ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бид үнэхээр цор ганц гэдгээ яг өөрийнхөө би-дээр тусгаж боддоггүй юм байна

Миний амьдрал  | 2015 / 10 / 02

Сайн байна уу?
Энэ өдрийн мэндийг хүргэе. Анх удаа захидал илгээж байна. Захидал гэж зүгээр өөрийнхөө бодлыг бусадтай хуваалцахыг хүссэн нэгэн уншигч байна. Танай сайтыг унших дуртай олон бүсгүйчүүдийн нэг нь би байгаа юм. За миний бяцхан бодлыг уншаад сэтгэгэдлээ илэрхийлнэ гэж найдъя.

Бид үнэхээр цор ганц гэдгээ яг өөрийнхөө  би-дээр тусгаж боддоггүй юм байна

Хүн болгоны доторх би-д би энэ дэлхий дээр цор ганц, тэгээд би энэ дэлхий дээр ямар нэгэн, надад л зориулсан зүйлийг хийхээр ирсэн ч юм шиг тийм мэдрэмж байдаг болов уу? Би яагаад би болж төрсөн юм бол оо? Би яагаад тийм болохыг, ийм байхыг хүсдэг юм бол оо? Би ер нь яагаад ийм бодлууд боддог юм бол? Над шиг ингэж элдэв янзын зүйлс боддог хүн байдаг болов уу? Нээрээ ингэж бодохоор би яг цор ганц юм шиг санагддаг ч юм шиг. Би үнэхээр цорын ганц атал би бас өөрийнхөө бодлыг бусадтай хуваалцмаар байхад бусад хүмүүс бас тэдний цор ганц бодлуудаа хуваалцмаар байхад энэ дэлхий бидэнд хүрэлцэх үү?

Бид яагаад ямар нэг мундаг хүн өөрийн цор ганц бодлоо хуваалцахад тийм их биширч, хүндэлмээр бодол төрдөг юм бол? Бид бүгд цор ганц байхад яагаад бидний, бүгдийн бодол бусдад биширмээр биш тэдгээр мундаг хүмүүсийг бид биширдэг юм бол? Бид эсвэл өөрсдийгөө цор ганц гэдгийг мэддэггүй юм болов уу? Энэ тухай хүн болгон хэлдэг шүү дээ. Гэтэл бид яагаад үүнийг яг өөрийнхөө би-д тусгаж авдаггүй юм бол? Тэгвэл би цор ганц байлаа гэхэд яах юм бол? Надтай адилхан царай, ам, нүд, хэл, чих, гар, хамар, хөл, биетэй хүн байхгүй шүү дээ. Нээрээ байхгүй байх. Тэгсэн атал надад миний зүйлсээс таалагддаг юм байдаг юм болов уу? Тэгээд би энэ дэлхий дээр цор ганц хэрнээ яагаад өөрийнхаа зүйлст сэтгэл хангалуун биш бусад өөр цор ганцын зүйлийг гоё гэж боддог юм бол? Бусад цор ганцууд бас миний дургүй миний зүйлсэд дуртай болов уу? Тэгэхээр энэ бүхэн чинь юу гэсэн үг вэ? Бид цор ганц гэдэг нь үнэн юм болов уу, хүмүүс ээ? Гэхдээ л бид цор ганц шүү дээ... Цор ганц... Чи бол энэ ертөнц дээр цорын ганц хүн. Гэтэл чи өөрийгөө цор ганц гэдэгт итгэдэггүй хүн. Чиний царай зүс, бие, бодол санаа, хүсэл мөрөөдөл энэ дэлхий дээр зөвхөн ганцхан гэдгийг чи мэддэг үү? Мэддэг хэрнээ чи бусдыг даган дуурайдаг уу? Мэддэг хэрнээ чи өөрийгөө бусадтай харьцуулан боддог уу? Мэддэг байж л үл ойшоодог уу? Бид нээрээ тэгдэг юм байна. Бид үнэхээр цор ганц гэдгээ яг өөрийнхөө би-дээр тусгаж боддоггүй юм байна. Бодсон ч бид өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чаддаггүй учраас өөрийнхөө цор ганц зүйлст тэгтлээ сэтгэл хангалуун байдаггүй юм болов уу? Та нар юу гэж бодож байна? Ингэж бодож байгаа цор ганц нь би юм болов уу? Цор ганцууд гэдэгтээ итгэлтэй цор ганц нь би, та, бид болж чадах болов уу?

Надтай бодол саналаа хуваалцаарай. Сайхан бүхнийг хүсье.

