ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдөр тутамдаа өмсөх энэ намрын трендүүд

Загвар  | 2015 / 09 / 09

Хавар намар бол хамгийн загварлаг хувцаслаж болох, “моод”-ноос хоцордоггүй бүсгүйчүүдийн хувьд алтан үе гэж хэлж болохоор улирал билээ. Тийм болохоор энэ талаар нийтлэл бэлдэхэд ч урамтай байдаг. Шүүгээндээ намрын уур амьсгал оруулахаар шийдээд удахгүй дэлгүүр хэсэх гэж байгаа бол эдгээр дээр нүдээ унагаарай. Хослуулаад өмсчихсөн байхад чи санаа зоволтгүй сайхан харагдана.

Өдөр тутамдаа өмсөх энэ намрын трендүүд
1. Угласан цув
Энэ цувыг өмсөх гэж биш углахаар л авсан гэлтэй. Учир нь түүнд товч, цахилгаан аль аль нь үгүй. Бас урт тусмаа сайн.
2. Үлээсэн куртка
Түүнийг өмсчихсөн үед дотор руу нь үлээчихсэн мэт харагдана. Учир нь тэр чамд жаахан томдох тусмаа гоё.
3. Бүдүүн нэхээс
Том нэхээстэй цамц намрын сэрүүнд хамгийн сайн нөхөр билээ. Энэ удаад томдсон мэт, сул загвартайг сонгоорой.
4. Босоо зах
Бидний нэрлэдгээр свитер цамцандаа хэчнээн хайртай билээ. Ашгүй өдөр бүр өмссөн ч гоё байх нь.
5. 70-аад оны бошинз
Савхин эсвэл жийнсэн материалтай бол илүү гоё. Гэхдээ зураган дээрх шиг ч байж болно л доо.
6. Өндөр суудал
Өмдний суудал улам л дээш тэмүүлсээр байна. Ажил хэрэгч ч бай, жийнсэн ч бай бүгд ижил шүү.
7. Цагаан цамц
Зүгээр л цагаан цамц яагаад ч юм өмнөхөөсөө илүү гоё харагдаад байдаг болчихож уу? Тэр чинь зөв дөө.
8. Өвдөг дээгүүр
Загварын тайзан дээр өвдөг давсан түрийтэй гутал одоо ч хүчирхэг байна.
9. Хээтэй бол гоё
Бид эхэвчлэн хээгүй шилэн трико сонгодог. Харин энэ намар хээтэй бол бүр гоё гэнэ. Нэг өмсөөд үзэх үү?
10. Унжиж биш барьж байх ёстой
Хүзүүг чинь барьсан choker энэ намар өмнөхөөсөө илүү загварлаг харагдана.
11. Үүргэвч
Хүүхэдтэйгээ зэрэгцээд л үүргэвч үүрээд явах нь дээ. Гэхдээ гоё!
12. Цацаг, цацаг, цацаг
Загварын тайзан дээрээс цацагны үзүүр бууж амжаагүй байгаа шүү.
13. Дөрвөлжин өсгийт
Богино бошинз дээрээ ийм гутал олоод өмсчихвөл чи ч гараад өгнө өө.
14. Унжуулахаар бол нэг мөсөн
Хэрвээ унжихаар зүүлт авахыг хүсвэл нарийхан уртыг сонгоорой. Цэвэрхэн бас загварлаг.
15. Хамаад боочихсон богц
Ягаан өнгөтэй нь гоё байгаа биз?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(305)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Мөөлөө.   2015-09-20
Авахыг хүсэж байсан зарим нь авсан загварууд маан байна. Ямар ч байсан энэ намрын trend-с хоцроогүй л явж байна даа хэхэ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com