ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 09 / 21

Энэ долоо хоногийг юу хийж өнгөрөөвөл гоё болох бол? Ийшээ ороод уншаарай.

Гоолингоо зөвлөж байна

Парист сонгодог тоглолт үзэж буй мэт...
Парист эсвэл Францын хөдөө нутагт сонгодог тоглолт ямар болдог бол? Хаан хуураар бүхэл өдөржин хуурдсан ч уяраад ханахааргүй байх даа. Тийм л үдшийг энэ сарын 25 буюу энэ долоо хоногийн баасан гаригийн орой Улсын филармонид ирж сонирхоорой. Францын алдарт төгөлдөр хуурч Максим Зеккинигийн соло концертийг зохион байгуулах гэж байгаа юм. Максим Зеккинигийн тоглолтын нэг онцлог нь тэрээр зүүн гараараа хоёр гараараа тоглож байгаа юм шиг аялгуу гаргаж чаддаг юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосоор орж сонирхоорой.

Энэ намарын FASHION MUST HAVE
Энэ намар өөрийнхөө хувцасны шүүгээнд байлгаж, болж л өгвөл гаргаж өмсөөд байх хувцас чинь томдсон ноосон цамц. Том босоо захтай байвал бүр гоё ч тийм биш байсан ч болно. Өмд, бошинз дээр ч өмсч болохоос гадна ажил хэрэгч, чөлөөт маягаар хувирахдаа ч сайн. Хэрхэн өмсч болох талаарх мэдээлэл Гоолингоо.мн дээр тун удахгүй...

Чиний гараар орсон л бол гайхалтай болдог байг
Зүгээр л хүний хий гэснийг хийгээд явж байх нь хөдөлмөр биш. Харин тэр зүйлийг юуны төлөө, яах гэж хийж байгаагаа ухаарч утга учиртайгаар ажиллах нь хөдөлмөр юм. Тиймээс энэ долоо хоногоос эхлээд өөрийнхөө гараар орсон ажил бүрийн эргээд гарах үр дүнг бодолцон, сэтгэл зүрхээ бүрэн зориулж хийгээрэй. Чиний гараар орсон юм бүхэн гайхалтай болдог шилдэг, найдвартай ажилтан бол. Бусдын бизнест хүчин зүтгэж байгаа ч бай, өөрийнхдөө ч бай ялгаагүй шүү. Чи чадна аа, бүсгүй минь. Амжилт!

Баярлалааг баярлан угтаарай
Хааяа өөдрөг үзэлтэн байх хэцүү санагддаг. Яг тийм үед чи энэ хуудсаар зочилвол бүх зүйл сайхан болж харагдах болно. Би ч бас саяхан ажилдаа дарагдчихсан, хэцүү царайтай амьтан байэ байж байгаад Баярлалаа хуудсаар нэг ороод гартал үнэхээр урам зоригоор сэлбэгдэж сайхан газарт амьдарч байгаагаа мэдэрч чадсан юм. Тиймээс энэ долоо хоногийн эрч хүчийг чинь Баярлалаагаар нөхөхөөр шийдлээ. Надад Баярлалаа гэх хэрэггүй дээ. Өөртөө байгаа бүхэнд л Баярлалаа гэж хэлээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(655)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: glory.   2015-09-25
sn bnu bi ta buhneesee zuwluguu awch boloh bolow u goolingoogiin egch naraa tuslaach gehdee ene tm ch surhii tom asuudal bishe uswur nasnihni uyrhel shohoorholin l tuhai ym ene talaar yriltsaj sanal bodloo soliltsoh ymr bolomj bga bol

Зочин: joy.   2015-09-22
Saihan zuvluguu bna Bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com