ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 09 / 28

Аливаа зүйлд цоо шинэлэгээр хандаж, найзуудтайгаа сайхан үдшийг өнгөрүүлж, урам зоригтой амьдрахад чинь туслах шинэ номын эзэн болж, эрүүл мэнддээ санаа тавих шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Энэ долоо хоногт чи дээр дурдсан гоё зүйлсийг ингэж хэрэгжүүлнэ...

Гоолингоо зөвлөж байна

Арга барилаа өөрчлөх цаг нь ирлээ
Бид хайрцаглагдахдаа амархан улс. Өөрийн мэдэлгүй нэг хэвэнд цутгачихсан мэт, ажлыг нэг л янзаар хийдэг болчихсон байдаг шүү дээ. Тархи маань ч тэр зүгт ажиллаж, бүх зүйлсийг тэр янзаар олж хардаг болчихдог. Яг одоо чиний хэв маягт эсвэл ажилд чинь шинэчлэл, өөрчлөлт хэрэгтэй мэт санагдаж байвал өөрөөсөө, өөрийнхөө хэв маягаас эхлээрэй. Том ажлууддыг түрүүлж барьж авдаг байсан бол жижгээс эхэлж, долоо хоногоор төлөвлөдөг байсан бол сараар болгож, хувийн ажлаа тухайн үед нь л амжуулдаг байснаа тусдаа цаг гаргаж, зүгээр л утсаар ярьж, мэссэж бичихэд зориулдаг болох гэх мэтээр өөрчилж эхлээрэй. Өөрчлөлт хэзээ ч жижигдэггүй юм шүү. Хэрвээ чамд бодсоноос чинь үр дүн муутай санагдаад байвал ахиад өөрчлөөрэй. Бууж өгч л болохгүй.

Шилдэг коктейлуудыг амтлах нэг үдэш
Найз нөхөдтэйгөө хөгжилдөж, элдвийг ярилцан суухдаа ямар уух юмаар даруулдаг вэ? Таргалуулах болохоор шар айргийг таашаадаггүй, гашуун болохоор архинд гар хүрдэггүй ч час хийсэн амт нэмчихсэн сонирхолтой коктейлноос буцдаггүй бол энэ Гоолингоо өдрийг сонирхолтой өнгөрөөх нэгэн арга хэмжээг санал болгоё. Хайртай “охидуудтайгаа” уулзаад очих газар чинь Манхэттэн Лаунж. Учир нь Улаанбаатар хотод байрлах клуб, коктейл баарнуудын шилдэг бартендерүүдийн 5 нь нийлсэн нэгэн сайхан үдэш энэ Гоолингоо өдрөөр буюу Лхагва гаригт тэнд тохиох нь. Тэдний гараар бүтсэн шилдэг амтуудыг мэдрэхээс гадна хөгжилтэй тоглоом, гоё хөгжимтэй сайхан үдшийг тэнд өнгөрөөгөөрэй. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.

"Амьдрал ямар сайхан гээч..."
Амьдрал ямар сайхан гээч... Энэ үгийг чи хамгийн сүүлд хэзээ хэрэглэсэн бэ? Хамгийн сүүлд хэзээ ингэж хэлэх хүсэл чин сэтгэлээс чинь төрсөн бэ? Санахгүй эсвэл удсан байгаа бол энэ Япон залууд өдөр бүр тэгэж санагддаг ажээ. 4 мөчгүй ч гэсэн шүү. Японны зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротада-ийн өөрийн намтар бүхий, Японд 6 саяас дээш хувь хэвлэгдэн Best Seller болсон "Амьдрал ямар сайхан гээч..." номын Монгол хэл дээрх орчуулгын нээлт энэ долоо хоногийн Пүрэв гаригт шинэхэн байгуулагдсан АзХур номын дэлгүүрт болох юм байна. Энэ өдөр номын нээлт болоод зогсохгүй Ототакэ Хиротада – ийн лекц тавигдах учраас хөөрхөн бүсгүйчүүд маань очиж урам зориг аваарай. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.

Ходоодныхоо ажиллагааг түргэсгэ
Хоол боловсруулах системийн доголдлууд, түүн дотроо гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширснаас илүүдэл жинтэй болох магадлал өндөрсдөг. Юм идсэнээс нэг цаг орчмын дараа гүрвэлзэх хөдөлгөөн эхлэх учиртай. Тийм учраас өдөрт нэгээс хоёр удаа хүндээр бие засах нь хэвийн хэмжээ бөгөөд чинийх үүн шиг тогтмол бус, эсвэл хоорондоо үүнээс хол зайтай байдаг бол энэ тал дээр чи асуудалтай гэсэн үг. Шингэний дутагдал, эслэг багатай хүнсний хэрэглээ нь өтгөн хаталтын гол шалтгаанууд юм. Нэн түрүүнд пробиотик бүтээгдэхүүнүүд хэрэглэж хоол боловсруулах эрхтнээ хэвийн ажиллагаанд оруулаарай. Зохицуулах үйлчилгээтэй хүнснүүд, үр тариа, хүнсний ногоогоор баялаг хоол идэж, өдөрт хангалттай ус уух нь ч бас ходоодыг чинь “түргэсгэх” болно.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(634)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com