ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдээ хэрхэн багаас нь номын хорхойтон болгох вэ?

Боловсрол  | 2015 / 10 / 20

Олон эцэг эхчүүд хүүхдээ ном уншихгүй юм, хичээлээ хийхгүй юм гэж ярьж байхыг сонсож байсан биз дээ? Номын сайханд шимтээгүй л бол хэчнээн унш гэж хэлээд ч уншихгүй. Харин ном бүрээс сайныг нь авч чаддаг, унших дуртай хүүхдүүд шинжлэх ухаанд ч илүү шимтэж, боддог сэтгэдэг нэгэн болно. Тийм болохоор ухаалаг, сониуч, мундаг хүүхэдтэй болъё гэж бодож байвал аль болох багаас нь номонд дурлуулж, ертөнцийг гоо сайхныг танин мэдэх замд нь хөтлөөрэй.

Хүүхдээ хэрхэн багаас нь номын хорхойтон болгох вэ?

Үүний тулд хамгийн түрүүнд чи өөрөө номонд дуртай байх хэрэгтэй. Эцэг эхийнхээ үйлдлийг ухамсаргүйгээр дуурайдаг үед нь сөрөг муухай биш өөртөө дадал болгоосой гэж бодсон зөв зүйлсээрээ үлгэрлээрэй. Мөн:

1. Өнгө алаг зурагнуудтай ном уншиж өгөөрэй
5-аас доош насны хүүхдүүдэд өнгө өнгийн зурагтай бөгөөд бичиг багатай ном сонгон уншиж өгөөрэй. Бичвэр хэсэг нь товчхон харилцан яриа бүхий байвал хамгийн тохиромжтой.

2. Уншиж өгөөд дараа нь асуу
Жаахан хүүхдүүд үгийн сангийн хувьд дутмаг байдаг болохоор ном уншиж өгч байхдаа зургийн талаар голчлон асууж байгаарай. Мөн тэдний хамгийн амархан тогтоодог үгнүүд нь нохой, мод зэрэг хөнгөн үгнүүд байдаг тул уншиж өгч байгаа номныхоо зурган дээрээс “Чи энэ нохойг харж байна уу?” “Энэ нохой ямар өнгөтэй байна?” “Энэ нохой юу хийж байна?” гэх зэргээр асуух нь хүүхдэд номыг ойлгоход илүү тустай бас сонирхолтой байдаг.

3. Номонд гарч байгаа үйл явдлыг бодит амьдралтай холбоорой
Хэрвээ чи нэг хүүхэд хүнсний дэлгүүр орж байгаа талаар хэсэг уншиж байгаа бол хүүхэдтэйгээ хамт хүнсний дэлгүүр орохдоо яадаг талаараа ярилцаарай. 3 болон 3-аас дэш насны хүүхдээс асуулт асуухдаа тодорхой асуух хэрэгтэй. Хэн? Хаана? Яагаад? Юу? гэсэн асуултуудаар асуувал илүү сайн ойлгож хүлээж авна. Номон дээрх үйл явдлыг бодит амьдралтай холбон тайлбарлах нь хүүхдийн үгийн санг баяжуулахад тустай.

4. Харилцан ярилц
Чиний хамгийн гол зорилго бол номоо уншиж дуусгах биш харин уншиж байхдаа хүүхэдтэйгээ харилцан ярилцах юм. Хүүхэд чинь номон дээрх зургийн талаар эсвэл үйл явдлын талаар гээд маш олон асуулт асуусан ч хариулахаас цааргалаж болохгүй. Энэ болгонд нь хариулж өгч байвал хүүхдэд чинь аливааг өөрийнхөөрөө төсөөлж, ургуулан бодох чадвар нь нэмэгдэнэ.

5. Сонин дуу чимээ гаргаж уншихаас битгий санаа зов
Номон дээр гарч байгаа чимээг илэрхийлсэн үгийг ч юм уу, эсвэл өөрөө хүүхэддээ илүү ойлгомжтой болгохын тулд амьтдын гаргадаг дуу авиаг нь өөрөө дугарч үзүүлвэл сонирхолтой байх болно. Бас ингэснээр хүүхдийн чинь мэдлэг ч зузаарах болно.