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(642)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: b.   2015-10-18
hun buhen dahin dabtsagdashgui tsor gants

Зочин: Just wrote waht i thought.   2015-10-11
Iim bodol hun bolgond l turdug bh. Ghdee Mongolchuud arai l denduu Bi gsn uzeltei busadtai niitstei haritsahiig yer urital bolgodoggui. Mongold neg tiim sonin huniig hun gj uzdeggui neg tiim hoorondoo mash sonin hariltsaatai. Bas ego ni maash ih. Iim baihad bid yaj setgelgeegee uuchluh be dee. Minii biye olon ornii humuustei ajillaj bhad ajiglasan zuil bol ali boloh orchin toiniihoo humuustei niitstei baihiig bodno. Hamt uulaa gehed arhiar manaih shig shahaad huniig ewgui baidald oruulaad bhgui. Manaihan huniig hundelj surmaar bna. Neelttei setgelgeetei bolmoor bna. Hun ymar ch bj bolno shuu dee. Ter bolgoniig asuudal bolgood how jiw yriad bh hereggui sanagddag. Uilchilgeenii gazaraar uilchluuleh uneheer hetsuu baidag. Bi uilchleed bgamuu gj suuldee bodogddog. Manaihand aliwaa ymiig ulguj awaad tsaashaagaa how jiw bolgoj yridag zan unendee hereggui gj boddog. Iim niigemd hun olon niitiin gazar busadtai niitstei haritsahad l bolno.Sorry for writing this kind of thing. But just want to write this. Hope everyone understand.

Зочин: Hacker girl.   2015-10-07
Би байнга ингэж боддог Нэг юм хийж эхлээд шууд залхуурдаг тиймээс энэ талаар зөвлөгөө өгөөч

Зочин: Ale.   2015-10-05
Гайхамшигтай захиа байна. Заримдаа ийм бодол төрдөг ч нэг тийш нь болгож ухамсарлаж чадалгүй давтан бодсоор л байдаг. Баярлалаа. Шинэ долоо хоногийн минь сайхан эхлэл боллоо.

Зочин: ариука.   2015-10-04
энэ л асуултын хариуг хэн ч олж нээж чадахгүй магадгүй хүн төрөлхтөн мөхсөн үед л нээж болох юм хүний хэзээ ч олж нээж чадахгүй зүйл бол хүний сэтгэл

Зочин: Таны нэр.   2015-10-04
Dulguun yosto gooy helsen, ugaasaa amidral ter chigeeree uurtuu itgeh itgel deer togtdog yum bn lee

Зочин: Dulguun.   2015-10-04
Hvn bolgon oor, hvn bolgond oor oorin gesen ovortmots chanar bie tiim bolhoor bitgii ooriigo hvmvvstei haritsuulaa l gej heleed bgaa yum shig bna minii oilgosnoor. -Erni tegeed hvnd oorto itgeh itgel hamgiin chuhal baidag yum shigee. Hvn ooroo oorto itgej, bi chadna gej OORO IHELJ itgesnii daraa l BUSAD hvmvvs terend chine itgej ihleh bolno. Minii bodloor ITGEL-iig oortoo olgosnii daraa l, tanii or chinii heleed baigaa shig bid nar oorsdinhoo "tsor gants bodluudiig" busadtai huvaaltsaj terni bishremeer sonsogddog baih. -Bi sayhan ih surguilaa togsood ajild orson, tegeed erni l bodood baihad oortoo itgeh itgel hamgiiiiiiin chuhal baidag yum baina lee, nerlej boloh bvhel zvild. Medeej turshlagagvi zaluus bidend oorto itgeh itgel tiimch ih bish yalanguya ajliin talbardeer gehdee hiij chadah boltloo, oorto itgeltei boloh hvrtlee oortoo itgeltei baigaa yum shig jvjiglej surah heregtei yum shige.. FAKE IT TILL YOU MAKE IT. Za nurshsan bol sorry, oilgoh negni oilgono bizdee.

Зочин: Dulguun.   2015-10-04
Hvn bolgon oor, hvn bolgond oor oorin gesen ovortmots chanar bie tiim bolhoor bitgii ooriigo hvmvvstei haritsuulaa l gej heleed bgaa yum shig bna minii oilgosnoor. -Erni tegeed hvnd oorto itgeh itgel hamgiin chuhal baidag yum shigee. Hvn ooroo oorto itgej, bi chadna gej OORO IHELJ itgesnii daraa l BUSAD hvmvvs terend chine itgej ihleh bolno. Minii bodloor ITGEL-iig oortoo olgosnii daraa l, tanii or chinii heleed baigaa shig bid nar oorsdinhoo "tsor gants bodluudiig" busadtai huvaaltsaj terni bishremeer sonsogddog baih. -Bi sayhan ih surguilaa togsood ajild orson, tegeed erni l bodood baihad oortoo itgeh itgel hamgiiiiiiin chuhal baidag yum baina lee, nerlej boloh bvhel zvild. Medeej turshlagagvi zaluus bidend oorto itgeh itgel tiimch ih bish yalanguya ajliin talbardeer gehdee hiij chadah boltloo, oorto itgeltei boloh hvrtlee oortoo itgeltei baigaa yum shig jvjiglej surah heregtei yum shige.. FAKE IT TILL YOU MAKE IT. Za nurshsan bol sorry, oilgoh negni oilgono bizdee.

Зочин: Anna.   2015-10-04
uuchlaarai yuch oilgosongui. magadgui bi uhaan muutai bh

Зочин: kaktus-d duralsan bvsgvi.   2015-10-04
hi, nz mini ee 'bi' gekh vzeld ikh awtaj, bodokh khereggvi shvv!!! 'bi' vzel tiim ch chukhal bas taatai zvil bish ee.ene zowkhon minii l vzel bodol.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com