ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ухаарлаар бас хайраар дүүрсэн миний нэг өдөр

Миний амьдрал  | 2015 / 09 / 05

Сайн байна уу, Гоолингоо?
Өөрт тохиосон нэгэн явдлыг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Өөрийнхөө ойлгож, ухаарсан зүйлийг илүү олон бүсгүйчүүдэд хүргэхийг хүслээ.

Ухаарлаар бас хайраар дүүрсэн миний нэг өдөр

Өмнөх оройноос нь л бүтэлгүйхэн үргэлжилсэн тэр өдөр ухаарал бас тэмүүллээр дүүрэх юм гэж төсөөлөөгүй ч үгүй шүү. Утасны цэнэглэгч эвдэрчихээд сэрүүлэггүй оройтож сэрэхээс эхлээд л бүтэлгүйхэн эхэлсэн өглөө яаран сандран гэрээсээ гарч багийнхныгаа хүлээлгэхээсээ санаа зовон таксинд суусан юм. “Хаашаа ингэж яараа вэ?” гэсэн жолоочийн асуултанд тэр өдөр нь “Улаан чулуут” орчмын хүүхдүүд дээр очих гэж байгаагаа хэлсэн биш баян айлын, завтай хүүхэд гэж хэлүүлсэндээ гайхах тэр мэдрэмж...

Тэр хүний буруу биш л дээ. Өмнө нь ч бас хэд хэдэн удаа ийм үг сонсч байсан болохоор нийгэмд маань хүнд хүргэх тусыг хийх юмгүй эсвэл үрж ядсан мөнгөтэйдөө хийдэг гэсэн ойлголт байгаад байх шиг санагдаж билээ. Инээдтэй ч гэмээр юм уу даа... Би тийм баян хүн биш л дээ. Гэхдээ баян болчихоод бусдад тусалж эхлэх ёстой юм уу? Хийх юмгүй байж байж бусдад тусладаг юм уу? Энэ л асуултын хариуг өгөх тийм ухаарлыг тэр өдөр би олсон юм даа.

Таксинаас буугаад "Байгаль орчны боловсрол" сэдвийг төслийнхөө гол болгосон багийхантайгаа нийлж хогийн цэг дээрхи амьдралтай танилцахаар Зүүн салааны автобус хөлөглөн “Улаан чулуут”-ын гэх хогийн цэгийг зорьсон юм. Тэнд очоод бид өнгөрсөн 8 жилийн туршид хүүхдүүдийг харж халамжилж, бас чадлаараа л хөрөнгө оруулалт татаж, байдгаа зориулж буй Алгаа ахтай уулзсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар ямар ч хувийн цэцэрлэгээс дутахааргүй сайхан цэцэрлэгтэй болсон байлаа. Уг цэцэрлэгт хогийн цэг орчимын нэн ядуу иргэдийн 80 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд бүх зардал хандиваар санхүүждэг. Орчинтой танилцах зуураа сайн санаат тэдгээр хүмүүсд талархах, бахархах сэтгэл төрснийг нуух юун. Миний амьдралыг харах өнцгийг өөрчилж чадсан бяцхан баатар энэ цэцэрлэгт суралцдаг. 2014 онд Алгаа ахын бие муудаж АНУ-руу эмчилгээнд явах болж л дээ. Энэ тухайгаа хүүхдүүдэд хэлчихээд 3 хоногийн дараа ирэхэд нь бяцхан охин (тухайн үед 4 настай байсан) хоёр найзыгаа дагуулан хогийн цэгээс дахин боловсруулах шил, лааз, хуванцар сав цуглуулж олсон мөнгөө Алгаа ахад өгсөн гэнэ. Том шар тор дүүрэн тавьтын дэвсгэртээс бүрдсэн нийт 25,400 төгрөгийг "Таныг байхгүй бол бид нар яах юм бэ? та заавал эдгээрэй" гэж хэлээд өгсөн гэсэн.

Идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, 4 настай охин өөрөөсөө харамлан байж цуглуулсан тэр мөнгө нь түүний хувьд ямар их хөлс, хөдөлмөр, сэтгэл шингэсэн бол оо гэж бодохоор хоолой одоо ч зангирах шиг. Гэтэл би гэдэг хүн өнөөдөр эрүүл саруул, ажилтай, тодорхой хэмжээнд орлоготой хэрнээ хэн нэгэнд тус болж чадаж байгаа билүү? гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж билээ. Хэдий тэр цагаас хойш би тэр газарт очоогүй ч гэлээ нийгмийн төлөө ирээдүйд бодитой хувь нэмэр оруулна гэсэн зорилготой, итгэлтэй, үүнийхээ төлөө тэмцэх сэтгэлийг минь хурцлах баатартай болсон юм. Ажлаа дуусч амжилгүй нойр хүрэх, шантрах үедээ тэр жаахан охиныг бодохоор өөрийгөө дайчлах эрч хүчийг авдаг болсон. Нийгмийнхээ өмнө хариуцлагаа ухамсарласан Монгол залуу хүн гэдгээ ч хатуу ойлгосон. Тэр цагаас хойш уншсан ном, хэрэгжүүлж буй хөтөлбөр минь өдөр бүр шинийг ойлгох, цаашид илүү ихийг хийх хүч чадлыг өгдөг болсон юм даа. Залуу хүн бүр хичээвэл улс маань хөгжиж хүүхдүүд “Улаан чулуут” -д амьдрах шаардлагагүй болно. Тиймээс залуу үеийхнээ нийгэмдээ хүлээсэн хариуцлагаа ухаараасай гэж уриалах байна.

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(265)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zolo.   2015-09-25
unshsan chini neeh goyo sergeh shig bolloo

Зочин: Ok.   2015-09-09
Sain baina. Hun bur l ingej uhaaraasai

Зочин: erka .   2015-09-07
mundag bna. amjilt husie

Зочин: erka .   2015-09-07
mundag bna. amjilt husie

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com