ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 09 / 07

Энэ долоо хоногт ч чи уйдахгүй завгүй байх нь дээ. Яагаад гэвэл ...

Гоолингоо зөвлөж байна

Татах хүчнээс тасран хөвөөрэй
Юу ч бодохгүй, юу ч хийхгүй, юунд ч санаа зоволгүй бүр татах хүч ч бидэнд нөлөөлөхгүй байх үед ямар мэдрэмж төрдөг бол? Гайхалтайгаар тархи амардгаас гадна эрүүл мэндэд тун сайн гэнэ шүү. Яг л энэ зураган дээрх шиг мэдрэмж төрнө. Энэ сонирхолтой мэдрэмжийг мэдэрч, өөрийгөө амраах боломжийг “mus хөвөгч төв” олгож байгаа ажээ. 1 цаг хөвөхөд 4 цаг амарсан мэт тийм их тайвшрал, амар амгаланг мэдрүүлнэ гэж тэд амлаж байна лээ.
- Шинийг сэтгэн бодох оюуны өндөр чадавхи шаардсан ажил эрхлэгчид
- Тэмцээнд бэлдэж үзүүлэлтээ сайжруулахыг зорьж буй тамирчид
- Гэмтэж бэртсэнээ хурдан эдгээх сонирхолтой тамирчид
- Биеийн хүчний хүнд ажил эрхэлдэг хүмүүс
- Шийдвэр гаргах тайван орчин хайж буй хүмүүс
- Компьютер дээр удаан хугацаагаар ажилладаг оюуны ажилтай хүмүүс болон оюутнууд
- Нуруу нь хөшиж буй жирэмсэн ээжүүд
- Онгодоор хөглөгдөж бүтээл туурвидаг урлагийнхан, зохиолчид
- Бясалгал хийж дотоод ухамсараа тэлэн хөгжүүлэгчид гээд маш олон хүмүүст тун тохиромжтой гэсэн. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС мэдэж аваарай.

Гоё гутал чинь чамайг гоё газар аваачна
Нээрээ шүү! Хэрвээ чи гуталныхаа зургийг нь авч инстаграмдаа постлоод “Дэлгүүр хэсье” уралдааны энэ долоо хоногийн ялагч болвол Esprit брэндийн дэлгүүрт 200,000₮ - ний худалдан авалт хийх эрхийн бичигтэйгээр очих болно. Догь байгаа биз? Зураг авах мэдрэмж болооод хүмүүсийг дэлгүүр хэсэхэд уриалж чадсан байх л гол гэсэн. Яг яах хэрэгтэйг @delguurhesye инстаграм хаягаас мэдэж аваарай.

Би будуулмаар байна
Гүйж байхад чинь чам руу будаг цацна. Гэхдээ чи дургүйцэх нь байтугай харин ч дуртайяа, тун аз жаргалтайгаар дундуур нь гарах болно. Сонирхолтой санагдаж байна уу? Ирэх Бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд яг ийм үйл явдал болох гэж байна. 3км дугуйн замын эхлэлээс төгсгөл хүртэл зөвхөн хүмүүсийг будгаар шүрших үүрэгтэй зохион байгуулагчид зогсон оролцогчид руу цацах болно. Цаанаасаа нүдний шил, футболк гэх мэт хамгаалах хувцас хэрэглэлээр хангачих болохоор хувцсаа муухай болгочихно эсвэл гэмтэнэ гэж айх хэрэггүй юм. Найз нөхөд, хамт олон бүр гэр бүлээрээ ч оролцож болох юм билээ шүү. Будах үйл ажиллагаа дууссаны дараа өнгөлөг партигаар тэр өдөр үргэлжилнэ. Энэ бүгд орсон тасалбарын үнэ 30 мянган төгрөг. Харин чамд 1000 candy байгаа бол үнийг нь 50% хямдруулаад авч болох гоё боломж байгаа. Хамгийн гол нь эхний 500 хүний тоонд багтаарай. Нээрээ, ирэх бямба гаригт +22 хэмийн дулаан бөгөөд үүлгүй нарлаг юм билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Дотуур хувцсаа шинэчлэх далим
Хөхөвч чинь өргөгч эсвэл томоо хатуулгатай юу? Хэрвээ тийм бол яг одоо сольж аль болох агаар нэвтрүүлдэг материалтай даавуун эсвэл торон хөхний даруулгаар солиорой. Учир нь зузаан порлон хөхийг халууцуулж, хуучирахаараа хорт хавдар үүсгэх бодисыг ялгаруулж эхэлдэг. Хэрвээ нийлэг эдээр хийсэн бол сайн чанарынхыг нь сонгоорой. Үгүй бол нийлэг материал ч биед муу нөлөөтэй. Яг одоо хувцасны шүүгээнээсээ хөхний даруулгуудаа гаргаж ирээд томоо порлон агуулсан, үгүйгээр нь ялгаж ангилаарай. Хамгийн сүүлд авсан ганц хоёр хатуулгатай хөхөвчөө зайлшгүй үед хэрэглэнэ гэж үлдээгээд бусдыг нь байх ёстой газар руу нь шидчих. За ахиад хэдийг авах хэрэгтэй боллоо тийм үү? Тэгвэл өөртөө дотуур хувцас авах гоё ажил чамд нэмэгдлээ дээ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(320)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com