ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 10 / 13

Энэ долоо хоногт хэв маягаа эрүүлжүүлэх, шинэ зүйл сонирхох гээд зөндөө хийх зүйл байна шүү. Гэхдээ гол нь чи аз жаргалтайгаар хийх болно.

Гоолингоо зөвлөж байна

Хүссэн 1 зүйлээ 50000₮ - өөр хямдруулаад аваарай
“Би энийг авмаар байна. Яагаад гэвэл...” гэж хэлээд л түүнийгээ 50000₮ - өөр хямдруулаад авна гэвэл гоё уу? Инстаграм дээр @delguurhesye инстаграм хаяг дээр бас нэг хөөрхөн уралдаан явагдаж байна. Наран их дэлгүүрээс өөрийн авахыг хүссэн зүйлийнхээ зургийг авч тавиад, яагаад авахыг хүсч байгаагаа тайлбарлаж бичээрэй. 10 сарын 15 –аас 18-ны хооронд явагдах “Намрын Наран 2” өдөрлөг дээр 4 өдрийн 4 ялагч шалгаруулах юм байна лээ. Гоё байгаа биз? Тэр дөрвөн ялагчийн нэг нь чи ч юм билүү?

Өглөөний цайгаа өөртөө зориулах сургалт
Чи өглөөний цайндаа юу хийж иддэг вэ? Шарсан өндөг, талх магадгүй өмнөх оройнхоо хоолыг иддэг үү? Үүнийгээ арай эрүүл болгох талаар бодож байна уу? Эрүүл өглөөний цай ууя гэж бодсон ч яаж хийх, юу хийх хэрэгтэйг мэдэхгүй байгаа бол энэ сургалтыг чамд санал болгож байна. Овьёосоор ямар хоол хийж болох вэ, эрүүл хооллоход юу юу чамд хэрэгтэй вэ гэдгийг заах юм. Бас сонирхолтой эрүүл өглөөний цайны олон цэстэй болж, эрүүл хооллолтын хэв маягтай болох боломжийг чамд олгох нь. Сонирхож байна уу? Тэгвэл https://www.facebook.com/events/438736632982359/ энэ холбоосоор ороорой.

Тогтмол болго
Зарим хүн хэр их унтсанаас биеийн амарч чадах эсэх нь хамаардаг гэж үздэг. Гэтэл эрдэмтдийн үзэж буйгаар, хэр олон цаг унтсандаа биш, тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрж чадаж байгаа эсэхээс биеийн ядаргаа тайлагдах нь хамаардаг байна. Бидний бие өөрийн гэсэн програмчлал, тогтмол мөрддөг хэмнэлтэй. Сарын тэмдэг яагаад сарын нэг өдөрт тогтмол ирдгийг, өдрийн цайны цаг дөхмөгц өлсөөд эхэлдгийнхээ учрыг харахад л энэ бүхэн илэрхий болно. Харин тогтмол хэмнэлд ороогүй бие өөрийгөө бүрэн амрааж чаддаггүй. Тиймээс өнөө оройноос эхлэн биеэ нэг тогтмол цагт програмчлаарай.

“Блю Мүүн” арт галлерэй- ээр дайраад гараарай
Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн Монгол орноор аялангаа дарсан байгаль, ахуйн гэрэл зургаас бүрдсэн гайхалтай үзэсгэлэн маргаашнаас “Блю Мүүн” галлерэйд дэлгэгдэх гэж байна. Цаг агаар, улирал, саад хамааралгүй гараад л давхичихсан гэмээр түүний сонирхолтой зургуудыг үзэж, мэлмийгээ мялаахаа битгий мартаарай. 21-н хүртэл үргэлжилнэ гэсэн шүү.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(687)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Bolor.   2015-10-14
Ugluunii mend bi chiher shoko suu heregledeggui teher oviyoso sahar suugui yaj goy amtlah we jinhene organic zogiin bal hnas olj avahu bs Bluemoon gallery uzesgelen uzehed unetei bdim blu hed bdi, bl hed hurtel ajillah bol meddeg ni hariulj tus bolooroi :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com