ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Инстаграм дээр дагахад гоё хуримын хаягууд

Одууд  | 2015 / 09 / 08

Бүсгүй минь чи удахгүй хуримаа хийхээр төлөвлөж байна уу? Эсвэл хайртай хүнтэйгээ ямар хурим хийх талаараа ярилцаж байна уу? Эсвэл зүгээр л мөрөөдөх дуртай ч байж болно. Мөрөөдлийнхөө хуримыг эхнээсээ авахуулаад төгсгөл хүртлээ ямар байхыг бүрэн төсөөлөхөд чинь доорх хаягууд тусална.

Инстаграм дээр дагахад гоё хуримын хаягууд

Эхлээд мэдээж даашинз
Амьдралдаа ганц тохиох чухал өдрөө ямар даашинзаар гоёхоо шийдэх ч үнэхээр хэцүү шүү. Тэр ч гоё эсвэл энэ ч гоё юм шиг. Бүх гоёудыг нь түүгээд өмсчихмөөр ч юм шиг. Шууп хараад таалагдсан загвар гэхээс илүүтэйгээр биеийн хэлбэр, өндөр нам, үс, нүүрний төрх гээд бүх л зүйлдээ төгс зохицож, чамайг төгс үзэсгэлэнтэй харагдуулж чадах даашинзыг сонгоорой. Яг л тэр төрхөөр хайрт чинь чамайг дандаа санана шүү дээ.

Ямар даашинз яаж харагдахыг доорх хаягуудаас үзээрэй.

Хайрын хурим

Гоёл чимэглэл чамайг сайхан харагдуулах гол хүчин зүйлсийн нэг
Гоёл чимэглэл гэдэгт зөвхөн ээмэг, хүзүүний зүүлт орохгүй шүү. Бугуйвч, толгойн гоёл ч чухалд тооцогдоно. Хуримын даашинзаа өмсөөд гивлүүрээ зүүхдээ чамин тансаг ч бай энгийн даруу ч бай сайхан хйицтэй толгойн гоёл зүүвэл чи үнэхээр гайхалтай харагдах болно. Ямар загвартай байж болох талаар эндээс харъя.

Цэцэг- тэр өдөр чамайг “бүтэн” болгох зүйл

Бэрийн цэцэг хэзээд л хамгийн үзэсгэлэнтэй нь байдаг. Амьд цэцэг барьдаг ч даавуугаар хийн сувд, шигтгээ хатгаж өгсөн чимэглэлтэй нь ч бий. Бас зэрлэг, таримал цэцэгнүүд ч сайхан. Энд ямар баглаатай, ямар цэцэгнүүд байж болох талаар санаанууд бий.

Өндөр өсгийт – чамайг сайхан газар аваачих гол гоёл
Даашинз дээрээ зохицуулж гутлаа сонгохоос гадна өөрийнхөө хөлийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулахыг нь сонгоорой.

A photo posted by Jimmy Choo (@jimmychoo) on

Та хоёрын зүрхийг холбох бөгж

Урилга
Уригдсан зочдод ямар хурим болох талаар анхны сэтгэгдэл үүгээр л дамжиж төрөх болно. Урилгыг чинь гардаж авах тэр мөчид шуудхан л “Хөөх, ямар гоё юм бэ? Заавал очно” гэж бодон, хурим дууссан ч хаяхаас хайран санагдахуйц байлгахын тулд ямар байвал гоё бол? Эндээс хараарай.

Бурхан минь, бялуу шүү дээ
Мэдээж хурим бол чиний амьдралд ганц л тохиох аз жаргалтай мөчүүдийн нэг учраас бялуу ч бас төгс байх хэрэгтэй. Тиймээс бэлэн хийсэн бялуу худалдаж авахаас илүү өөрөө загвар, орцоо сонгочихоод захиалгаар хийлгэсэн нь хавьгүй дээр байх болно шүү.

Ямар орчин угтах вэ?
Орчноо яаж бүрдлүүлснээс хурим чинь ямар уур амьсгалтай, чиний сэтгэл санаа ямар байх зэрэгт ихээхэн нөлөө үзүүлнэ. Тиймээс ямар зохион байгуулалтаар тохижуулж, ямар цэцэг, чимэглэлээр чимэглэхээ сайн бодоорой. Эндээс бас санаа аваарай.

A photo posted by The Style Co. (@thestyleco) on

Зураг авалт
Тэдгээр зургуудыг хараад та хоёр бүх зүйлийг гайхамшигтайгаар эргэн санах учиртай. Ямар байж болох талаар шинэ санаануудыг эндээс цуглуулаад зурагчинтайгаа ярилцаарай.

Харин энд бүгд бий

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(669)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com