6. Таамаглал дэвшүүлсэн асуулт асуу
Хулгана гэр орон замбараагүй болгосныхоо дараа юу хийнэ гэж бодож байна? Тэр үүнийг зурсаныхаа дараа юу зурна гэж бодож байна? гэх зэргээр асуух нь хүүхэд чинь өөрийнхөөрөө зохиож, төсөөлөн бодоход нь тус болно. Мөн ингэж өмнөх болон дараах үйл явдлынх нь талаар сануулснаар дараа нь хүүхэд чинь ганцаараа номоо бариад сууж байхдаа уншиж чадахгүй ч зургийг нь хараад ямар үйл явдал гарч байсан талаар нь санаж дахин дахин унших хүслийг нь төрүүлнэ.

7. Хүүхдийнхээ сонирхсон номыг уншиж өгөөрэй
Олон номон дундаас хүүхдийнхээ уншуулахыг хүссэн номыг нь л уншиж өгөөрэй. Сонирхоогүй номыг нь дур мэдээд уншиж өгөх тусам хүүхдийн сонирхол буурах болно. Тиймээс сонирхолынх нь дагуу хүссэн өнгө, зурагтай номыг нь уншиж өгч байгаарай.

8. Эцэст нь гэртээ номын сантай бол
Гэрт чинь ном байдаггүй, ном унших соёлыг анхнаас нь суулгаагүй бол номонд дуртай болох эсэхийг өөрт нь л даатгахаас өөр аргагүй болно. Тиймээс хүүхдээ төрөхөөс авахуулаад “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”, “Дэлхийн Атлас” гэх мэт ертөнцийг танин мэдэж, сониучирхан судлахад нь тохиромжтой номоор дүүргээрэй. Харин нас ахих тусам чиний уншдаг номнууд руу угаас гар нь явж эхэлнэ.

Харин чи хүүхдээ хэрхэн номонд дуртай болгосон бэ? Бусад ээжүүдтэй туршлагаасаа хуваалцаарай.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(934)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: otgoo.   2016-05-11
bayrlalaa estoi goe sanaa bna thanks

Зочин: жак.   2015-11-23
Би ном уншихгүй л бол өлсөөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан..Яагаад номонд дуртай болсон гэхээр ердөө л сонирхол, бага байхад аавын цуглуулсан хайрцагтай олон ном байдаг байсым.ихэнхийг нь эгч ах нар гал асаахдаа ашигладаг байсан би булааж аваад л уншдаг байж билээ /тэр нь ард урдаасаа уранхай ном их ховор байждээ. / Номноос л бүх зүйлийг олж мэдэх юм шиг санагддаг байж одоо ч тийм л байгаа хэвтэж ном уншдаг байснаас болоод нүдний хараа их муудаж байна даа..Ном уншсанаар үгийн баялаг зөв бичгийн дүрэм, төсөөлөн бодох чавар сайжрахаас гадна тэвчээрт сургадаг гэж боддог доо. Уран зохиолын ном уншдаг байсан бол одоо танин мэдэхүйн, сэтгэл зүйн ном их сонирхдог болоод байгаа

Зочин: Таны нэр.   2015-10-21
surgah n ch yum yum dee, ern ih nom unshih demii gedeg bolson bn lee, hunii tolgoig kodoldog gesen, hervee sonirholtoi sedevtei baival noirgui honon baij unshdag baisan, sonirholgui sedev myanga unshaad ch tolgoind orohgui, umnu n roman sonirholgui baisan, odoo amidral uzeed ehleheer romanuud ih sonirholtoi sanagdaj bn lee, dadal zurshil bolgoh n demii baihaa, zugeer l hun uuruu ayandaa sonirhood unshdag yum, huchleh demii gej bodoj bn, bi bagadaa muldashev zuldashevaas uur nom unshih durgui baisan, odoo bol yanz buriin janriin nom unshdag bolson

Зочин: hulan.   2015-10-20
bi odoo 18-tai. namaig baga bhad aav eej 2 maani mash zavgui bdg bsn. tiimees nadad hicheeliig maani hiilgej nom unshj ogoh ch zavgu bsn. minii etseg ehiin hurald barag jildee 1 udaa l ochdog bsn daa. azaar bi ih daruuhan bsn bolohoor ymr negen asuudal gargadaggui bsn ym. ted uneheer zavgu bsn ni manai amidraliin bolomj ch tiimhen baisniih bh l daa. ghde nmg baga baihad mnai gert 1 buten taviur duuren nom bdg bsn. aav eej 2-n oyutan uedee tsugluulj bsn nomnuud bsn ym. niit 150 garui nom bsn. hedii ted ene deerh jagsaaltaas ehnii 7-g n hj ogoogui ch suuliinhiig n heregjuulsen bolohoor bi odoo nomond durtai bolson bh. bi ene 150 garui nomon dr suuliin 10 jild 30 garui nom nemsen. bi nom unshih uneheer durtai

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com