ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэрвээ гэдэг үгийг хэзээ хэрэглэх вэ?

Чөлөөт цаг  | 2015 / 10 / 04

Би нэгэн бяцхан сошиал “туршилт” маягийн юм хийсэн юм. Долоо хоногийн туршид, тухтай ярилцах боломж тохиосон хүн болгоноосоо “Танд “хэрвээ” гэж боддог харамслын бодол бий юу?” гэж асуулаа л даа. Бүгд энэ асуултыг сонсоод хэсэг хугацаанд бодолхийлсэн. Гэхдээ сонирхолтой нь, “Байхгүй” гэж хариулсан нэг ч хүн үгүй. Заримынх нь хариултаас:

Хэрвээ гэдэг үгийг хэзээ хэрэглэх вэ?

-Хэрвээ би таван жилийн өмнө, ирээдүйнхээ тухай бодож эхэлмэгцээ л цалингаасаа хуримтлуулж эхэлсэн бол одоо лизингийнхээ мөнгөнд ингэтлээ их санаа зовохгүй байх боломж байсан л юм.

-Хэрвээ би хоёр жилийн өмнө фитнесст явж байхдаа дундаас нь орхилгүй, жаахаан гүрийгээд тууштай хичээллэчихсэн бол одоо надтай тэр үед зэрэгцэн эхэлсэн найз шигээ сайхан галбиртай болчихсон, өөртөө өдөр бүр дурлаж алхах байсан.

-Хэрвээ би тэгэхэд л ганц удаа зориг гаргаад шалгаруулалтанд орчихсон бол одоо энэ эмэгтэйн оронд тайзан дээр зогсож байх байсан юм.

-Хэрвээ би 7 жилийн өмнө ханийгаа хуурахын оронд түүнийг илүү их хайрлахаар хичээж эхэлсэн бол өдийд бидний үр хүүхдүүд бид хоёроор бахархах байлаа. Гэтэл одоо тэдэнд гайхуулах сайхан хайрын түүх алга мэт л санагдаж байна.

-Хэрвээ би 18-тайдаа гэрийнхэндээ баригдаад, ээжийгээ уйлж байхыг харахдаа л эрс шийдвэр гаргаж, тамхийг хаясан бол өдийд 28-тай мөртлөө 38-тай юм шиг харагдахгүй л байсан байх. Одоо бол гарахаасаа нэгэнт өнгөрсөн хорвоо.

-Хэрвээ би...

Хариулт бүрийг тэмдэглэлийн дэвтэртээ буулгаж байхад, энэ дунд “одоо” гэдэг үг олон давтагдаж байгаа нь ажиглагдсан юм. Бүх харамсал одоо ийм эсвэл тийм байх байсан хэмээх санаашралтай холбогдож байв. Гэтэл “хэрвээ” гэдэг үг өөрөө одоо цагт байдаггүй шүү дээ. “Хэрвээ” зөвхөн өнгөрсөн юм уу, ирээдүйд л байдаг. Гэхдээ чухам яг алинд нь зориулагдсан юм бол доо? Өнгөрсөнд үү, ирээдүйд үү? Харамсалд уу, урьдчилан сэргийлэлтэнд үү?

“Хэрвээ” дээрх бүх өгүүлбэрийг ирээдүй цаг руу хөрвүүлбэл:

-Хэрвээ би яг одооноос эхлэн цалин бүрээсээ хуримтлал үүсгэж эхэлбэл 5 жилийн дараа тулгарах санхүүгийн бэрхшээлд “хамгаа тавихгүй” байж болох нь.

-Хэрвээ би яг одооноос эхлэн фитнесстээ эргэн явж эхэлбэл 2 –хон жилийн дараа гэхэд өөртөө өдөр бүр дурлаж, өөр нэгэнд үлгэр жишээ нь болсон байх болно.

-Хэрвээ надад ахиад мөрөөдлөө биелүүлэх боломж гарах л юм бол би түүнийг алдахгүй.

-Хэрвээ би одооноос эхлэн ханийгаа илүү ихээр хайрлахаар хичээж эхэлбэл бидний түүх хүүхдүүдийн минь ой тойнд сайхнаар үлдэж, алдаагаа залруулах боломжтой.

