүгээр. Зүгээр л шалгуулахаар очсон юм.” Тиймэрхүү л юм хэлсэн байх. Тэр шөнө аав намайг авах гэж ирэхдээ над уруу эгцэлж ч хараагүй, ачааны машинаараа бараг л намайг дайрах дөхсөн. Маш хурдтай булан тойрч ирээд миний сууж байсан сандлаас гуравхан см-ийн зайнд ирж зогссон. Одоо хүртэл аав намайг санаатайгаар алахыг завдсан гэж боддоггүй юм. Алах байсан ч тэгэж хурдан алах хүн биш. Тэгэхгүй байх нэг ч биш нэлээн хэдэн шалтгаан байсан. Ядаж л тэр өдөр Баасан гариг байсан учраас эхлээд миний цалинг авах хүн. Хэрэв тэр бидний тухай олж мэдсэн гэдгийг мэдсэнсэн бол би тэр ачааны машинд яагаад ч орж суухгүй байсан юм. Өө мэдээж тэр маш их ууртай байсан. Тэр уур цухлыг нь би бараг л ээжийн цахилгаан зуухнаас гарч буй халуун уур адил тэр даруй мэдэрсэн. Тийм учраас би түүнтэй юм ч яриагүй. Би зүгээр л маш чимээгүй, аль болох жижигхэн болж суухыг хичээсэн. Тэгэх юм бол тэр магадгүй миний тухай мартах байх гэж дэмий найдсан байх л даа. Гэвч гэрийн гадаа ирээд машинаас буух гэж байтал аав намайг байж бай гэснээ өөрөө машинаасаа гарч, миний талд ирээд хаалга онгойлгон намайг угз татан чирч буулгаад, газарт түлхэж унагаад “Адгийн янхан” гэж дуудсан.

Греди: “Бурхан минь” гэж дуу алдаад дотор нь муухай оргиж, энэ түүхийг цааш нь үргэлжлүүлэн сонсох хүсэхгүй байлаа.

Шериф хүнийхээ хувьд ажлаа хийх ёстой ч тэр бүх Бенсоны байшинд болсон хэрэг өөрт нь хамааралтай, учир шалтгаан нь өөрөө байсан шүү дээ. Хэрэв би Ханнатай холбогдож төвөг удаагүй мөрөөр нь орхисон бол, хэрэв би итгэлийг нь олж аваад түүнийг үнсээгүй бол... Ядаж л машины зогсоол дээр хүмүүс харах магадлалтай үед үнсээгүй бол... Хэрвээ би... гэх мэт бодол хөвөрнө.

Ханна: Тэгээд аав цааш нь хэрвээ янхан шиг аашилмаар байгаа бол би чамд тусалж чадна шүү гээд миний үснээс чирч байшинд оруулсан. Би юун тухай яриад байгаа болон би ямар буруу хэрэг хийсэн тухайгаа асуусаар л байсан. Үнэндээ юун тухай яриад байгааг нь би гадарлаж байсан л даа. Ээжид юу болсон талаар ярьж эхлэх хүртэл нь би үнэндээ түүний хэр их зүйл мэдэж байгааг нь таамаглах боломжгүй байсан. Би чамд маш их санаа зовж байсан учраас чамайг үнссэн гэдгээ хүлээн зөвшөөр гэхэд нь би үгүй гэж гүрийсээр байсан. Ноён Веймс буруу харсан бололтой би өөр хүн үнсэж байсан гэж хэлсэн. Сүүлд нь би түүнд хайртай гэж учирласан. Аав харин дахин чамтай уулзахгүй гэж амлахыг надаас шаардсан. Гэвч би уулзахгүй байж чадахгүй гэдгээ хэлсэн. Намайг үгүй гэж хэлэх бүрт цохиж байсан. Гараад явахад нь чамайг олж аваад янз бүр болгох вий дээ гэж айж байсан. Тэрүүхэн үед зугаалгаар яваад гэртээ эзгүй байгааг чинь ч мартчихсан байсан. Гэвч нөгөө талаас би аавыг чам дээр очоод гар далайх хүн биш гэдгийг нь бас мэдэж байсан гэх үү дээ. Тэр тэгэх хүн биш, лав л олон түмний нүдэн дээр биш. Ээж тэр өдөр яагаад ч юм их өөдрөг байсан. Магадгүй тэр шөнийн хамгийн хэцүү хэсэг нь өнгөрлөө гэж бодсон байх л даа. Гэвч тийм биш гэдгийг нь би мэдэж байсан. Ээж намайг нүдэнд нь өртөхгүй шиг байвал мартагнах байх гэсэндээ хонгилын өрөө рүү оруулсан. Харин би дотроо намайг үхтэл минь зодно гэдгийг мэдэж байсан.

