ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би мөрөөдөл биелдэг гэдэгт итгэсэн ч зүгээр л хараад суудаг биш харин амьдралдаа хэрэгжүүлж, эхнээс нь биелүүлж явдаг хүн

Миний амьдрал  | 2015 / 10 / 24

Мөрөөдөл гэж миний хувьд хүсэж буй зүйл гэж нэрлэгдэх боловч мөрөөдөл гэдэг утга нь арай гэгээн цагаан зүйлсийг алс холоос хайн суухыг хэлдэг юм болов уу. Миний хувьд би мөрөөдөл гэдэг зүйлийг одоо цаг дээр ашиглаж сурсан хүн шиг санагддаг.

Би мөрөөдөл биелдэг гэдэгт итгэсэн ч зүгээр л хараад суудаг биш  харин амьдралдаа хэрэгжүүлж, эхнээс нь биелүүлж явдаг хүн

Өнөө маргааш ч болж болох энгийн, хялбар зүйлсийг ч гэсэн би хүүхэд шиг хөөрөн төсөөлж мөрөөдөж суудаг гэх үү дээ. Жишээлбэл: Өөрт хэрэгтэй мэдээллүүдийг интернэтээс олоод, хэвэлж гаргаад орондоо ороод унших хүсэл надад байдаг. Энэ бол ердөө хүсэл хэрнээ би хаа хол цагаан морьтой ханхүү, хааны ордонд морилон орох гэх мэт эмэгтэй хүн бүрт байдаг гэнэн мөрөөдөл шигээ догдолж хүсдэг. Нэг үгээр хэлбэл энгийн байж болох, ойрын хугацаанд хийх боломжтой уулзах боломжтой зүйлүүдийг хүртэл хүсэж мөрөөдөж явдаг. Учир нь гэвэл би тэр хүссэн зүйл минь биелэх үед маш их аз жаргалыг мэдэрдэг.

Өмнө нь эрт дээр үеийн нэг номны хуудас юм л даа өгүүлбэр үг бүрт нь уянга шингэсэн санагдаж байна. Тэр хуудасны үг бүрийг бичээд ханандаа наах хүсэл надад байсан. Тэгээд маш ихээр хүсээд төсөөлөөд хэдхэн хонгийн дараа ханандаа наачихаад харж хэвтэхдээ уйлж байснаа санаж байна. Одоо ч гэсэн яг л тэр хэвээрээ өөрт таалагддаг залууг надруу мээсэж бичээсэй гэж хүсэж мөрөөдөж суугаад бичсэн өдөр нь хорвоо дэлхийн бүх юм надад сайхан санагдаж, хэний ч яриаг ойлгохгүй юуг ч харж чадахгүй болтлоо баярласан. Яагаад гэвэл би энийг маш их хүссэн, зөндөө өнцөгөөс нь мөрөөдсөн учраас ингэтлээ их баярлаж байгаагаа мэддэг. Тиймдээ ч би мөрөөдөл бодит оршин байдаг, мөрөөдөл биелдэг гэдэгт итгэсэн ч зүгээр л хараад суудаг биш харин амьдралдаа хэрэгжүүлж эхнээс нь биелүүлж явдаг хүн юм аа. Хүн болж төрсөнийх мэдээж агуу их хүсэл мөрөөдөл надад бий. Гэхдээ би тэдгээрийг өөрөөсөө алсад тавьж, амьдралаас холдуулж төсөөлөх дургүй. Аль болох энгийнээр төсөөлөх дуртай. Өглөө эртлэн босоод өөрт хамгийн эвтэйхэн хувцасаа өмсөөд баахан түгжирч явсаны эцэст охинтойгоо хамт тансаг дэлгүүрээр хэсэх хүсэл байдаг. Гэхдээ энэ удаад бид 2 ганган чамин хувцас харахгүйгээр тохироод зочины өрөөндөө тавих тансаг аяга шаазан хамтдаа сонгож авна. Олон жил уулзаагүй удсан найзуудтайгаа маргааш уулзахаар тохирохдоо орой нь хадам ээжээрээ үсээ будуулах хүсэл бас надад бий. Найзууд минь үс чинь яасан гоё өнгөтэй юм бэ хаана ингэж будуулаа вэ гэж асуухад хадам ээж маань надад будаж өгсөн юм аа гээд л аз жаргалтай өнөр өтгөн гэр бүлтэй болох мөрөөдөл надад байдаг. Хамгийн өндөр уулын энгэрт найзуудтайгаа хорхог хийж идэхдээ нөхөртэйгээ насаараа шахуу босгосон 16 давхар дэлгүүрээ хараад найзуудаасаа сайн хийжээ гэдэг үгийг сонсох хүсэл байдаг юм аа. Баярлалаа.

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(515)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: namuu.   2015-11-25
huurhun l yum bn shdee amidraliig oodrogoor hardag iim genen tsagaan setgeltei hun hovordson shuu

Зочин: Zochin.   2015-11-18
Yamar t1 hiih yuma olj ydsan n iim utgagu zuil bichij huni tsagig urdeg bnaa sogtu baisimu haasha yumbe

Зочин: hehe.   2015-10-26
Yamar aihtar iish tiishe uschsen muruudul ve, zarimdaa hunuus arai hudlaa hudlaa yum bichij yavuulad bdag bhaa

Зочин: hehe.   2015-10-25
Taalagddag zaluu message ntr gesnee hadam eej bolood yavchihaarn gaihsan chin muruudul n yum baina

Зочин: khulan.   2015-10-25
gaihaltai uhaalag bodoltoi busgui bnaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com