ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 09 / 14

Энэ долоо хоногийн төлөвлөгөөнд чинь эдгээрийг нэммээр байна. Үргэлжлүүлээд уншаарай.

Гоолингоо зөвлөж байна

Уруул бид хоёрын #sELFie
Ямар будаггүйгээр өдөр тутмын өөрийгөө төсөөлж чадахгүй вэ? гэсэн асуултад уруулын будаг гэж хариулах бүсгүйчүүд наашаа суугаарай. Олон янзаар будаж үзсэн уруулныхаа селфиг авч инстаграмдаа постлоод 100,000₮ -өөр нүүр будалтын хэрэгсэл авах эрхийг өөрийн болгох боломжтой гээд боддоо. Дэлгэрэнгүй мэдээллийг @makeupmongolia инстаграм хаяг болон ELF Cosmetics Mongolia фэйсбүүк хуудаснаас мэдэж аваарай.

Энэ жилийн “НОМЫН БАЯР” -аас хоцров оо!
2015.09.19-ний өдөр Чингисийн талбайд болох 30 дахь удаагийн НОМЫН БАЯР –т бүх номын сан, ном хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, зохиолч, орчуулагч, сэтгүүлч, номын бизнес эрхлэгчид болон номонд дурлагсад гээд “НОМ” гэдэг үгийн эргэн тойрон дахь бүх хүмүүс нэг газар цуглах нь. Гоё байгаа биз? Энэ дундаас өөрт чинь цоо шинэ хаалгыг нээж өгөх гайхалтай бүтээлийг олно гэдэгт итгэлтэй байна. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС мэдэж аваарай.

Бүтээх туршилт
Өсөж яваа бяцхан үрээ авьяас чадвараа нээж, дуртай зүйлээ олоосой гэж хүсэж байгаа биз дээ? Харин дуртай зүйлээ олохын тулд туршаад л байх хэрэгтэй. Харин Гоолингоо нь нэгэн шинэ туршилт санал болгоё. Энэ бол уран зураг, сонгодог хөгжим эсвэл зүгээр л бялуу хийж сурах ч байж болох сонирхолтой арга хэмжээ юм. 7-14 насны хүүхдүүд эцэг эхтэйгээ оролцох боломжтой гэсэн. Тэгэхээр амралтын өдрөөр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх сайхан боломж ч болох юм. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС дэлгэрүүлээд мэдэж аваарай.

Сэрүүлгээ дагаж дуул
Амтат нойрноос минь “үсдээд” босгодог болохоор сэрүүлэг гэдэг зүйл бараг бүх хүний үзэн яддаг зүйлсийн жагсаалтын хаа нэгтээ орсон байдаг. Түгшүүрийн дуу шиг аймшигт ая тавьчихаар бүр ихээр тавгүйтүүлэхийг нь яана. Худлаа хэлсэн хүнд, зүүд маань аймшгийн болж үргэлжлэх дөхнө. Харин сүүлийн үед миний өөртөө туршаад байгаа сонирхолтой арга бол сэрүүлгэнд утаснаасаа тааруулсан аяыг биш дуртай дуугаа тавих юм. Тун сонирхолтойгоор цочих байтугай дагаж дуулсаар босдог болоод байгаа шүү. Харин чи маргаашнаас эхлээд туршаад үзвэл ямар вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(647)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com