Ханна шүлсээ залгиад, ам нь хэт аргасан байсан учраас бодлоосоо түр хөндийрч гартаа барьсан, хүйтэн бүлээн болчихсон кофеноос хэд хэд том балгаад Гредигийн ширээний өнцөгт аягаа тавьлаа.

Ханна: Хэсэг хугацааны дараа аав гэрт эргэн ирээд намайг маш их зодсон. Би ухаан алдаад, нэг мэдсэн чинь харанхуйд ганцаараа сэрсэн.

Гредигийн цээж хөндүүр оргин, ходоод хавьцаа нь юм тээглэх шиг тавгүйтэн, чимээгүй Ханнаг сонсож байлаа. Ажил хэргийн шугамаар эхнэртээ гар хүрсэн хэд хэдэн эрчүүдийг баривчилж байсан. Бас нөхрөө “санаандгүйгээр” хөлөнд нь гурван удаа хутгалсан хүнтэй ч таарч байсан боловч хүүхдийн хүчирхийлэлтэй орооцолдох тохиолдол гараагүйд баяртай явдаг юм. Хүүхэд хүчирхийлэгчийн юу бодож сэтгэж амьдардгийг Греди төсөөлөх ч үгүй. Тийм хүмүүсийг огтхон ч ойлгодоггүй учраас зүгээр л уур нь маш их хүрдэг.

Ханна: Харанхуйд сэрээд өөрийгөө тэмтэрч үзэхэд нүүр маань маш их хөндүүр өвчтэй, хэмжээнээсээ 2 дахин том болж хавдсан байсан. Эхэндээ биеэ ч хөдөлгөж чадахгүй байв. Би бодохдоо... би бодохдоо өөрийгөө хөдөлж ч чадахгүй тахир дутуу болчихлоо гэж айсан. Биеийн бүхий л хэсэг янгинан өвдөж байлаа. Зүүн нүд хэт их хавдсанаас нээгдэхгүй, аманд цус амтагдаж, шүднүүд маань унаагүй ч гэсэн бүгд суларсан нь мэдрэгдэж байсан. Надад үнэхээр үхмээр санагдсан, зүгээр л тэнд хэвтээд үхээд өгмөөр байсан. Гэвч гэр дотор харанхуй, бас маш чимээгүй байсан нь аав чамайг олохоор гараад явчихаж гэх түгшүүртэй бодолд намайг хөтөлсөн юм. Орон зайн баримжаагаа алдаж, юу болоод өнгөрснийг ч бүүр түүрхэн санаж байлаа. Ээж, Руф хоёр хаана байгаа талаар ч ямар нэг төсөөлөл байсангүй. Хэрэв тэд гэрт байсан бол яагаад намайг гал тогооны шалан дээр энэ чигээр нь үлдээсэн юм бол? Аав тэр хоёрыг дагуулаад явчихаагүй л байлтай. Учир нь ээж, Руф хоёр чадах үедээ үргэлж надад тусалдаг байсан, бид бие биедээ тусалдаг байсан. Үргэлж шүү.

Арай гэж өндийгөөд угаалтуурт очсон. Баруун хөлийн маань шагай доголчихсон байхыг хараад аав дээр нь дэвслээд байсныг санасан. Аман дахь цусаа усаар зайлаад, нүүрээ угаах гэж хүйтэн, нойтон гараа нүүрэндээ хүргэтэл тэсэхийн аргагүй хорссон...