-Хэрвээ би яг одоо тамхиа хаявал 48-тайдаа 38-тай юм шиг л жавхалзаж явах нь.

Одоо цагийн зураасны хойно байгаа бүх харамслыг “тэвэрч аваачаад” ирээдүй цаг руу тавьчихвал ийм өөрчлөлт гарч байх юм. “Амьдрал чинь өнөөдрийнхөөсөө шал өөр, илүү жаргалтай байх байсан” тэр боломжийг “өнгөрсөнжингөө” алдчихаад, одоо ахиад алдана гэвэл дэндүү хайран.

Гэхдээ л бид азтай. Яагаад гэвэл хэтэрхий “оройтно” гэж юунд ч байдаггүй. Үргэлж шинээр эхэлж болдог, өнөөдрийг эхлэл нь гэж бодож болдгоороо азтай. Чиний хувь тавиланд ч бас эргэлтийг авчирсан тэр “Хэрвээ”- г ирээдүй лүүгээ зөөн аваач. Тэгвэл яг одооноос ч болтугай хурдхан эхэлмээр санагдах болно.

Хэрвээ гэдэг үг харамсалд биш, урьдчилан сэргийлэлтэнд зориулагдан, зохиогдсон байх аа.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(176)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2015-11-17
mash ih taalagdlaa haramsaltai ongorson zuil ih bnaa. ter zuiluudee ireedui luu bolgonoo. bayrlalaa

Зочин: zochin.   2015-11-17
mash ih taalagdlaa jaramsaltai ongorson zuil ih bnaa. ter zuiluudee ireedui luu bolgonoo. bayrlalaa

Зочин: nyamka.   2015-10-06
Ter ued tuuni tevreltees zugataagaagui bol bi salahgui bh bailaaa Odoo tuuniig sanaad zuudleed bodood dogdlood gantsaaraa bhgui blaaa hojimdson ch gsn ter asuultand medehgui gdg hariult ogson mini hamgiin tom aldaa bsn bh Gehdee uchrah estoi humuus uchirdag gsn shn ug bdg ter bodogdood setgel mini baga ch bolov taivshirch bh yum daaa Sanaj bn shuuu Harahiig husej bn gehdee zugeereee

Зочин: zochin.   2015-10-05
үнэхээр сайхан нийтлэл байна. баярлалаа

Зочин: director.   2015-10-05
хайртай хүнээ алдсан бол хэзээ ч оройтсон гэдэг гашуун үнэнийг мэдэрсээр л байх болно.

Зочин: zul.   2015-10-05
Goolingoo uneheer uhaarch medej avuushtai niitlel boljee. Bayarlalaa. Ireeduidee buhnee taviad ehelnee :)

Зочин: annabelle.   2015-10-05
Hervee bi ter ved bagshdaa itgeed zagvaraar yvsan bol udiid chamlahaargvi aldar nertei boloh bsn biz. Hervee bi hen 1hvnii zovlong uur deeree avch vvreegvi bsn bol udiid odoo bgaagaasaa havi ilvv bh bsn biz. Hervee geel tgvl mash ih zuil bnaa bna. Hamgiin chuhal ni yag odoonoos odoogiinhoo muruuduluu bieluuleed uragsh alhaj chadval ene herveenvvdiig martah biz. Heleh amarhan hiih hetsvv, hicheeh l heregtei. Bolomjgvi zuil gj bhgvi gedegt bi itgedeg.

Зочин: Hhmm.   2015-10-05
Mash shan niitlel bn amjilt😄

Зочин: tamhi .   2015-10-05
28 tai tamhichind helehed . garahaasaa ungursun gej buu bod. Bi 17 toi tamhi tataad say ene jil 37 toi tamhinaas gaelaa. Namaig humuus hezee ch 37 tii gej hardaggui. Usreed 30 tai l gej hardag. Bi ooriin goo saihan ba zurhnii eruul mwndee bodood shuud haysan ba tamhinaas haraat bish gedgee medreh hamgiin saihan bsan . uuniig odoo ch chi chadna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com