ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Дэлгүүр хэсье  | 2015 / 10 / 20

Энэ долоо хоногт чамайг ямар ямар сонирхолтой зүйлс, шинэлэг өөрчлөлтүүд хүлээж байгаа бол? Үргэлжлүүлээд уншаарай.

Гоолингоо зөвлөж байна

Жинхэнэ жазз үдэш
Энэ долоо хоногийн хагассайн өдрийн үдшийг Блэкбокс театрт өнгөрөөнө гээд яг одоо дэвтэр дээрээ бичээрэй. Тэнд юу болно гээч! Жинхэнэ жазз үдэш. Австри, Герман улсын шилдэг хөгжимчид ирж өөрсдийн авьяас чадвараараа нэг үдшийг минь чимэх нь. Налгар намрын нэгэн үдшийг тэртээх 20-р зууны эхэн үедочиж өнгөрүүлцгээгээрэй. Жазз хөгжимд дурлагч, сонсогч хүн бүрийг урьсан байна лээ. Тасалбарын хувьд энгийн хүн 10000₮, оюутан бол 5000₮ гэсэн байсан.Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ эвэнтээс мэдэж аваарай.

Онлайнаар дэлгүүр хэс
Гадуур гарч дэлгүүр хэсэх завгүй байна уу? Ажлаа тараад хэсье гэж бодсон ч дэлгүүрүүд хаачихаад байна уу? Хэрвээ тийм бол инстаграм дээрээ @delguurhesye хаягийг дагаад, фэйсбүүктээ Дэлгүүр хэсье хуудсыг like дарчих. Хэрвээ тэгвэл чамд завгүй үед чинь ч хаана ямар бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй байгаа талаар мэдээлэл ирсээр байх болно. Тэмдэглэж авчихаад гараад явахад оройтохгүй шүү дээ. Энэ долоо хоногоос эхлэн чи дэлгүүр хэсэх биш дэлгүүр чам дээр ирдэг боллоо.

Энэ намрын must have – урт пальто
Өвдөгнөөс доогуур, ахиад доогуур, бүр доогуур. Шага шүргэм урттай пальтогоор энэ намар гоёорой. Бор, хар, хар хөх гээд уламжлалт өнгөтэй байсан ч урт нь л ийм байх ёстой шүү. Ингэснээр чи илүү загварлаг, дэгжин, мэдрэмжтэй харагдах болно. Яагаад Монголд моодны хувцаслаж болохгүй гэж? Бүх юм байхад...

Юмыг яаж мэдэхэв, асгачихав уу?
Надад ч ийм асуудал хэд хэдэн удаа тохиолдож байсаан. Компьютер дээрээ шингэн юм асгах. Аз болж цэвэр ус байсан л даа. Эхлээд юутай ч унтраагаад, залгаатай байгаа чихэвч, цэнэглэгч, зайг нь салгах хэрэгтэй. Тэгээд хуурай сальфеткаар усыг уусгаж авна. Одоо тасалгааны температурт дор хаяж 24-48 цаг байлгаж хатаах хэрэгтэй. Тийм боломжгүй байгаа бол үсний сэнсээр үлээлгэж хатааж болно. Гэхдээ үүний дараа баталгаатай байхын тулд ядаж нэг хонуулвал сайн. Би тэсэлгүй асааснаас болоод компьютерийнхээ гарыг солиулахаас аргагүй болсон шүү. Гар утас, камер, халаасны хөгжим гэх мэт жижиг зүйлсийг хатаахдаа хайрцаг дотор цагаан будаа дотор хийж чигжээд хэсэг байлгавал хурдан хатна. Цагаан будаа усыг өөртөө шингээдэг.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(362)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Чулуунцэцэг.   2016-01-26
saihan baina

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com