ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

15-16 оны өвлийн хүрэм, пальтоны трендүүд

Загвар  | 2015 / 10 / 26

Чи намар, өвлийн пальтогоо авсан уу? Хэрвээ аваагүй бол чамайг ирж буй улирлын загварын гудамжаар аялуулъя. Шал шүргэсэн, тахим шүргэсэн, ташаа шүргэсэн гээд гадуур хувцасны бүх төрлийн урт энэ өвөлд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Ганцхан урт ч биш, нөмрөгөн, үслэг, бариу, хэлхэгэр гээд ямар ч төрлийн загварыг орхигдуулаагүй ганц улирал гэвэл энэ бололтой. Дотно танил, цоо шинэ холилдсон трендүүдтэй танилцаж өөртөө алийг нь өмчлөхөө шийдээрэй.

15-16 оны өвлийн хүрэм, пальтоны трендүүд
Өнгөрсөн оны трендүүдийг гүйлгэж харахыг хүсвэл ЭНД дар.
1. Шалаар нэг...
...Алим, биш ээ, шалаар нэг хормой... Энэ өвлийг хүйтэн болохыг мэдсэн юм шиг шагай давсан урттай пальто моодонд ороод байна. Бараг л бүх дизайнерын цуглуулганд өмдтэй чацуу урттай пальто оржээ. Ялангуяа хар өнгөтэй, максимум урттай пальто хамгийн түгээмэл харагдаж байлаа.
Зүүн талаас: Chloe, John Galliano, Emilio Pucci, Emilio Pucci, Fendi, John Galliano
2. Гэрийн халаад
Хамаа замбараагүй боож зангидсан бүстэй, товчгүй, нэг үгээр хэлбэл халаад шиг пальтонууд улирал дамнан трендийг тэргүүлсээр байна.
Зүүн талаас: Belstaff, Lanvin, Gucci, Dolce and Gabbana, Ralph Lauren, Burberry
3. Харалдаа товчтой сул пальто
Double breasted буюу энгэрийнхээ хоёр талд хоёуланд нь товчтой, ханцуй, их бие султай пальтонууд... олон жилийн туршид харж байгаа ч одоо ч шинээрээ санагдах классик загвараас дизайнерууд хүртэл уйдаагүй байна.
Зүүн талаас: Miu miu, Fendi, DKNY, Burberry, Christian Dior, Nina Ricci
4. Хаа нэгтээ хөвсгөр
Зах, ханцуй, халаас, энгэр гээд хүрэмнийхээ хаа нэгтээ үслэг оруулгатай нэхий, хүрэмнүүд нь үслэг эдлэлд дурладаг ч “аварга” харагдахыг хүсдэггүй бүсгүйчүүдэд тохирно.
Зүүн талаас: Celine, Tom Ford, Rodarte, Elie Saab, Donna Karan, John Galliano, Fendi, BCBG Max Azria
5. Тэр чигтээ хөвсгөр
Дотор нь өвлийн турш “иччихмээр” дулаахан, том үслэг эдлэл “цас мөсний орон”-д амьдардаг манай бүсгүйчүүдийн л гоёл байхаар заяагдсан байх. Гэхдээ заавал ангийн үсээр хийгдсэн байх шаардлагагүй гэдгийг мэдэж байгаа биз?
Зүүн талаас: Christian Dior, Tom Ford, Prabal Gurung, Micheal Kors, Fendi, Fendi, Chloe, Herve Leger
6. Мөрөн дээрээ тох
Нөмрөгөө нөмрөөд л “супер эмэгтэй” болдог бидэнд энэ трендээс татгалзах шалтгаан алга, тийм үү?
Зүүн талаас: Burberry, Burberry, BCBG Max Azria, Chloe, Chloe, Emilio Pucci, Lanvin, Dolce and Gabbana
7. Дөчөөд оны хошуу зах
1940-өөд оны эзэгтэй нар, сэхээтнүүдийн өмсдөг байсан хошуу захтай, том дугуй товчтой бариу пальтог санаж байна уу? Яг тийм пальто гэрт чинь хадгалаатай байдаг бол гаргаж ирээд өмс.
Зүүн талаас: Reem Acra, Fendi, DVF, Dolce and Gabbana, Dolce and Gabbana, Miu miu, Celine, Oscar De La Renta
8. Дугуй “булант”
Захгүй, дугуй энгэртэй пальтонууд үслэг халаас юм уу үслэг хормойтой байх нь элбэг байна.
Зүүн талаас: BCBG Max Azria, Prabal Gurung, Isabel Marant, Carolina Herrera, Dolce and Gabbana, BCBG Max Azria
9. Харандаан пальто
Энэ жилийн хамгийн ажил хэрэгч трендийн онцлог нь өвдөг давсан урт, нимгэн материал, цээж хэсгээрээ нарийхан явж байгаад доошоогоо өргөссөн хагас трапецан хормой юм. Үүний ачаар хормой нь салхины аясаар хийсэх ч, хэлхийж хайш яайш харагдахгүй хэлбэртэй болжээ.
Зүүн талаас: Miu miu, DKNY, DKNY, Christian Dior, Nina Ricci, Nina Ricci
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(423)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hi.   2015-10-27
ashgui dee shal unegui archij ogoh humuus olshroh n

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com