ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Гялалздаг “мяу”

Гэртээ  | 2015 / 09 / 25

Чи гялалзах дуртай юу? Чамин хээнцэр чимэглэлтэй, онцгой тохиолдолд өмсөх сайхан даашинз сэлтүүд байгаа ч өдөр тутам өмсөж болох энгийн бөгөөд чамин харагдах хувцас цөөхөн байдаг бол доорх жишээг дагаад хийгээрэй.

DIY: Гялалздаг “мяу”
1. Хэрэглэгдэх зүйлс:
-Шинэчлэхийг хүссэн энгийн цулгуй цамц
-Үг эсвэл дүрс зурж болохоор урт гялгар чимэглэл (бөс бараа худалдаалдаг дэлгүүрүүдэд зарагддаг)
-Зүү, утас
-Цавуу
-Маркер эсвэл харандаа
Алхам 1: Эхлээд бичихийг хүссэн үгээ гар бичмэл маягаар цаасан дээр зурж бэлтгэнэ. Компьютер дээр шивээд хэвлэчихсэн ч болно. Ашиглаж байгаа цамцандаа тохируулан үсэг, үгийнхээ хэмжээг тааруулаарай.
Алхам 2: Цаасны хутга эсвэл хайч ашиглан үсгээ хайчилж авна. Цамцныхаа хаана үгээ бичмээр байна тэр газраа тавиад маркераараа цамцан дээрээ үгээ бичнэ.
Алхам 3: Цамцан дээрх үгийнхээ зүүн талаас эхлээд эхний 2 үсгийг дагуулан хувцасны цавууг түрхэнэ. Дараа нь гялтганасан урт чимэглэлээ цавуун дээрээсээ тавиад нааж өгнө.
Алхам 4: Одоо цавуугаа ашиглан баруун талын 2 үсгэн дээрээ түрхээд мөн адил дээрээс нь гялтганасан урт чимэглэлээ тавиад нааж дуусгана.
Алхам 5: Цавуу хатсаны дараа чимэглэлээ илүү бат бөх болгохын тулд утас зүүгээ ашиглан 4 бөөрөнхий бүрт утсаараа ороож оёно. Ингэснээр хувцасаа угаахад амархан мөн салж унахааргүй болж байгаа юм. Цавуу хатталаа бага зэрэг удах учир энэ хооронд болхи наасан бол засаад янзалчих боломжтой шүү. За одоо өмсөөд үз.
2. Бодож байснаасаа илүү богино хугацаанд дахин нэг цамцтай болчихлоо шүү дээ. Энэ санааг ямар багаараа ижил хувцасаар жигдрэх гэж байгаа бол ашиглаж ч болох юм, тийм үү?
3.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Anira
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(946)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2015-09-26
goo.gl/PTfntz NIslegiin Hyamd tiizee Z24-s

Зочин: zochin.   2015-09-26
goo.gl/PTfntz NIslegiin Hyamd tiizee Z24-s

Зочин: Eenee.   2015-09-26
http://www.z24.mn/

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com