ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 10 / 06

Энэ долоо хоногийг хэрхэн гоё болгохоо эндээс уншаарай.

Гоолингоо зөвлөж байна

#music гээд хайгаад үз
Youtube дээр шүү. Дуу чиний амьдралын чухал хэсэг бол, шинэ гарсан уран бүтээлүүдээс хоцрохгүй байхыг хүсдэг бол шүү дээ. Яг ингэж хайснаар тухайн долоо хоногт шинээр гарсан уран бүтээлүүд, тренд болж байгаа клипүүд гээд шилдгүүдийг нэг дороос харах боломжтой болно. За яг одоо Youtube.com -руу ороод #music гээд хайгаарай.

Дэлхийн шилдгүүдтэй танилцах Бямба гаргиуд
Энэ долоо хоногийн 15 цагт чи юу хийх вэ? Хэрвээ ямар ч төлөвлөгөөгүй бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Винсент Ван Гог, Кацушика Хокусай гэх алдарт зураачдын уран бүтээл, онцлог, яагаад дэлхийн шилдэг болсон гэх мэт мэдлэг олж авангаа үр бүтээлтэй цагийг өнгөрөөхийг Гоолингоо нь санал болгож байна. Эсвэл Сальвадор Дали, Өндөр Гэгээн Занабазар, Пабло Пикассо, Рембрандт ван Рейн гэх мэт алдартнуудын уран бүтээлийг илүү сайн ойлгож, мэддэг болохоор дараа дараагийн Бямба гаргиудад төлөвлөж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Инстаграмаар дэлгүүр хэс
Гэхдээ 1 л хаягийг дагахад хангалттай. Энэ бол @delguurhesye. Хаана ямар гоё бараа байгаа бол? Хаанаас би хайснаа олох бол гэж бодож байгаа бол энэ хаягийг л дагах хэрэгтэй. Хувцас хэрэглэлээс авахуулаад гэр ахуй, цахилгаан барааны талаар ч дэлгүүр хэсэлт энд орно. Гадуур хөлөө өвдтөл хайх биш нэг хаягаар ороод л жаахан гүйлгэхэд чиний хайсан юм хаана, хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг мэдэх боломжтой. Амар байгаа биз?

Сормуусаа хайрлаж эхлэе
Сормуусаа будсаны дараа царайд ямар гоё гал цог нэмдэг билээ бас эрүүл мэндийн хувьд ч маш их ач тустай. Гэтэл будаг түрхэхээс өөрөөр анхаарал тавихгүй байвал тэд маань гэмтэж, гоё харагдахаа улам л болино. Бид хэрхэн сормуусаа гэмтээдэг вэ: -Нүдээ байнга нухаж -Усны хамгаалалттай будаг тогтмол хэрэглэж -Сормуусны будгаа сүүн цэвэрлэгч, нүүрний хөөсөөр арилгаж -Сормуусны будгаа арилгахгүй унтаж -Хиймэл сормуус нааж, хийлгэж -Хугацаа нь дууссан, өтгөрсөн будаг хэрэглэх гэх зэргээр тэдэндээ муухай ханддаг байна. Харин энэ долоо хоногоос эхэлж будаг арилгах зориулалтын шингэн худалдаж аваад, тэжээлийн тос түрхэж, нүдээ бага нухдаг болоорой. Сормууснууд маань ямар их баярлах бол?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(403)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com