Ээж, аав хоёр чинь чамайг яаж ч байсан хамгаална гэдгийг би мэдэж байсан ч чамд санаа зовсон хэвээрээ л байсан. Чамд бас өөртөө... бас ээж, Руф хоёрт. Тэрнээс цааш би яаж танай гэрт очсоноо санадаггүй. Яагаад ч юм чамайг л олоод уулзчихвал би аюулгүй байх юм шиг санагдаж байсан. Магадгүй ээж чинь миний санаж байгаагаас илүү зүйлийг чамд хэлсэн байх. Ганц санаж байгаа зүйл нь ээж чинь чамайг маргааш үдээс хойшоос нааш ирэхгүй гэж хэлэхэд л гэнэт эзгүй байгааг чинь санасан. Тэр болтол хаана нуугдах билээ гэсэн ганц бодол толгойд эргэлдсээр байсан. Надад өөр зориод очих газар үнэндээ байгаагүй. Хаашаа явах хэрэгтэйгээ ч мэдэхгүй байсан болохоор гэртээ эргээд очсон. Хөлийн шагай маань маш их өвдөж байсан болохоор уйлж байснаа санаж байна. Зүүн нүдээрээ юм харахгүй байсан болохоор баруун нүднийхээ нулимсыг арчаад шагай уруугаа хартал улаан, хар өнгөтэй болж маш их хавдсан байсан. Бие дээр минь маш олон тооны шарх, шалбархай байсан.

Ингэж хэлээд Ханна хүчээр инээх аядсанаа мэгшин уйлж: Би үнэхээр аймшигтай болсон байсан. Аль болох харанхуй буланд шигдэн харагдахгүй байх юмсан гэж бодсон. Гэрт нуугдах боломжтой ганц газар нь дээврийн хонгил байсан боловч тийм шагайтайгаар шатаар дээш авирах талаар бодох ч хэрэггүй байв. Гэвч надад аз таарч амбаарт биеэ хумиад далдлаад хэвтэх булан олдсон. Бараг л үүр цайх дөхөж байлаа. Хөх гэрэл амбаарын цуурсан хананы цоорхойгоор харагдана. Би баруун нүдээрээ тэр завсраар харах гэж хичээв. Аавын машин урд шөнө тавьсан газраа хэвээрээ харагдсан. Тэгээд эцэст нь юуны ч төлөө санаа зовохоо болиод, аав намайг олсон ч бай, ер нь юу ч болсон хамаа алга гэж бодоод нүдээ аниад унтсан. Заримдаа би хэзээ ч тэр нойрноос дахин сэрээгүй мэт санагддаг. Намайг дуудаж байсан аавын хоолойг одоо ч би чихэндээ сонсдог. Гэхдээ тэр үнэхээр намайг нэрээр минь дуудан хашгирч байсан уу эсвэл зүүд байсан уу би мэддэггүй юм. Заримдаа бие минь хэт их шархирч өвдсөндөө өөрөө хашгираад байгаа юм болов уу гэж бодоод амаа гараараа дарахаар тэр хашгираан бас л сонсогдсон хэвээрээ байх тэр мэдрэмж...

Ханна маш хурдан ярьж байсан учраас энэ удаа амьсгаа авах гэж түр чимээгүй болоод “Би зүүд гэж бодсон. Нэг л зүүдийг дахин дахин зүүдэлдэг. Ээжийн хашгираан бас Руфийн уйлах чимээ” гэж хэлээд Ханна нүдээ анилаа. Нулимс нь хацрыг нь даган урслаа.

Ханна: Тэр хашгирах чимээ үргэлжилсээр байсан. Гэвч би тэдэн дээр очиж туслахад дэндүү сул дорой бас бие маань аймшигтай их өвдөж байлаа. Гэсэн ч би очсон. Тэгээд нэг ухаан орж нүдээ нээн сэргэхэд, Руф коридорын шалан дээр хэвтэж байсан. Уруулаас нь цус гарчихсан, духнаас нь бас цус гарч, түүний бяцхан нүүр, даашинз гээд энд тэндгүй цус болсон байсан. Ээж дэргэд минь ирсэн, өмнө нь ээжийг тийм муу байдалтай байхыг огт харж байгаагүй. Үснээс нь бүхэл бүтэн туг ус байхгүй байгааг илт халзарсан байдлаас нь харж болохоор байлаа. Хоолойг нь багалзуурдсан бололтой хүзүүн дээр нь энд тэндгүй хөхөрчээ. Гэвч түүний нүүрний хувирал нь ааваас илүүтэй надаас айж байх шиг харагдсан. Тэгээд Ханна... гэж шивнэн хэлээд газар руу заахад л би аавыг газар хэвтэж байгааг олж харсан юм. Миний гарт хайруулын таваг байсан. Ээж надаас хайруулын тавгийг шүүрч аваад, миний төлөө худлаа хэлж, бүх бурууг өөр дээрээ авна гэж хэлсэн. Гэвч аавыг алсан хүн нь үнэндээ би.

Ханнагийн энэ мэдэгдлийн дараа өрөөнд анир чимээгүй болж, яагаад ч юм хамгийн чухал хэсгийг хэлээгүй байгаа мэт мэдрэмж төрж байлаа.

