ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Хараацай эсвэл Тогос

Загвар  | 2015 / 10 / 21

Өглөө бүр шүүгээнийхээ өмнө зогсож байхад мөн дэлгүүр хэсэж байхад бидний бүгдийнх нь толгойд ордог нэг асуулт бий. “Ажилдаа юу өмсөх вэ?”. Ихэнхдээ хариулттай, энийг тэрэнтэй, тэрийг энэнтэй... Гэхдээ хааяа хариултгүй, тийм үед математикийн бодлого бодохын дайтай л юм болно. Оффисынхоо хамгийн дэгжин эмэгтэй болохыг хүсдэг бүсгүйчүүдэд тренди, ажил хэрэгч хоёр шинжийг хослуулсан хувцаслалтыг санал болгодог “Ажилдаа юу өмсөх вэ?” булангийн хоёр дахь цувралыг нийтэлж байна.

Ажилдаа юу өмсөх вэ: Хараацай эсвэл Тогос
Ажилдаа юу өмсөх вэ: 1-ийг ЭНДЭЭС уншина уу.
1. Хар-аа-цай
Оливиа Палермогийн үдшийн хувцаслалтын амин сүнс бол ташаа давсан урт блейзер юм. Үүнийг л авчихсан байхад нарийн бүс, урт нимгэн юбка хоёрыг чи хаяхаар зэхэж байсан хувцаснууд дундаасаа ч магадгүй олж чадна. Байгаа нь эгэл мөртлөө бүгдэд аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэгдсэн эмэгтэйн хувьд нүдээ олсон сонголт болох байх.
2. Эдгээрийг хослуул
3. Тогос
Тогос хэзээ ч хээ, угалз, өнгөнөөс айхгүй. Учир нь тэр өөрөө тогос шүү дээ. Зоригтой, эргэн тойрноо урин дуудсан, тод, анхаарал татам, нүд унагаамаар энэ хувцаслалтанд хаана нь ч юм бэ ажил хэрэгч, бүтээлч өнгө аяс нуугдаад байгаа. Өнгөний хослолын ямар ч зоримог шийдэл байж болох ч, хоорондоо хосолвол илүү сэтгэл булаам харагдана гэдгийг анхаараарай.
4. Үүнийг хослуул
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(799)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com