ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гундуу амьдрал дундаас гялалзаж гарч ирсэн алдартнууд

Одууд  | 2015 / 09 / 22

Хүн бүрийн амьдрал шулуун дардан байдаггүй. Магадгүй чиний одоогийн байгаа нөхцөл байдал ч хүндхэн байгаа байх. Минийх ч мөн адил одоогийн байдлаар олон саад, даваатай тэднийгээ нэг нэгээр нь даван туулах гэж хичээж л явна. Харин би эдгээр олны танил хүмүүсийг түүхийг уншиж үзэхэд ээлж дараа гэж байдаг гэдэгт улам итгэх болсон шүү. Одоо чамд хэцүү байгаа ч дараа нэг өдөр сайхан байх цаг заавал ирнэ.

Гундуу амьдрал дундаас гялалзаж гарч ирсэн алдартнууд

Ингээд тарчигхан, хүндхэн амьдралаас алдар нэрд хүрсэн олны танил хүмүүсийн товч түүхийг хүргэе.

1. Шиа Лабааф
Түүний эцэг эх нь хоёул урлагийн хүмүүс байсан ч амжилт гаргаж чадаагүй болохоор гэр бүлийн орлого нь тун муу байсан гэдэг. Тарчигхан өссөн жүжигчин залуу маань “Одоо бол би ядуу биш. Гэхдээ ядуу зүдүү байна гэж ямар байдгийг сайн мэднэ. Одоогийн байгаа өнцгөөсөө би эргэж тэр үеэ харахад талархах сэтгэл төрдөг шүү” гэжээ.
2. Леонардо ДиКаприо
Бага насандаа орлого багатай, гэмт хэрэг ихтэй дүүрэгт амьдарч, амьдралын хамаг л хар бараан зүйлсийг даван туулж байсан нь түүний хүмүүжилд эерэг нөлөөг үзүүлсэн гэж хэлж болно. Буруу замаар орж, амьдралаа үрэн таран хийлгүй явсаар жүжигчиний замаар замнаж нэрийг нь хэлэхэд хэн ч танихаар алдар нэртэй нэгэн болсон билээ.
3. Дэми Мур
Холливудын алдарт жүжигчидийн нэг болох Дэми Мур машины чиргүүлд өссөн нэгэн. Санхүүгийн хүндрэлтэй маш олон асуудал байдаг байсан ч тэрээр багаасаа алдартай жүжигчин болохыг хүсдэг байсан мөрөөдлөө орхилгүй бэрхшээлийг мөрөөдлөөрөө жигүүрлэн даван туулсан юм.
4. Лейтон Мийстэр
Түүний бүтээсэн анхны дүр болох “Gossip Girl” цувралын Блэйк нь түүнийг тэгтэл нь алдартай болгоогүй ч эгэл жирийн байдлаар тодроход нь тусалсан юм. Жүжигчин бүсгүй маань шоронд төрсөн бөгөөд ээж нь хар тамхины хэргээр хоригдож байх үедээ төрүүлсэн байна. Харин тэрээр огтхон ч үүнийгээ бусдаас нууж, эмзэглэдэггүй.
5. Селена Гомез
Дуучин, жүжигчин бүсгүй маань багадаа ядруухан амьдарч байснаа бусдаас огт нуудаггүй бөгөөд харин ч тэр үеэ марталгүй эргэн санаж байх дуртай. Түүний нэгэн сэтгүүлд өгсөн ярилцагад “Намайг бага байхад бидэнд шатахуун авах мөнгө байгаагүйгээс машин маань унтарч, төв замын голд зогсож байснаа тод санадаг юм” гэж ярьсан байдаг.
6. Скарлет Йохансон
Холливудын дур булаам жүжигчидийн нэгд тооцогддог жүжигчин бүсгүй маань “Daily Mail” -д өгсөн нэг ярилцлагадаа “Бага байхдаа мөнгөгүй үнэхээр хэцүү байдаг байсан. Харин одоо мөнгөтэй байх сайхан байна” хэмээн шударга хариулсан байдаг.
7. Кэлли Кларксон
“Бие даасан бүсгүй” гэсэн тодотголтой дуучин бүсгүй маань багадаа маш ядуу зүдүүгээс гадна гэр бүл нь тогтворгүй байснаас нөхрөө өөрийнхөө нэг тал гэж боддоггүй хэмээн ярьсан байдаг. Нөхөр маань нэг бүхэл ертөнц би өөрөө бас нэгэн бүхэл ертөнц болохоор бие биенийхээ хувийн орон зайг байнга хүндэлдэг хэмээжээ.
8. Эд Шийран
24 –хөн настай ч гайхалтай хит дуунуудаар бидний чихийг мялаагч дуучин залуу маань үргэлж мөнгөтэй, баян байгаагүй ажээ. “A Visual Journey” хэмээх номондоо Букенгэмийн ордны гадаа гудамжинд хоног төөрүүлж байсан тухайгаа бичсэн байдаг ба 2 жилийн турш орон гэргүй амьдарсан гэдэг.
9. Никки Минаж
Хөгжмийн наадмуудаас дээд шагналуудыг нь түүж, тайзыг эзэгнэдэг дуучин бүсгүй маань хэдэн жилийн өмнө Африкийн Тринидад болон Нью Йоркийн Queens-т амьдарч, баян болох талаар мөрөөдөж байсан гэвэл итгэх үү? Гэхдээ тэрээр ядуу амьдралаа өөрийгөө хөдөлгөх хүч болгон ашиглаж, ухаалаг байж чадсан гайхалтай бүсгүй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(881)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: victoria adams.   2015-11-30
Хайрт найз Сайн байна уу, энэ нь нэг арга зам, эсвэл гэх мэт бизнесийн сургууль бусад нь зээл хэрэгтэй хүн бүрт өвөрмөц зурвас swissloanings таны хэрэгцээг хангахын тулд энд байгаа бөгөөд бидний хэлбэр болон програмыг ашиглан залилан мэхлэх орчим компани нь маш их байдаг , ард түмний мөнгө цуглуулахад зар, харин та нар үнэхээр зээл хүсэж байгаа бол хэрэв чи хүсэх бөгөөд та зүгээр л adityahmed1@gmail.com дээр хатагтай Aditya Ахмед холбоо барина уу, тэр урьд duped хэрхэн та нарт хэлэх болно баталгаа байх хэрэгтэй гэдгийг би та нарт хэлж энд байна бидний и-мэйл swissloanings@gmail.com нь бусад зээлийн компани харин одоо тэр дахин инээмсэглэж байна, тэр swissloanings итгэж, учир нь түүний бизнес нэмэгдэж байгаа, ухаалаг байх уу. баярлалаа Хатагтай Виктория Адамс, P.R.O, swissloanings

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com