ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Унтлагын өрөөгөө гоё болгохдоо анхаарах хэрэгтэй 8 зүйл

Гэртээ  | 2015 / 10 / 21

Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Энэ үедээ тархи, биеэ сайн амрааж байх нь маш чухал. Зүгээр л унтах гэж биш сайхан амрах гэж унтлагынхаа өрөөнд ордог байвал сайхан шүү дээ. Үүний тулд өрөөндөө орж амарна гэхээс л аз жаргал амтагддаг, дотор нь байгаад л баймар мэдрэмж төрүүлдэг байх хэрэгтэй. Сайхан амарчихаад маргааш нь эрч хүчээр дүүрэн ажилдаа явах сайхан шүү.

Унтлагын өрөөгөө гоё болгохдоо анхаарах хэрэгтэй 8 зүйл

Харин унтлагын өрөөнийхөө юу юунд анхаарвал илүү сайхан амарч чадах талаар хүргэж байна.

1. Зөөлөн тухтай дэвсгэр
Хүн болгон өглөө сэрээд хүйтэн, хатуу шалан дээр хөл нүцгэн гишгэх дургүй шүү дээ. Тиймээс орныхоо өмнө зөөлөн хөлд эвтэйхэн тавчиг, эсвэл зөөлөн хивс, ширдэг ч тавьж болно. Ингэснээр өглөө босоод хүйтэн шалан дээр хөл нүцгэн гишгэх шаардлагагүй болохоор аз жаргалтай сэрнэ.
2. Бүх зүйл хоорондоо ууссан мэт байх
Ханын өнгө, орны бүтээлэг, дэрний уут, шүүгээ гэх зэрэг унтлагын өрөөндөө байгаа зүйлсийг хоорондоо ууссан мэт загвах, өнгөтэйгөөр тохижуулвал хамгийн сайхан байх болно. Хэрвээ хүүхдийнхээ унтлагын өргөөг тохижуулах гэж байгаа бол дуртай хүүхэлдэйн киноных нь баатартай ор, хөнжлийн даавуу, бүтээлэг гэрлийн бүрхүүл зэргийг нь сонгож тохижуулаарай. Тэгвэл хүүхдэд чинь хамгийн сайхан амрах, цагаа өнгөрүүлэх газар гэр нь байх болно шүү.

3. Дэр, цагаан хэрэглэл
Орон дээрээ 2-6-ын хооронд дэртэй байвал маш тухтай байх болно. Дэрээ мэдээж өөрийн дуртай өнгө загвараар өрөөнийхөө шийдэлд тохируулан сонгоорой. Том, хөвсгөр, зөөлөн байвал чамд унтаж амарахад чинь тухтай мэдрэмж төрүүлэх болно. Мөн эрүүл мэндийн ач холбогдолтой дэртэй байх нь ч сайн. Мөн өөрийн дуртай өнгө загвар, материалтай цагаан хэрэглэлд гар татах хэрэггүй. Материал нь харшил өгөхгүй, арьсанд чинь зөөлөн, тав тухтай мэдрэгдэх нь чухал. Цав цагаан өнгөтэй байвал цэвэрхэн таатай мэдрэмж төрүүлдэг. Мөн атласан материалтай байвал үсийг гэмтээх нь бага байдаг шүү.
4. Орныхоо хажууд байрлуулах жижиг шүүгээ эсвэл сандал ч байж болно
Орныхоо хажууд өөрийнхөө сонгосон жижиг шүүгээг заавал заавал байрлуулаарай. Түүн дээрээ хүссэн өнгө дизайнтай жижиг гэрэл, цэцэг, унтахынхаа өмнө унших өөрийнхөө дуртай ном, сэтгүүлийг байрлуулж болно. Эдгээр нь гол нь чамд унтаж амрахынхаа өмнө тав тух, амар амгалан байдлыг мэдрүүлэх юм шүү.
5. Амар амгалан
Чиний унтлагын өрөө амрах, ая тухтай байж, алжаалаа тайлах газар болохоос ажлаа хийж, электрон орчинд байх газар огт биш шүү. Тийм болохоор компьютэр, зурагт зэргээ унтлагын өрөөндөө байлгах хэрэггүй гэдгийг санаарай.
6. Чамайг аз жаргалтай болгодог зүйлс
Чиний сэтгэлийг сэргээж, тайван амгалан байхад чинь тусалдаг, инээмсэглэл бэлэглэдэг зүйлсээр өрөөгөө чимээрэй. Гоё хөгжим сонсох дуртай бол жижиг өсгөгч ханандаа байрлуулж болно. iPod, гар утсандаа холбоод шууд тавьж болдог бол бүр гоё.
7. Урлагийн бүтээл
Гэр бүлийнхээ аз жаргалтайгаар авахуулсан зураг эсвэл өөрийн дуртай уран бүтээлчийн уран зураг, фото зургийг цөөхөн хэдийг ханандаа өлгөөрэй. Энэ нь гайхалтай, сонирхолтой нэгэн ертөнц чиний дотор байгааг илэрхийлнэ. Өрөөндөө орж ирээд тэдгээрийг харах бүртээ сайхан амьдарч байгаагаа мэдэрдэг байвал хэчнээн сайхан.
8. Эцэст нь хэлэхэд заавал үнэтэй чамин гоёл чимэглэл, засвартай байх шаардлагагүй. Хамгийн гол нь чиний дуртай хэв маяг тэнд бүрэлдэж чадаж л байвал сайхан.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(660)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com