ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Хүйтэн цэнхэр ба романтик дүр төрх бүтээх нь...

Загвар  | 2015 / 09 / 30

Ажилдаа өмсдөг ихэнх хувцас чинь уйтгартай нэгэн хэвийн санагддаг уу? Хэрхэн ажил дээрээ загварлаг харагдах вэ гэж санаа чилээдэг үү? Арай өөр хувцас өмсөхийг хүссэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл нааш ир.

Ажилдаа юу өмсөх вэ: Хүйтэн цэнхэр ба романтик дүр төрх бүтээх нь...

Эхлээд ямар дүр төрх бүтээх вэ гэдгээ тодорхой болго. Энэ намар тренд болоод байгаа өнгө, хувцаслалтаас оруулсан хоёр лүүкийг доор дэлгэе. Санаа аваарай.

1. Энэ хувцаслалт анхаарал татам боловч даруухан, ажил хэрэгч боловч уйтгартай бус харагдаж байна. Хүйтэн цэнхэр өнгө нь өвөрмөц бас хүчирхэг төрхийг бүрдүүлжээ. Хайрцаглагдаагүй сэтгэлгээ, ажлыг төгс хийдэг чанараа гадаад байдлаараа илэрхийлэх бас нэг арга энэ ч болж болох юм. Ажлын байран дээрээ пүүз өмсөхийг хориглодоггүй байгууллагын бүсгүйчүүдэд зориуллаа.
2. Эдгээрийг хослуул
3.
4. Туузан бантиктай цамц моодонд эргэн ирсэн гэдгийг дуулгахад таатай байна. Богино юбка, өвдөг давсан түрийтэй гуталтай хослуулснаар хуучны гаралтай хувцас орчин үеийн романтик дүр лүү хувирна. Эмэгтэйлэг, биед эвтэйхэн, загварлаг бөгөөд ажил хэргийн уулзалтанд ч тохиромжтой. Заавал цаанаасаа туузтай цамц авах шаардлагагүй. Жирийн захтай цагаан цамцан дээгүүр төрөл бүрийн туузыг тусад нь зангидаж, өдөр бүр өөр төрхийг бүтээгээрэй.
5. Эдгээрийг хослуул
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(223)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com