Тэд бие бие рүүгээ ширээний наана цаанаас удаан ширтэж, эцэст нь Ханна хоолойгоо засан: Яасан?

Греди: Тэгээд л болоо юу?

Ханна: Энэ бүхэн хангалтгүй гэж үү?

Греди өч төчнөөн хэргийн түүх, хэргийн газартай танилцаж байсны хувьд ямар нэг зүйл орхигдоод байгааг мэдэрч байлаа.

Греди: Ээж чинь чамд өөр юм хэлсэн үү?

Ханна гүнзгий амьсгаа аваад энэ түүхийн сүүлийн хэсгийг хэлэх эсэхтээ эргэлзэн суулаа. Түүний нууцын хамгийн хар, хамгийн гүнзгий хэсэг нь тэр юм. Тэр зүйл түүний зүрхийг хамгийн ихээр шаналгадаг юм.

Греди түүний цээжин дэх бүх нууцаа дэлгэхэд бэлэн байгаа зүрхийг нь мэдэрч байлаа. Яриагаа үргэлжлүүлэхийг нь хүлээж байхдаа өөрийнхөө амьсгалыг ч сонсож болохоор чимээгүй байв. “Яаж тийм гэр, орчинд тэсэж, амьд үлдэж чадсан байна аа? Би л хувьдаа таамаглаж ч чадахгүй юм байна.” гэж Греди дотроо бодно.

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг уншихыг хүсвэл ЭНД бас ЭНД дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(598)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: angela.   2015-09-04
nom ugaasaa l iimerhuu bdagshd. nadad lav nurshuu sanagdaagui. uguulleg unshij bgaa ym shg shuudhan duuschihwal nom gdg utgaa aldna biz. tgd ch neg musun niiluuleed buund n l unshaach dee. albatau yum shg bhiimaa ene humuus

Зочин: gk.   2015-09-04
Baishingaa tsewerleed l bdg tsewerleed l bdg Annag awch ywhuu yahu gd bodood bodood l bdg dara arai gej neg yum odo ywtsgah blgvide gher vnenee helhuu baihu ged bodood bodood l bdg za odo udaan nurshij nurshij erguulj toiruulj bgd helchihsen yum chin tgd daragih dr awch ywad eswel shorond suugad duusah blguide Greddy bol hezeech Hannag shorond suulgahgui bh

Зочин: Arti.   2015-09-04
Uzdeg animeniihaa shine angiig ch ingej yarch dogdolj huleej bsangui. Hannagiin yag odoo ene hesgiin urgeljleliig huleeh yamar hetsuu bna geech.... kkk. Ene 7 honogt buuur butneer ni 2 ch udaa unshchihlaa shde. Davaa garigt amjuulahiig hicheegeerei, Goolingoo. Bayarlalaa

Зочин: zochin.   2015-09-04
minii bagadaa uzej unguruulsen amidral-g bichij bg yum shig sanagdahiin, ene zovlon shanalal-g tuulj garsan, gehdee aav geh ter hun odoo ch bga, bi hanna shig zuil hiih-g ih husdeg bsan daanch chadaagui

Зочин: Khongoroo.   2015-09-02
Odoo gehdee duusah tun duhsun bhaa, tiim uu? ireh 1 deh udriig tesen yadan huleej baiya. Bayarlalaa, Goolingoo

Зочин: d.   2015-09-02
delhiin hamgiin nurshuu hellegtei zohiol gej eniig heleh baihaa

Зочин: Arti.   2015-09-02
Bayarlalaa, Goolingoo. Umnuh hesguudiig unshaad huleej boldog bsan ch, yag ene 45-r hesgiig bol uneheer huleej teseshgui ni ee. Yah uu? kkk.

Зочин: ariuka.   2015-09-02
Goy zohiol shuu. Zunduu ih bayarlalaa. Daraagiinh ni tesen ydan huleeneee :)

Зочин: Suua.   2015-09-01
Gadaad hel deerees orchuulj bgaa bolohoor udaj bgaa bhaa. Bayarlalaa orchuulj bidendee hurgej bgaad dear Charlotte

Зочин: зочин.   2015-09-01
арай дэндүү удаан оруулахымаа, хүлээсээр байгаад өмнөх хэсгүүдийг нь дахин дахин уншсаар цээжлэх шахахын. арай хурдан оруулж болдоггүйму

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com